Улс төр
ЗГ-ын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГ-ын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийж байна.
Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Одоо үргэлжилж байгаа.
Өнөөдрийн хуралдаанаар гаргасан онцлох мэдээллүүдээс хүргэе. Төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдыг түрээслээд, өмчлөх хэлбэрээр орон сууцтай болгох тогтоолыг Засгийн газар баталлаа. Энгийнээр хэлбэл, галын шугаманд ажиллаж байгаа буюу цар тахлын үед өндөр ачаалалтай ажиллаж байгаа эмч, сувилагч цагдаа, онцгойгийн алба хаагчид, мэргэжлийн хяналт, хил, гаалийн албан хаагчид хамаарна.
Тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг БХБ-ын сайд болон хотын даргад даалгасан. Эхний тооцоогоор 1,300-1,500 өрхийг орон суцанд оруулах боломжтой гэж үзсэн. Зах зээл дээр бэлэн байгаа, ашиглалтад орсон орон сууцнуудаас орлогодоо нийцсэн хэлбэрээр сонгож, төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчид хамрагдах боломжой. Гол хэрэгжилтийг НОСК буюу хотын дарга С.Амарсайхан хариуцаж явна. Энэ нь 8 хувийн хүүтэй зээлд хамрагдаад орон сууцанд орохоос хөнгөвчилсөн нөхцөлтэй гэж ойлгож болно.
НОСК өнөөдрийн байдлаар 3,000 орчим өрхийг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болгох ажлыг амжилттай зохион байгуулаад байгаа.
Санхүүжилтийг Сангийн яам болон Монголбанк хамтраад шийдвэрлэх боломжтой гэж тооцоолсон. Маш ойрын хугацаанд 1,300-1,500 өрхийг орон сууцанд оруулна” гэв.
Үргэлжлүүлэн ЗГ-ын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг сэтгүүлчдийн асуултад хариулав.
– Уг хөтөлбөрт хамрагдах төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдад нэмэлт шалгуур тавих уу?
– Төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчид гээд яг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа, өөрийн гэсэн орон сууцгүй хүмүүсээ түрүүлж орон сууцанд оруулах бодлогыг барьж байгаа. Зах зээл дээр өнөөдрийн байдлаар 4,000 орчим бэлэн орон сууц байгаа. Тэдгээрээс төр худалдаж аваад хөнгөлөлттэй нөхцөлөөр төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдадаа олгоно гэсэн үг. Сонгон шалгруулалт нь НОСК-иас өмнө нь хэрэгжүүлж байсан шиг нээлттэй байдлаар явна. Хүнээс хамаарах, ар өврийн хаалгаар шийдүүлэх асуудлыг аль болох үүсгэхгүй байхаар ажиллаж байна.
– Нийт хэчнээн төгрөгийн санхүүжилтээр энэ ажлыг хэрэгжүүлэх вэ, орон сууцыг яаж сонгох вэ?
– Орон сууцны м/кв-аас хамаараад 1-3 өрөө орон сууцны боломжийг хараад тооцоолол хийгдэж байна. Монголбанкны зүгээс 100 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Сангийн яамнаас хүүгийн татаас өгөх байдлаар тооцоо хийгдэж байгаа.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм19 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр19 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр19 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм1 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм56 мин өмнө
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ
-
Нийгэм30 мин өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо