Connect with us

Улс төр

Б.Тулга: ЖДҮ-г дарахын тулд УИХ-ын даргыг огцруулах бойкот явуулж байна

Нийтэлсэн

-

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгатай ярилцлаа.


-МАХН-аар сонин сайхан юу байна вэ?

-Сонин их байна аа. Шинэ дээд хуулийн төслийг улам сайжруулж, боловсруулах ажиллагаа тасралтгүй явагдаж байна. Бид энэ ондоо багтаад Монгол Улсаа бүтэн тойрлоо. Зөвхөн аймгийн төвөөр ороод гарах биш нэг аймагт хэд хэдэн сумаар орж намын удирдлага бүрэлдэхүүн ажилласан. Нэг ч аймгийг орхиогүй. Хэд хоногийн өмнөхөн Төв аймгийн иргэд сонгогчидтойгоо уулзлаа. Бидний хувьд хэвлэл мэдээллийн ардаас ийм, тийм байх ёстой гэж тунхаглаж зарлахаасаа илүү иргэдтэйгээ уулзаж ирээдүйд улс орон хаашаа явах гээд байна, явах зарчим нь ямар байх вэ гэдгийг маш тодорхой тусгасан төслөө танилцуулж  иргэдийнхээ санал хүсэлтийг нь сонслоо. Үндсэндээ манай намын Шинэ дээд Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажил дөрөв дахь жил рүүгээ орох гэж байна. Энэ хугацаанд зөвхөн ард иргэдийн сэтгэгдлийг авахаас гадна эрдэмтэн мэргэд, судлаачид зэрэг бүхий л салбарын хүмүүсийн дунд хэлэлцүүлэхийг зорьж ажиллаж байна. Ингэж байж Монгол Улсын 3 сая иргэн юу хүсээд байгаа юм бэ гэдгээ тодорхойлох ёстой. Түүнээс биш эрх барьж байгаа нөхдүүд Үндсэн хуулиа өөрчлөх нь зөв гэх атлаа яаж өөрчлөх тухайгаа огт хэлдэггүй. Тодорхой бус. Үндсэн хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах  төслийн хэлэлцүүлэгт Д.Лүндээжанцан гишүүн Н.Энхбаяр даргыг урьсан.  Гэвч хэлэлцүүлэгт үг хэлэх бололцоо байгаагүй.  Өнөөдрийн тулгамдаад байгаа хямралт байдлаас гарах гаргалгааг боловсруулж сүүлийн жилүүдэд Шинэ дээд Үндсэн хуулийн төсөл дээр ажиллаж байгаагийн хувьд хэлэлцүүлэгт санал бодлоо илэрхийлье гэхэд “Та Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулах сугалаанд сонгогдоогүй байна гэдэг хариу ирсэн. Сугалаагаар хэн хэлэлцэх үү гэдгийг сонгоод сонгогдсон хүмүүс нь хэлэлцээд батлуулах юм байна л даа. Уг нь Үндсэн хуулийн бусад хуулиас гол ялгаатай нь бүх нийтээр хэлэлцүүлж олонхийн дэмжлэг авсан тохиолдолд хэрэгждэг онцлогтой хууль. Гэтэл хүүхдээ цэцэрлэгт  оруулахдаа сугалаагаар оруулдаг шиг  УИХ хуулийг боловсруулахдаа хүртэл сугалаа явуулдаг болж байна.

 -Сүүлийн үед улс төрд болж буй нөхцөл байдлыг хэрхэн харж байна. Танай намын удирдлагууд нам гүм байна уу даа?

-Өнөөгийн улс төрийн нөхцөл байдал ийм болчихсон гэдгийг аль 2011 оноос Н.Энхбаяр дарга хэлж байсан. “МАНАН үүссэн байна, нам нам гэж ялгагдахаа больсон. Өрсөлдөгчөө шоронд хийдэг эсвэл сонгуульд оруулдаггүй. Өөрсдөдөө зориулж хууль баталдаг, өөрсдөдөө зориулж хууль хүчний  байгууллагыг ажиллуулдаг болчихсон”  гэдгийг аль  2011 оноос хойш ярьсан. Үүнийг хэлснийхээ төлөө намын дарга маань хэлмэгдсэн.  Бид тухайн үед нь хангалттай хэлж байсан  учраас тийм л байсан байгаа биз гэж одоо хэлэхээс  өөр үг алга.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбогдуулан нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох, эгүүлэн татах асуудал яригдаж байгаа. Гэвч гишүүд халдашгүй байдал, бүрэн эрх гэдгээ  халхавч болгож хариуцлагаас мултрах вий гэдэгт олон нийт санаа зовниж байна?

-ЖДҮХС бол төрийн 28 сангуудийн нэг  хэсэг нь. Бүх сангуудыг шалгах ёстой. УИХ-ын гишүүн ЖДҮХС-аас зээл авч түүнийгээ банк бусаар оруулсан маш ноцтой гэмт хэрэг. Нэг сайд ажлаа  өгснөөр асуудал хаагдах ёсгүй. Гардаж гүйцэтгэсэн хүмүүс нь эрүүгийн хариуцлага хүлээж шүүхээр орох ёстой.  Жилийн өмнө Үндсэн хуулийн цэц УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийсэн нь баримтаар нотлогдсон бол гишүүний  бүрэн эрх нь хамааралгүй гээд шийдвэр гаргачихсан. Үүний дагуу ЖДҮ-д холбогдсон гишүүдийг шууд шалгах ёстой. Санг хянаж байх үүрэгтэй Сангийн яам гэж бий. Сангийн үйл ажиллагааг хянаж чадаагүй хариуцлагыг мөн Сангийн яам хүлээх ёстой. Маш тодорхой, баримттай асуудлыг  шалгаад шүүхээр оруулах л  үлдээд байна. Түүнээс биш би гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулахад бэлэн гэдэг нь Монголын ард түмнээр даажигнаж байгаа хэлбэр. Уг нь маш энгийн. Хүний халааснаас түрүүвчийг нь  хулгай хийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээх нь ойлгомжтой биз дээ. Гэтэл уучлаарай, би түрүүвчийг чинь буцаагаад өгье, нэмээд 10 цаас өгье гэвэл хэрэг биш юм уу. Ийм зүйл хэзээ ч байхгүй.

Гэтэл ЖДҮ-гийн хулгай нь илрэхээр  асуудлыг сарниулах гэж өөр зүйл рүү оруулж тэр чигээрээ хоёр биенээ дэлгээд л байна л даа. Харамсалтай байна. Хэзээ ч монголын төр ингэтлээ доройтож байгаагүй. Нам намын удирдлагыг худалдаж авсан, нөлөөндөө оруулсан бүлэглэлийн үнэн нүүр царай нь цаг хугацааны эрхээр нь илчлэгдэж байна.

Харамсалтай нь МАНАН-гийн бүлэглэлийн эсрэг тэмцэж байгаа гэх нөхөд цаанаа дахин МАНАН-гийн хоёрдугаар хувилбарыг  бий болох гээд байна. Өөрөөр хэлбэл, МАНАН нэгийг МАНАН хоёроор солих үйл явц л харагдаж байгаа. Ард түмний  эрх ашгийн төлөө тэмцэж байгаа хүмүүс  алга. МАНАН нэг бүлэглэлийг буулгаж авч тэнд байгаа хууль, хүчний байгууллагын эрх мэдлийг бид авмаар байна гэдэг л тэмцэл  болж байна.

Үүнийг ард түмэн ялгаж салгаж ойлгомоор байгаа юм. “Барын амнаас гараад чонын ам руу орно” гэдэг шиг ийм зүйл рүү явмааргүй байгаа юм. Уг нь  эрх баригч намын ярих зүйл нь  Монгол Улсад тулгамдаж байгаа нефтийн үнийн өсөлтийг хамгаалалттай болгоно. Ингэхийн тулд ийм ийм зүйл хийж хэрэгжүүлнэ гээд ярьж байх ёстой. Шийдэл ярихын оронд эрх мэдэл надад дутаад байна гэж  Ерөнхий сайд нь ярьж байгаад маш харамсалтай. 65 суудал гэдэг бол хангалттай эрх мэдэл. Бүлгийн гишүүдээ нэгтгэж багцлах нь тухайн намын удирдлагуудын үүрэг нь. Хийж чадахгүй бол чаддаг хүнд нь зайгаа тавьж өгөх ёстой.

-Таны хэлж байгаагаар ЖДҮ-г дарахын тулд УИХ-ын даргыг огцруулах бойкот явуулж байна гэсэн үг үү?

-Тийм ээ. ЖДҮ-гийн хулгай нь ил гарангуут  өөр зүйл рүү анхаарал хандуулах гэж УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хөндөж байна гэж л харж байна. УИХ-ын даргыг хууль бусаар солино гэдэг хэцүү л дээ. Уг нь тэд бичигдсэн хуулиараа ЖДҮ-гээс хулгай хийсэн бол шүүх рүү явах нь тодорхой. Үүнийгээ дагахгүй байгаа хүмүүс бичигдсэн хуулиараа хийгдэх зүйлийг хийж чадах болов уу. Өөрөөр хэлбэл, тэд хүсвэл бичигдсэн хуультай, хуульгүй хийчихдэг. Хүсэхгүй бол бичсэн хуулиа  бариад хэдий хугацаанд ч хамгаалалт хийж чаддаг хүмүүс. УИХ-ын даргыг огцруулах нэрийн дор дээр хэлсэнчлэн МАНАН нэг бүлэглэл МАНАН хоёр  гэдэг хувилбараар солигдох гээд байна.

Энэ чөтгөрийн тойрогоос гарахын тулд хариуцлагагүй тогтолцоог үндсээр нь өөрчлөхөөс нааш хууль шүүхийн байгууллагад шигдэж орсон нөхдүүдээс салахад урт хугацаа шаардагдана. Хамгийн хурднаар салахад Үндсэн хуулийнхаа төслийг яаралтай хэлэлцүүлж хариуцлагатай, үүргээ хүлээдэг, эрх мэдэл нь тодорхой ийм төрийг байгуулах шаардлагатай байна. Энэ төрийг бид Бүгд найрамдах засаглалтай төр гэж үзэж байгаа. Дээд, доод танхимтай Их хурал байх ёстой.Өнөөгийн засаглалын тогтолцоогоор Ерөнхий сайд нь хэзээ ч ард түмнийхээ  төлөө ажиллахгүй болгочихсон. Хэний төлөө ажиллах уу гэхээр өөрийг  нь сонгосон 76 дотроо өөрийнх нь талын олонхыг  аз жаргалтай сэтгэл хангалуун байлгаж чадвал тэр хүний суудал баталгаатай байх жишээний. Энэ засаглалыг өөрчлөж  Бүгд найрамдах засаглалтай болох ёстой. Монголын хувьд бололцоотой. Дээр нь нэмээд бид технологийн ололтыг нэвтрүүлж чадвал засаглалын үйл явцыг бүр ч илүү ойлгомжтой болгоно.Технологийн дэвшлийг төр засгийн үйл ажиллагаандаа зөв нэвтрүүлж чадсан тэр улс хамгийн хурдан хөгжинө.  Тэгснээр асуудал бүр дээр ард түмнийхээ саналыг үнэн бодитоор нь авах бололцоо бүрдэнэ.

УИХ-ын 40 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдэж үргэлжлүүлэн ажиллуулах боломжийг нь  олгосон.  Бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацааны тал хувь нь өнгөрлөө. Засгийн газрын үйл ажиллагаанд та сэтгэл хангалуун байна уу. Ямар дүн тавих вэ?

-Засгийн газар хэр ажиллаж байгааг иргэдийн цалин хэр нэмэгдэв, доллар хэдээр өсөв, шатахууны үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдэв гэдгээр л дүгнэмээр байгаа юм. Ерөнхий сайд бүлгийнхээ 39 гишүүнийг сайн сайхан байлгахын төлөө ажиллах хүн уг нь биш шүү дээ. Ерөнхий сайд гэдэг киноны баатар  ч биш. Харамсалтай нь гүйцэтгэх засаглалын кабинет нь ажиллаж чадахгүй байна. 2.5 жилийн хугацаанд хоёр ч Засгийн газраа солилоо. 65-уулаа үнэмлэхүй олонхи болчхоод ийм хангалтгүй ажиллана гэдэг энэ намыг удирдаж байгаа лидер нь  хангалтгүй байна гэж хэлнэ.

-Танай нам  Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэлээд  ач холбогдол өгч байсан. Гэвч Үндсэн хуулийн Цэц 42 дугаар тойргийн нөхөн сонгууль нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан. Магадгүй эрх баригчид  2o2o он хүртэл нөхөн сонгуулийг явуулах сонирхол байхгүй байх шиг?

-Захиалгат шүүх, Цэц байхгүй байсан бол цагаан дээр хараар бичсэн хуулиар нөхөн сонгууль болох байсан. Харамсалтай нь У.Хүрэлсүхийн захиалгаар Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргасан. У.Хүрэлсүхийн захиалгаар жолоочынх нь хадам ээж Цэцэд өргөдөл гаргаж нөхөн сонгуулийг хойшлуулчихсан, ийм л үйл явц. Хэнтий аймгийн иргэд сонгох эрхгүй, төрд төлөөлөлгүй байна. Үндсэн хуульд маш тодорхой заалт бий. “Өмнөх УИХ-ын гишүүн дараагийн шинэ УИХ-ын гишүүн тангараг өргөснөөр эрх нь шилжинэ” гэж заасан байдаг. Нэг хором, секунт тасрахгүйгээр шилжүүлдэг, уг нь. Хэнтий аймгийн иргэдийн эрх зөрчигдөж байна гэж үзвэл сонгуулийн хуульд заасан нөхөн сонгууль явуулах цаг хугацааг засахад ямар ч асуудал байхгүй. Тэд өөрсдөдөө хэрэгтэй хууль засах болохоороо өдөрт нь оруулж ирээд засчихдаг. МАН ирэх оны нөхөн сонгуульд эрх нь зөрчигдөх гээд байна гэж өргөдөл гаргасан  эмэгтэйгээ нэр дэвшүүлэх үгүй эсэхийг нь харж л байя.

-Сүүлийн үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү ипотекийн зээлийн хүүг бууруулах талаар нэлээд ярих болсон. Зээлийн хүүг бууруулах нь танай намын зорилт гэж ойлгох уу?

-Монголчууд дэлхийд байхгүй зээлийн хүүд дарлуулж байна. Манай улс Манжийн дарлал, Хятадын пүүсүүдийн дарлалд байхдаа тухайн үеийн зээлийн хүү нь өнөөдөр зах дээр худалдаа хийж байгаа иргэдийн төлж байгаа зээлийн хүүгээс бага байсан гээд бод доо. 100 жилийн өмнөх дарлал мөлжлөгөөс өнөөдөр хэд дахин доошоогоо орчихсон. Ипотекийн зээл бол эдийн засаг нь хөгжчихсөн, суурьшмал болчихсон улсад боломжийн хувилбар. Найман хувийн ипотекийн зээл гаднын улсуудтай харьцуулахад тэнгэр, газар шиг зөрүүтэй. Бидний тавьж байгаа зорилго бол ипотекийн зээлийн хүүг тэглэх ёстой гэж үзэж байгаа. Төрийн орон сууц барьж байгуулах зарчмаар иргэдээ орон сууцжуулах асуудлыг бүрэн шийдэж болно. Утаатай тэмцэж байна гээд манайхан учраа олохгүй байгаа. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд хөлдөж үхэхгүйн тулд  гал түлж байгаа болохоос биш дуртайдаа нүүрс түлж утаа гаргаагүй шүү дээ. Нүүрс түлэхийг нь хориглоно гээд хэлээд суувал хэзээ ч шийдэж чадахгүй. Утааны асуудал өөрөө эцсийн дүндээ ядууралтай холбоотой. Ядуурлаас гарахын тулд бид ажил хийнэ. Дор хаяж хоёр өрөө орон сууц худалдан авах хэмжээний цалин орлоготой болгох тэр боломжийг хангаж өгөх нь төрийн үүрэг. Хоёрдугаарт,

утаанаас салах шийдлийн нэг нь түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хамрах хүрээг илүү өргөжүүлмээр байгаа юм. Тэгж чадвал утааны асуудлаас гарч чадна. Түүнээс биш ипотекийн зээлийн хүүг 2-3 хувиар буулгах нь шатахууны үнийг 400 төгрөгөөр нэмчихээд 100 төгрөгөөр буулгасантай адил. Асуудлыг шийдье гэвэл бүрэн төгс  шийдье. Ингэхийн тулд зорилгоо тодорхой болгох ёстой.

-Зах зээлийн нийгэмд төр нь иргэдээ үнэгүй байранд оруулна гэсэн үг үү. Боломжтой шийдэл мөн үү?

-Тийм ээ. Ийм зарчмаар Япон, Сингапур, Европын улсууд иргэдээ орон сууцжуулсан жишээ олон бий. Төрийн орон сууцанд ороход мэдээж тодорхой шалгуур бий. Хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэдтэй, урсгал зардлаа төлөх чадвартай зэрэг шалгуураар нийгмийн халамжийн бодлогтойгоо уяж орон сууцжуулдаг.  Жишээ нь Францад гаднын иргэдийг ч гэсэн орон сууцаар хангадаг. Тухайн иргэнийг тодорхой орлоготой болох хүртэл тэтгэмж мөн олгодог. Монгол  хүн гадаадад очихоороо ингэж үнэлүүлдэг бол Монголд нь чи чаддаг юм бол хоёр өрөө байр худалдаж ав, эсвэл ипотекийн зээлд хамрагдаж түүнийгээ насаараа төл гэж шийтгэдэг. Хэдий өнөөдөр орон сууцанд орж байгаа боловч 20-30 жил зээлийн хүүг нь төлж амьдарч байна.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Улс төр

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурал 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү өөрчлөлтөөр хуульч нь өмгөөлөгчийн шалгалтад орохдоо тодорхой ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаарддаг зүй бус хязгаарлалтыг хүчингүй болгосноор хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангах нөхцөл бүрдэв.

Энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаа хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа бол шалгалтад оруулахаас татгалзахаар тусгасан нь өмгөөлийн үйл ажиллагаа эрхлэх эсэх нь тодорхойгүй байхад хуульч өөрийн эрхэлж буй ажлаас чөлөөлөгдөхийг шаардсан хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг хэт хязгаарлаж, хүний эрхэд нийцээгүй зохицуулалт болсон хэмээн хуулийн төсөл санаачлагч үзэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

Уг заалтын улмаас 2023 онд гэхэд өмгөөллийн эрх авах хүсэлт гаргасан 283 хуульчаас 45 хуульч шалгалтад орох боломжгүй болж, урьдчилсан шалгуураар хасагдаж байжээ.

Энэхүү асуудлаар хуульчид болон иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар дүгнэлтээр тухайн заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн боловч, уг хуулийн заалт Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай гэсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Монгол Улсын Их Хурал хууль тогтоогчийн хувьд хуулийн холбогдох зохицуулалтыг засах нь зүйтэй гэсэн үндэслэлээр Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг  санаачилж, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Тэрбээр, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хуульч нь шалгалтаа амжилттай өгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон нөхцөлд өмнөх ажлаасаа чөлөөлөгдөх учиртай болохоос, шалгалтад орохын тулд урьдчилан ажил, амьдралаа орхино гэдэг нь хүний эрхийг хэт хязгаарлаж байна. Хэрэв шалгалтад тэнцээгүй нөхцөлд тухайн хүн ажил, амьдралаараа хохирох нөхцөл үүснэ. Цаашид ч ийм логик зөрчилтэй заалтуудыг нэг бүрчлэн засах ёстой гэж үзэж байна хэмээсэн.

Энэ хуулийн өөрчлөлт нь Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд туссан хүн төвтэй, эрх зүйт, хариуцлагатай парламентын “Гурван төгөлдөршил” бодлогын биелэлтийн бодит үр дүнгийн жишээ болж буйг тэрбээр тодотголоо.

Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газар

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Гомбожавын Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч Султан Бин Халифа Аль-Нахъян баяр хүргэж захидал илгээжээ.

Захидалдаа, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Азийн Шатрын холбооны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.
Энэ бол Монголын ард түмний төдийгүй, Азийн шатрын хамт олны хувьд бахархалтай, түүхэн мөч болж байна.

Таны олон жилийн туршид төрд зүтгэсэн тууштай байдал , Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгчийн хувиар үзүүлсэн манлайлал нь стратегийн алсын хараа, эх орондоо зориулсан чин сэтгэл, оюуны өндөр эрмэлзэл зэргийн тод жишээ юм. Таны удирдлага дор Монголын шатар хөгжиж, хүчирхэг тамирчид төрөн гарч, олон улсын тавцанд нэр хүндтэй болсон билээ. Таныг улсынхаа хамгийн өндөр албан тушаалд сонгогдсон нь ард түмэнтэйгээ гүн холбоотой, чадварлаг, шударга хүн гэдгийн баталгаа юм.

Бид таны манлайлал дор Монгол Улс цаашид ч хөгжин дэвжинэ гэдэгт гүнээ итгэлтэй байна. Мөн таны шатрын тоглоомд ханддаг гүн хүндэтгэл нь зөвхөн Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээнд боловсрол, хүүхэд залуусын хөгжил, соёлын дипломатын чухал хэрэгсэл болох шатрын үүргийг улам бүр бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.

Азийн Шатрын Холбоо нь таны нэр хүндтэй удирдлага дор Монголын Шатрын Холбоотой ойр хамтран ажиллах, мөн тив даяар шатрын хөгжлийг дэмжих хамтын зорилгодоо хүрэхийн төлөө хамтран зүтгэх болно.

Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албанд тань амжилт хүсэн, чин сэтгэлийн баяр хүргэе” гэжээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.

Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.

Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.

Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.

Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.

“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.


Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.

Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.

Тухайлбал, хотын нийт талбайн  50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам  байх юм.

Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.

Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.

Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.

Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.

Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1.     “Эрдэнэс Тавантолгой” ХК
2.     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3.     “Эрдэнэс алт ресурс” ХК
4.     “Эрдэнэс Монгол нэгдэл”
5.     “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6.     “Энержи ресурс” ХХК
7.     “Шивээ овоо” ХХК
8.     “Багануур” ХК
9.     “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм9 цаг өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм9 цаг өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр9 цаг өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм10 цаг өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм10 цаг өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм10 цаг өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм10 цаг өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм10 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм10 цаг өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент10 цаг өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад10 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр10 цаг өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм1 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм1 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм1 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг1 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм1 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр1 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм4 долоо хоног өмнө

Уурхайчдын спортын их наадамд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг тамирчид оролцож байна

Нийгэм4 долоо хоног өмнө

“Дотоод аудитын чиг хандлага”-ын талаар мэдээлэл хийлээ

Нийгэм1 сар өмнө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежерүүд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт боллоо

Нийгэм1 сар өмнө

Элчин сайд Шэнь Миньжуань “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайтай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим