Бусад
АНУ, Умард Солонгосын хэлэлцээр тасалдах аюулд хүрч магадгүй

Вашингтон өнгөрсөн даваа гарагт умард Солонгосын өндөр албаны гурван ч хүний эсрэг хориг тавьсан нь АНУ, БНАСАУ-ын тэргүүнүүдийн дээд хэмжээний хоёр дахь уулзалт болох уу, үгүй юу гэсэн асуулт тавилаа гэж ЕНВ хэвлэл мэдээллээ.
“Хүний эрхийг ноцтой зөрчиж, хэвлэлд хяналт тавьж байна” хэмээн эрх баригч Солонгосын хөдөлмөрийн намын тэргүүн байсан Чхве Рён Хэ, Улсыг аюулаас хамгаалахын сайд Чхон Кён Тхэк, СХН-ын Суртал нэвтрүүлгийн хэлтсийн захирал Пак Кван Хо нарын эсрэг АНУ хориг тавьсан юм.
Хоёр орны төрийн тэргүүнүүд Сингапурт уулзаж хэлэлцээр хийснээс хойш анх удаагаа тавьсан Вашингтоны энэ шийдвэрийг Пеньян хүчтэй эсэргүүцэж хүлээн авлаа.
Түүхэнд анх удаагаа болсон америк-солонгосын Сингапурын дээд хэмжээний уулзалт нь хоёр орны дайсагналыг эцэс болгох найдлага төрүүлээд, солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлаар хоёр дахь уулзалтаа хийхэд бэлтгэж байхад болсон энэ үйл явдал Дональд Трампд, Ким Чен Ун хоёрын хоёр дахь уулзалт болох эсэх, хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудал гацаанд орох юм биш байгаа гэсэн таамгийг шинжээчдэд төрүүлж эхэллээ.
“Умард Солонгосын гурван албан тушаалтанд холбоотой хориг тавьсан нь Сингапурын уулзалтын таатай уур амьсгалыг дайсагналд хүргэх шийдвэр боллоо” гэж Умард Солонгосын “Нодон синмун” сонин мягмар гарагт бичсэн байна. Өгүүлэлд “Вашингтон Умард Солонгостой ямар нэгэн дайсагналдаа цэг тавина” гэж тохиролцсоныхоо эсрэг өөрөө өөртөө хориг тавилаа гэсэн байна.
Умард Солонгосын өөр нэг хэвлэл Maeari АНУ-ын хоригийг БНАСАУ-ын эсрэг “улс төрийн өдөөн хатгалга” гэж нэрлэжээ. Энд “АНУ-ын энэ шийдвэр нь Пеньян, Вашингтоны хоорондын харилцан итгэлцэх дээд хэмжээний хэлэлцээрт садаа болох уучилж болшгүй улс төрийн өдөөн хатгалга” гэж онцолсон байна.
Харин АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин засгийн газрынхаа шийдвэрийг тайлбарлаж “Умард Солонгосын дэглэм хүний эрх, үндсэн эрх чөлөөг зөрчиж байгааг АНУ байнга ажиглаж байдаг. Дэлхий дээр хүний эрхийг зөрчиж байгаа хүмүүсийн эсрэг бид цаашид ч арга хэмжээ авсаар байх болно” гэж хэлжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Умард солонгосын тэргүүн Ким Чен Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт хэлэлцээр зохион байгуулахын тулд сүүлийн саруудад АНУ ажлын уулзалт байнга хийж байгаа юм. Ажил хэргийн уулзалтуудад америкийн төлөөлөгчдийг АНУ-аас Умард Солонгост суугаа тусгай төлөөлөгч Стив Биган, Умар Солонгосын төлөөлөгчдийг БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч Чой Сон Хуэй нар тэргүүлж байна. Ганцхан талууд дээд хэмжээний хоёр дахь уулзалтын нарийн зүйлсийг яг таг тохиолцож чадаагүй байгаа юм.
Вашингтон, Пеньяны харилцаа ингэж муудсан нь бас Ким Чен Уны энэ сард Сөүлд айлчлах магадлалыг бас бууруулж байна гэж The Korea Times хэвлэд бичсэн байна.

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Энтертайнмент9 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг12 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм12 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм10 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм9 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм12 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм10 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм12 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно