Энтертайнмент
Энэхүү зурагнаас ямар дүрс харснаараа өөрийгөө шинжээрэй

Нобелийн шагналт психобиологич Рожер Сперри (Roger W. Sperry) хүний тархи нь зүүн, баруун гэсэн хоёр тэнхлэгтэй бөгөөд тэд нь харилцан адилгүй ялгаатай ажилладгийг тогтоожээ. Тэрхүү хоёр тэнхлэгийн аль нэг нь илүү хөгжсөнөөс шалтгаалж тухайн хүний бодол, сэтгэхүйн онцлог тодорхойлогддог гэж үзжээ. Энэхүүү сонжоог ашиглан өөрийгөө өөр нэгэн нүдээр хараарай
Ямар амьтаныг хамгийн түрүүнд харсан бэ?
1. Бар харагдсан бол:
Таны тархины зүүн тархи нь баруунаас илүү идэвхтэй ажилладаг. Та бол аналитик хүн буюу зорилготой, зохион байгуулалт сайтай хүн юм. Асуудал тулгарсан үед та та логикоор сэтгэж тооцоолон бодож, , бодит байдлыг үнэлэж чаддаг.
Гэсэн хэдий ч заримдаа та өөрийнхөөрөө зүтгэж, зөрүүд аашлах гээд байдаг. Учир нь та асуудлын шийдлийг удаан бодож байж гаргасан тул өөрчлөхөөс дургүйцдэг. Тиймээс бусдын санаа бодлыг сонсож байхыг танд зөвлөж байна.
Таны зан чанар:
Зан араншингийн хувьд та:
Төлөвлөгч: Ажлыг та өмнө нь нарийн тооцоолж, төлөвлөсөн зарчмаар хийдэг.
Нягт нямбай: Зорилго тань яг таг, тодорхой бөгөөд биелүүлэхэд хэзээд асуудалгүй.
Рациональ: Зорилгодоо хүрэхэд өөрийн чинь мэдрэмж, сэтгэлийн хөдлөл огтхон ч нөлөөлөхгүй
Логикийн дагуу: Математик, шинжлэх ухааны авьяастай.
Бодитой: Таны дотоод ертөнцөд ямар ч шидэт үлгэр, уран зөгнөл байхгүй. Тиймээс өмнөө тавьсан зорилго тань үргэлж танд бодитой, хэрэгжүүлж болохоор санагддаг.
2. Сармагчин харагдсан бол:
Таны тархины зүүн тархи нь баруунаас илүү идэвхтэй ажилладаг. Та бол аналитик хүн буюу зорилготой, зохион байгуулалт сайтай хүн юм. Асуудал тулгарсан үед та та логикоор сэтгэж тооцоолон бодож, , бодит байдлыг үнэлэж чаддаг.
Гэсэн хэдий ч заримдаа та өөрийнхөөрөө зүтгэж, зөрүүд аашлах гээд байдаг. Учир нь та асуудлын шийдлийг удаан бодож байж гаргасан тул өөрчлөхөөс дургүйцдэг. Тиймээс бусдын санаа бодлыг сонсож байхыг танд зөвлөж байна.
Таны зан чанар:
Зан араншингийн хувьд та:
Төлөвлөгч: Ажлыг та өмнө нь нарийн тооцоолж, төлөвлөсөн зарчмаар хийдэг.
Нягт нямбай: Зорилго тань яг таг, тодорхой бөгөөд биелүүлэхэд хэзээд асуудалгүй.
Рациональ: Зорилгодоо хүрэхэд өөрийн чинь мэдрэмж, сэтгэлийн хөдлөл огтхон ч нөлөөлөхгүй
Логикийн дагуу: Математик, шинжлэх ухааны авьяастай.
Бодитой: Таны дотоод ертөнцөд ямар ч шидэт үлгэр, уран зөгнөл байхгүй. Тиймээс өмнөө тавьсан зорилго тань үргэлж танд бодитой, хэрэгжүүлж болохоор санагддаг.
2. Сармагчин харагдсан бол:
Энэ нь таны тархины баруун тэнхлэг илүү идэвхтэй ажилладаг гэдгийг харуулж байна. Та бол шинэлэг сэтгэлгээтэй, , бүтээлч нэгэн. Асуудалтай тулгарсан үед та нухацтай бодолд орохоос илүүтэй өөрийн зөн совиндоо итгэдэг.
Амьдралын алхам бүр хичээл болно гэж та сайн боддог бөгөөд алдаж, онохын аль аль нь ирээдзйн зорилгод тань улам ойртуулж байдаг гэдэгт итгэдэг. Таны хувьд хүрэх газраас илүүтэй явах зам чухал. Мөн та зүүд, мөрөөдлийн ертөнцдөө умбах дуртай. Иймд хааяа эргэн тойрны ертөнцөө нэг удаа бодитоор анзаарч харж, анхаарал хандуулж байхыг танд зөвлөж байна.
Зан араншингийн хувьд та:
Хөнгөн, түргэн: Та олон зүйлийг зэрэг хийх дуртай. Мөн “хайрцагнаас гадуур” сэтгэх чадвартай.
Сэтгэлийн хөдөлгөөнтэй: Олон зүйлд анхаарал хандуулдаг. Удаан хугацаанд эргэцүүлж боддог, аливаа үйлийг сэтгэл мэдрэмжинд тулгуурлан хийдэг.
Бүтээлч, урлагийн мэдрэмжтэй: Хөгжим, уран зураг гэх мэт зүйлст авьяастай.
Зөнгөөрөө: Хийх ажлын төлөвлөгөө гаргадаггүй, дүрэм журмыг дагадаггүй. Асуудлыг аясаар нь шийдвэрлэдэг.
Мөрөөдөмтгий: Зорилготой бус мөрөөдөлтэй бөгөөд түүнийгээ биелүүлэхийн тулд чармайлт гаргадаг.
Хэдийгээр тархины хоёр тэнхлэг харилцан ялгаатай ч тус тусдаа ажилладаггүй, хамтран ажиллаж нэг нэгэндээ тусалж байдаг гэдгийг санах хэрэгтэй. Иймд танд нэг тэнхлэгт нь байдаг шинж давуу байвал нөгөө тэнхлэгийнх нь шинж танд тодорхой хэмжээгээр гарцаагүй агуулагдаж байгаа гэсэн үг юм.

Энтертайнмент
“Дүнхуан соёл Улаанбаатарт” үзэсгэлэнг нээв

“Дүнхуан соёлын долоо хоног”-ийн нээлт Чингис хаан Үндэсний музейд өнөөдөр боллоо. Тус долоо хоногийг “Дүнхуан соёл Улаанбаатарт” үзэсгэлэнгээр эхлүүлж буй юм.
БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Чингис хаан Үндэсний музей, Монгол, Хятадын соёлын солилцооны төв, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Дүнхуан судлалын хүрээлэн хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэн 6 хэсгээс бүрджээ.
Дүнхуан урлагийн үзэсгэлэнд 18 өндөр нарийвчлал бүхий дижитал хэвлэмэл ханын зургийг дэлгэжээ. Эдгээр бүтээл нь барилга байгууламж, баримал, тэнгэр, бүжиг, хөгжим зэргийг хамарсан бөгөөд өвөрмөц өнгө аясыг шингээсэн Дүнхуаны урлагийн гүнзгий утга, өвөрмөц сайхныг илэрхийлж байна.
“Дүнхуан эрэлхийлэл-Дижитал Дүнхуаны дүрслэх үзэсгэлэн”-гийн онцлох хэсэгт Могао агуйн 285-р агуйг 1:1 өндөр нарийвчлалтай сэргээн бүтээжээ. Үзэгчид VR төхөөрөмж зүүж, ханын зургийн нарийн бүх деталийг 360 градусын өнцгөөс судлах боломжтой. Энэ нь “ханын зургийн дунд алхах” гайхамшигт мэдрэмжийг мэдрүүлнэ.
“Би Дүнхуанд ханын зураг зурж байна” дижитал хэсэг нь үзэгчид сонгодог ханын зургийн шугам зургуудыг сонгон, өөрсдийн хүссэн өнгөөр будаж, дууссаны дараа өөрийнхөө “Дүнхуан ханын зургийг” хэвлэн авч болно. Энэ хэсэг нь соёлын ач холбогдолтой ханын зураг зурах урлагийн мэдлэгийг хөгжилтэй байдлаар дамжуулан үзэгчдэд хүргэх зорилготой юм.
Дүнхуан соёлын аудио-видео үзэсгэлэн болон “Тамганд буй Дүнхуан” бүртгэлийн төхөөрөмж зэрэг интерактив төслүүд мөн өдөр тутмын үед нээлттэй байх бөгөөд үзэгчдэд Дүнхуан соёлыг олон өнцгөөс мэдрэх боломжийг олгож буйгаараа онцлогтой юм.
“Гялалзсан Тан гүрний хэв маяг” ханын зураг сэргээн засварлах хувцасны туршлага. Үзэгчид туслах ажилтнуудын тусламжтай ханын зургийн дүр төрхөөр хувцаслаж, Дүнхуан агуйд шилжих бөгөөд тэдний хөдлөх байдлаар Олон улсын торгоны замын уран сайхны үзүүлбэрийг дахин бүтээж, олон соёлын холимогын гайхамшигт шинж чанарыг мэдрэх боломжтой.
“Дүнхуан өнгийн учрал” эрдэс будгаар зураг зурж турших. Багшийн зааврын дагуу үзэгчид эрдэс будгаар ханын зургийг дүрсэлж, хуучин зураачдын мэргэжлийн ур чадварыг мэдрэх боломжтой.
Үзэсгэлэнгийн үеэр дижитал туршилт, аудио-видео үзэсгэлэн, эрдэм шинжилгээний лекц, гар урлал, харилцан жүжиглэлт зэрэг олон төрөл үйл ажиллагааг олон нийтэд үнэ төлбөргүй зохион байгуулах юм.
“Дүнхуан соёлын 7 хоног”-ийн нээлтэд УИХ-ын Дэд дарга Б.Пүрэвдорж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань, Дүнхуан судлалын хүрээлэнгийн Дэд захирал Жао Линь-И, Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн тэргүүн Г.Батсүх болон бусад төлөөлөл оролцож үг хэллээ.
БНХАУ-ын баруун хойд Ганьсү мужийн Дүнхуан нь эртний торгоны замын чухал зангилаа хот юм. Мөн эртний хятадын болон гадаадын олон соёлын солилцооны төв, олон ургальч соёлын уулзвар газар аж.
Ташрамд дурдахад, 2024 онд Монгол, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, “Хятад-Монголын найрамдлын жил”-ийн хүрээнд, “Хятадын соёлын 7 хоног”-ийн үеэр Дүнхуан соёл, урлагийн үзэсгэлэн Монголд анх удаа болж байв.
Энтертайнмент
Монгол Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно

МҮБХ болон “Эвт Монгол” клубээс санаачлан Завхан аймгийн Идэр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, Идэр сумын Засаг даргын тамгын газар хамтран түмэн олноо “Хамбын бор”, “Урт гарт” хэмээн алдаршсан Монгол улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
Үзэгчдээс супер азтан тодруулж автомашин бэлэглэнэ. Урт гарт хэмээн алдаршсан Монгол улсын арслан Маамын Лхагва нь 1931 оны улсын баяр наадмаар 9 давж үзүүрлэн улсын заан, 1933 онд 10 давж түрүүлэн улсын арслан цол мөн 1939 онд 512 бөхөөс 8 даван үзүүрлэсэн хүчтэн байв.
Тэрбээр 1929-1946 онуудад Улсын баяр наадамд 11 удаа шөвгөрсөн бөгөөд 1039 оны 11 сард хилс хэргээр баригдан хоригдож 1946 онд Улс хувьсгалын 25 жилийн ойн наадмын өмнө суллагдан барилдаж 5 даван шөвгөрч байжээ.
Энтертайнмент
Б.Отгонтуяа БНСУ-ын бөхийг цэвэр яллаа

-
Дэлхий дахинд13 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг17 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм19 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм20 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Улс төр20 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Улс төр18 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Нийгэм18 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
-
Нийгэм18 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа