Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

МӨНГӨНД ШАХАГДСАН АН-ЫН ЗАЛУУС “С.ЭРДЭНЭ+49”-ИЙХНИЙ ЯЛАГДЛААР НАМАА ЦЭВЭРЛЭНЭ

Нийтэлсэн

-

АН-ын 100 сая төгрөгийн босгыг давж, нэр дэвшихээр горилж байсан 200 орчим горилогчдоос дөнгөж 30 гаруй нь ном журмаараа нэр дэвших эрхээ авчээ. Үлдсэн нь нэр дэвшүүлэлтийн сүүлийн өдөр буюу энэ сарын 16-ны гэнэт орж ирсэн “Эрдэнэтийн 49”-ийнхөнд тойргоо булаалгаж зарим нэг нь огт тооцоолоогүй тойрогт хүчээр нэр дэвшихээр болцгоожээ. Ялангуяа залуучуудын хувьд ийм хуйвалдааныг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж өөр өөрсдийн байр суурийг илэрхийлцгээж байгаа. Тэд нэр дэвшигчдээ ч тодруулж чадахгүй, намын эрх мэдлээ мөнгөнд алдсан намын удирдлагуудтайгаа ялагдлаар тооцоо бодож, нэг мөсөн АН-ыг цэвэрлэж авахаар сэм тохиролцсон мэдээлэл байна.

БЗД-т нэр дэвшихээр хэдэн жил усалж тордон, 1 тэрбум төгрөг намдаа хандивласан гэх НИТХ-ын төлөөлөгч, АН-ын ҮБХ-ын гишүүн Тулгат, Хөвсгөлд горилж, жилийн өмнөөс л сурталчилгаагаа эхэлж мөн л тэрбумаар хэмжигдэхээр мөнгөө зарцуулсан Х.Эрдэнэбаатар гээд олон залуус ах нартаа тойргоо булаалгасан. Мөн Увсад нэр дэвшихээр горилж бүтэн жил тэнд амьдарсан НИТХ-ын төлөөлөгч Одонтунгалаг, СХД-ийн АН-ын даргаар ажиллаж, 4 жил намаа санхүүжүүлсэн УИХ-ын гишүүн асан Д.Батцогт, Нийслэлийн Засаг даргаар нэр хүндтэй ажиллаж, 40 мянгатад төрж өссөн гэгддэг Э.Бат-Үүл, БЗД-т 4 жил ажилласан хуульч Р.Булгамаа, БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч П.Цэцэгмаа гээд горилогчид санасандаа хүрч тойрогтой үлдсэн. Гэвч огт өөр таньж мэдэх ч үгүй тойрогт нэр дэвших эрхийг нь хүчээр өгсөн гээд АН-ын нэр дэвшигчдийг тойрсон будлиан, бухимдал ар араасаа цуварсаар байгаа. Үүгээр ч зогсохгүй АН-ын дарга С.Эрдэнэ 100 саяар тогтоосон босго, дэнчиндээ хэт улайрснаас уу гэмт хэрэгт шалгагдаж байгаа олон хүнийг нэр дэвшүүлсэн нь АН-д, нэр дэвшигчдэд нь итгэх итгэлийг улам алдагдуулаад байна. ҮБХ-ын хорооны гишүүдийн ярьж буйгаар энэ жилийн нэг дэвшигчдийг үндсэндээ 2 бүлэгт хуваажээ. Үүнийг нь задлан хүргэе.

  1. ТОЙРГООР “ХҮЧИНДҮҮЛЭГЧИД”

–       Сэтгүүлч Д. Батханд. Төрсөн нутаг Булгандаа горилж байсан ч ганц ч очиж үзээгүй Горь-Алтайд мандат авсан

–        Өсөхбаяр. Эрдэнэтийн намын хорооны даргаар 4 жил ажилласан ч тойргоо О.Баасанхүүд булаалгаж хаа хамаагүй Булганд нэр дэвшихээр болсон

–       Г.Батчимэг.  АПУ компанийх нь үндсэн нутаг дэвсгэр болсон Хан-Уул дүүргийг товлон хэдэн жил бэлтгэсэн ч хэл ам хэрүүл шуугиантай Дорнод руугаа шидэгдсэн.

–       Д.Батцогт – СХД-ийн АН-ын даргаар 4 жил ажиллаж, намынхаа санхүүжилтэд багагүй хөрөнгө оруулсан ч эцсийн мөчид луйврын гэмт хэрэгт шалгагдаж байгаа Кюкшүзан Батбаярт тойргоо алдаж БГД- рүү хүчээр явсан

–       Э.Бат-Үүл. 40 мянгатын унаган хүүхэд, хотын элит гэдгээрээ ардчиллын 30 жил пиардаж хотод ч ажилтанд хүрсэн. Гэвч тэрбээр хэзээ ч дэмжихгүй, таних ч үгүй байж мэдэх аавынхаа төрсөн нутаг Хэнтийд торгуулийн суманд дайчлагдсан

–       М.Энх-Амар. Хамгийн отгон генералуудын нэг тэрбээр хамгийн олон цэргийнхэн амьдардаг БЗД-ийг товлож байсан. Гэвч өдий хүртэл чирч, дүүрч, генерал цол хүртэл нь лообийдсон  Зи.Энхболд тойргийг нь авч Багахангай, Багануур, Найлах рүү цөлсөн.

–       Одонтунгалаг. Увсад нэр дэвшихээр 2 жилийн өмнөөс бэлтгэж, сүүлийн нэг жилд нь бөх нөхрөө дагуулан Увсад амьдарч эхэлсэн ч хотын БЗД-т нэр дэвшихээс аргагүй шахаанд орсон

–       Р.Булгамаа. БЗД-т даагаа нэхэхээр анхнаасаа л зорьж зүтгэж байсан ч ЧД рүү эмэгтэйчүүдийн торгуулийн суманд хуваарилагдсан

–       П. Цэцэгмаа. БГД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр 4 жил ажиллаж, тэндээсээ дэвшин УИХ-д нэр дэвшинэ гэж байсан ч эцсийн мөчид СХД –т нэр дэвших квот авсан

  1. ТОЙРГОО БУЛААЛГАГСАД

–       Сангийн сайд асан Болор. Сангийн сайд тэрбээр Архангайд горилж 100 сая болон бусад мөнгөө төлсөн ч хоосон хоцорсон

–       Олимпийн аварга Н.Түвшинбаяр. 2016 онд нэр дэвшин туршлагажин энэ жил даагаа нэхэхээр 100 сая төлсөн байсан ч жийгдсэн

–       Ойдов. Эрдэнэтийн захын “босс” Эрдэнэтэдээ горилж 100 сая төгрөгөө төлсөн ч хасагдсан

–       Нямдаваа. Дарханы ДЦС-ын дарга асан. 100 сая төгрөгөө төлж урьдчилсан жагсаалтад байсан ч “Оюутолгой”-н хэрэг, Дубайн гэрээгээр шалгагдаж байсан Бямбасайханыг “Эрдэнэтийн 49”-ийнхөн эцсийн мөчид оруулж ирэн тойргийг нь булаан авсан

–       Ерөнхий сайдын  зөвлөх асан Хүдэрбаатар, УИХ-ын гишүүн асан Гарамгайбаатар, ҮБХ-ын гишүүн Осгонбаатар 3 нэр дэвшихээр яригдаж байсан ч энэхүү “гурван баатрыг” ганц Улсын баатраар сольж, Э.Бат-үүлд Хэнтийг хүчээр өгсөн.

–       Мистер До буюу Зундуйдоржийг  Дорнодод андахгүй. 100 сая төгрөгөө төлсөн горилогчдын жагсаалтад эцсийн өдрийг хүртэл яригдаж байсан ч АПУ-гийн Г.Батчимэг тойргийг нь булаасан

–       Р.Эрдэнэбүрэн. Дундговьд нэр дэвшихээр 100 сая төгрөгөөр мянгат малчдаар хандивлуулан хамгийн түрүүнд тушааж, 4 жилийн турш Дундговьд ажилласан. Гэвч дахиж нэр дэвшихээсээ ичсэн байх гэж бодтол чимээ аниргүй нам гүм байсан УИХ-ын гишүүн Х.Наранхүү гэнэт орж ирж тойргийг нь булаан авсан

–       Ассашёору Давгадорж. Өвөрхангайд нэр дэвшинэ хэмээн өрсөлдөгчгүй яригдаж №1-т бичигдэж байсан ч Зи.Энхболд хариугаа авч өөрийн хэвлэлийн түнш ETVтелевизийн Даваабаярт тойргийг нь хуваарилсан

–       “Монос”-ын Эрдэнэчимэг, “Тэсо”-гийн Сайнбуян, БХ-ын сайд асан Ш.Түвдэндорж нар дэнчингийн 100 сая төгрөгөө төлсөн жагсаалтад орж,  СХД-т нэр дэвших нь тодорхой гэж байсан. Гэвч илүү их мөнгөтэй “Эрдэнэтийн 49”-ийнхөнд тойргоо алдсан

–       Сүндий гэж залуу горилогч мөнгөөр зодож ЧД байтугай Монгол даяар танигдатлаа сурталчилгаа хийж Чингэлтэй дүүргийнхнийг зурагтай уутаараа булж байсан. Гэтэл түүнийг 5 нам дамжсан, бие дааж ч үзсэн “шар” Уянгаар сольж , Сүндийг сүйрүүлсэн.

–       Л.Гантөмөр. Элитүүд нэр дэвшиж өрсөлддөг гэдгээрээ алдартай СБД-т түүнийг нэр дэвшинэ. Ялна гэсэн яриа ч нам дамжин яригдаж байсан. Гэтэл 100 саятнуудын жагсаалтад орсон ч эцсийн мөчид “Эрдэнэтийн 49”–ийнхний нөлөөгөөр “блүүмбэргийн” Долгионд тойргоо булаалгасан

–       Ганхуяг. ХУД-ийн Засаг дарга асан түүнийг тодорхойгүй шалтгаанаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зөвлөх Өнөрбаяраар сольсон

–       ХУД-ийн ИТХ-ын дарга асан ардчиллын партизан Ариунболдыг энэ удаад яг нэр дэвшүүлнэ хэмээн тохирч 100 сая байтугайг авч өгөлцсөн. Гэвч эцсийн мөчид “Нямдоржийн хүүхэн” гэгддэг Энхсайханыг гэнэт оруулж ирэн тойргийг нь өгсөн байдаг.

–       Тулгат. Улс төрд идэвхтэй ажилласан өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд Зи.Энхболдын далласан газар нь ил гарч хамаг юмыг нь хийж байсан энэ залууг энэ жил УИХ-д нэр дэвшүүлнэ хэмээн насаар нь ашигласны эцэст татаад дууссан тамхины иш шиг л хөсөр хаяж Зи.Энхболд тойргийг нь үнэхээр том ах шиг нь үг дуугүй дээрэлхэн авсан

Дэлгэрэнгүй ...

Улс төр

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.

-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,

-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,

-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,

-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,

-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,

-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,

-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,

-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.

Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.

Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Нийтэлсэн

-

Нийтэлч

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.

Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд  Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.

Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм28 мин өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм54 мин өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм1 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм19 цаг өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр19 цаг өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр19 цаг өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр2 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр3 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр3 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд3 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент3 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент3 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм3 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм3 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм6 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм6 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр6 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад7 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм7 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд7 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм7 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм7 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм7 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим