Улс төр
С.Амарсайхан: 2021 онд агаарын бохирдлыг 80 хувь бууруулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр /2020.05.18/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн ногоон бүсэд амралт, аялал зугаалга хийхийг дөрөвдүгээр сараас зургадугаар сар хүртэл хориглоод байна. Энэ хүрээнд ой хээрийн түймэр өнгөрсөн оны мөн үеэс 50 гаруй хувиар буурчээ.
Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх найман товчоодод нийт 120 гаруй алба хаагчид ажиллаж байгааг мэдээллээ. Өнөө өглөөний байдлаар нийт 50.204 зорчигч Улаанбаатар хот руу оржээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс дөрөвдүгээр сарын 3-наас эхлэн 13,220 ААН-ээс 12,750-д нь ариутгал, халдваргүйтгэлийн ажил хийжээ. Сүхбаатар дүүрэгт 19,968 айл өрхийн нүхэн жорлонд ариутгал хийсэн. Нийтдээ 101,565 жорлонгийн бохирын цооногийг ариутгажээ. Энэ үйл ажиллагааг үргэлжлүүлэх юм байна.
ГЭРИЙН АЖИГЛАЛТ, ЭМНЭЛГИЙН ХЯНАЛТААС 3000 ГАРУЙ ИРГЭН ГАРЧЭЭ
Мөн эмнэлгийн хяналтаас гарч, гэрийн тусгаарлалтын хугацаа нь дууссан 3000 гаруй иргэн хэвийн амьдралдаа эргэн оржээ. Тандалт судалгаагаар нийслэлийн хүн амын оршин суугчдын дунд халдварын эрсдэл байхгүй гэсэн дүгнэлт гарчээ.Нийслэлийн есөн дүүргийн 83 өрхийн эрүүл мэндийн төвд тусгаарлалтад гарсан иргэдэд хяналт тавьж байгаа аж.
АГААРЫН БОХИРДЛЫГ 2021 ОНД 80 ГАРУЙ ХУВИАР БУУРУУЛНА
Улаанбаатар хотын дарга С.Амарсайханы мэдээлснээр нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглосноор хотын агаарын бохирдлыг 50 гаруй хувиар бууруулжээ. Өнгөрсөн өвөл 150 гаруй мянган тонн түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзсанаар ийнхүү утааг бууруулахад голлон нөлөөлсөн байна. Ирэх наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн өвлийн бэлтгэлийг базааж, энэ онд багтаан нийслэл дэх 5000 гаруй уурын зуухыг цэгцлэхээр болжээ. Ингэснээр дахин 150 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзаж утааг 30 хувиар бууруулах гэнэ. Энэ бүх арга хэмжээний хүрээнд 2021 оны хавар гэхэд нийслэлийн утааг 80 хувиас багагүй бууруулахаар төлөвлөжээ. Мөн утаанаас илүү хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд заналхийлж буй хөрсний бохирдлын асуудлыг цэгцлэхэд айл өрхүүдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж. Энэ талаар хотын дарга С.Амарсайханы хэлснээр айл өрхөд түрээслээд өмчлөх хэлбэрээр “нэг байр нэг яндан” гэсэн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн шинэ Майдар хот байгуулж хотын төвлөрлийг бууруулснаар агаар, хөрсний бохирдлын асуудлыг шийднэ гэж төлөвлөжээ. Нийслэлийн хэмжээнд хөрсний бохирдлоос үүдсэн гэдэсний савханцар өвчнөөр жилд 3800 гаруй хүүхэд амь насаа алддаг байна.
ХОТЫН ӨНГӨ ҮЗЭМЖИЙГ ГУТААСАН ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖИД ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦНО
Улаанбаатар хотын дарга С.Амарсайханы хэлснээр нийслэлийн өнгө үзэмжийг гутаасан иргэн аж ахуй нэгжүүдэд хашаагаа шинэчлэх шаардлагыг зургадугаар сарын 1-н хүртэл тавьж, хяналт, зөвлөгөө өгөх юм байна. Хэрэв шаардлага биелүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаар болжээ.
Нийслэлийн Засаг дарга С.АМАРСАЙХАН:
-Хотын хэмжээнд зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй газар, барилгын үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуй нэгжүүд хашаа татдаг, гаднах орчин тойрноо тохижуулдаггүй цэвэрлэдэггүй хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлдөг, хүний амь нас, эд хөрөнгөнд заналхийлдэг асуудал одоо ч яригдаж байгаа. Тиймээс айл өрх, аж ахуй нэгжүүдэд хашаагаа шинэчлэх шаардлагыг зургадугаар сарын 1-н хүртэл тавина. Барилгын компаниуд нэг стандарттай хашаа татах ёстой. Хэрэв шаардлага биелүүлээгүй хашаагаа шинэчлээгүй бол хотын захиргаанаас хашааг нь нураах, шинэчлэх ажлыг зохион байгуулж зардлыг хувь хүн, аж ахуй нэгжээр гаргуулна. Цаашлаад өмчилсөн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл байх нь хамаагүй газрын зөвшөөрлийн асуудалтай нь ярина. Түүнчлэн хүнд суртал гаргаж буй төрийн доод, дунд шатны алба тушаалтнуудад зохих ёсны хариуцлагыг тооцож байна гэлээ. Хашаагаа шинэчлээгүй айл өрхүүдийн газар өмчлөл, барилгын компаниудын тусгай зөвшөөрөлтэй ярина. Ингэж байж иргэдийн аюулгүй байдлыг хангаж чадна.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм19 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр19 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр19 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм36 мин өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Нийгэм1 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм1 цаг өмнө
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ