Улс төр
Ноос хогонд, ноолуур банкны өрөнд
Жилийн жилд ноолуурынхаа мөнгөөр амьдралаа аргацааж байсан малчид энэ жил хүнд цохилтонд оров. Жилийн жилд л тэд хавар авах ноолуурын мөнгөөрөө барьцаалж, банкнаас зээл авч ирсэн, хэн хүнгүй мэднэ. Бас хаврын хаварт бүтэн жилжин халуунд халж, хүйтэнд хөхөрсөн ашгаа үзэж, ганц удаа цөм “бурзайдаг”. Гэтэл энэ жил Ч.Улаан сайдын попролтоос болж малчид жинхэнэ хамраараа газар хатгах шиг болж, яахаа мэдэхгүй гайхаширч байна.
Ердөө хоёр сар гаруйхны өмнө сайд Ч.Улаан ноолуурыг кг тутмыг 100 мянган төгрөгөөр худалдаж авна гэсэн мэдэгдэл хийж, бүр толгойгоороо тангараглахаа шахсан. Тэр даруйд малчид бүгд шахуу зээл авсан, угаасаа ч зээлгүй малчин гэж бараг үгүй. Мэдээж ноолуурынхаа мөнгийг авахаар төлнө. Гэтэл өнөөдөр Баянхонгор аймагт л гэхэд ноолуурын үнэ 40-45 мянган төгрөг, үсрээд 50 мянган төгрөг хүрэхгүй байна. Зарим аймагт бүр 20 мянган төгрөг байгаа. Ядаж байхад Ч.Улаан сайдын хэлсэнд итгээд зээлтэй нь нэмээд, зээлгүй нь итгээд зээл авчихсан. Харамсалтай нь, Ч.Улаан өнөөдөр улаан нүүрээрээ хэлсэн үгнээсээ няцлаа.
Одоо бол хонины ноос хог дээр гарч, ямааны арьс бол бүр цэвэр усны ч үнэгүй болсон. Баянхонгорт жишээлбэл, тэмээний ноос өмнө нь 4-5 мянган төгрөг хүрчихдэг байсан бол өдгөө 500 төгрөг. Тэмээгээ хурааж ноосолж байснаас тэр чигт нь хаячихсан нь дээр гэлцэж байна. Ганц амьжиргаа болсон ноолуур нь өнөөдөр ийн Ч.Улааны “самрал”-танд өртчихлөө.
Угаасаа улстөрчдийн попролт болгон иргэдийн амьдралыг “самарч” сүйтгэж байсны нэг жишээ энэ. Мэдээж ноолуурын үнэд дэлхий даяар тархсан цар тахал, хилээ хаасан зэрэг нь нөлөөлсөн. Гэхдээ үнэхээр төрд тархи толгой, МАН-д бодлого, алсын хараа гэж байдаг бол нэгэнт үнэ унах нь тодорхой байхад ямар хамгаалалтын арга хэмжээ авах, яаж зах зээлээ тогтвортой байхыг л бодож, шийдэлтэй, шийдвэртэй ухаалаг алхам хийх байсан. Харамсалтай нь, тэд халамжийн мөнгөөр бороо оруулж, худлаа үгээр иргэдээрээ тохуу хийж, зах зээлээ самраад хаячихлаа.
Чоно борооноор гэгчээр Ч.Улаан зөвхөн өөрийн сонгогдсон тойрогтоо 100 мянган төгрөгөөр ноолуур худалдаж авч амжсан. Одоо харин би сонгуульд нэр дэвшихгүй юм чинь ямар хамаа байна гээд бусад малчдаа нулимаад хаячихаж байгаа бололтой. Цар тахалтай тулж ядаж байхад Ч.Улаан сайд иргэдээрээ ингэж тохуурхаж чадав аа.
Басхүү онцгой анхааруулахад энэ бол зөвхөн Ч.Улаан бус эрх баригч МАН хэлсэн үгнээсээ няцсан, иргэдийнхээ сэтгэл зүй төдийгүй амь амьдралаар нь тоглож байна гэсэн үг. Ерөөсөө л У.Хүрэлсүхийн Засгийн газар, эрх баригч МАН-ын үг үйлдэл, байгаа царай нь. Худлаа гэвэл ноолуурыг 100 мянган төгрөгөөр авах, үүнд зориулж 300 тэрбум төгрөг төсөвлөх Монгол Улсын Засгийн газрын гуравдугаар сарын 19-ны тогтоол бий.
Тэгэхээр зөвхөн Ч.Улаан бус У.Хүрэлсүхийн Засгийн газар малчдынхаа амьдралаар тоглочихсон гэсэн үг.
Одоо тэгээд яах вэ, У.Хүрэлсүх сайд аа
Малчид чинь банкныхаа өрөнд байдгаа барьж өгөөд хотоо харлуулах нь, хоолгүй үлдэх нь. Та нарын сонгуулийн попрол, солиорол ард иргэдийн амьдралыг бусниулчихлаа. Дахин хэлье, одоо яах вэ? Тариаланчид улаанбуудайгаа нийслэлийн төв талбайд авчирч асгаж байсан шиг, малчид ноолуураа Төрийн ордны өмнө авчирч шатаана гэж байна лээ, шүү.
А.Туяа
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм20 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Нийгэм2 цаг өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Улс төр20 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр20 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм2 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ
-
Дэлхий дахинд46 мин өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
-
Нийгэм12 мин өмнө
ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна