Улс төр
Ч.Улаан сайд аа, уучлаарай чинь хэрэггүй, дахиж Монголын төрд битгий ойрт
Малчид “Цаг агаар, бэлчээр, Ч.Улаан сайд гурав л толгойны өвчин болж байна даа” гэж аргаа баран ярьсан сурвалжлагыг та цахимаар хайгаад уншиж болно. Ёстой л энэ хавар малчдын толгойны өвчин нь Ч.Улаан сайд байлаа. Ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна гэж баахан бужигнуулсан. Дараа нь 75-105 мянган төгрөгөөр авна гэсэн журмыг ХХААХҮЯ-наас гаргаж, мэдэгдсэн. Өөрийнхөө нэр дэвшиж магадгүй Сүхбаатар аймгаас ноолуур авах ажлыг эхлүүлж, тойргоо “усалсан”. Сүүлдээ 100 мянгаар авч дийлэхээ болилоо гээд, кг тутамд нь 20 мянган төгрөг “бэлэглэхээр” болов. Ч.Улаан сайдад тойрог олдоогүй болохоор эцэст нь гарч ирж, “Засгийн газар тодорхой нөхцөл шалтгааны улмаас бодлогоо бүрэн хэрэгжүүлж, 100 мянгаар ноолуураа авч чадсангүй. Малчдаасаа хүлцэл өчье. Бид их хичээлээ. Санхүүгийн схем маань ажилласангүй хугацаа алдчихлаа. Хариуцлага одоо та бүхэнд шилжсэн” гэж мэдэгдэв.
Ноолуур 100 мянгаар аваагүйн бурууг мань эр чихэж болох нүх сүв байвал чихэх нь л дээ. Засгийн газар бодлого гаргаад, боломжийг нь хангаад өгсөн. Яаж хэрэгжүүлэх, зохицуулах нь салбарын сайдын ур ухааны асуудал байсан. Гэтэл одоо санхүүгийн систем маань ажилласангүй гээд сууж байдаг. Мөнгийг нь гаргах ёстой нөхдүүд нь эрхэм сайдын ноолуур 100 мянгаар авахаар хурдалж байсан “машин”-ы дугуйг хагалчихсан байх нь уу. Санхүүгийн схем маань гэж өөриймсүүлж байгааг бодоход нягт уялдаатай ажиллах ёстой юм шиг. Гэтэл яагаад нягт уялдаатай ажиллаж чадаагүй вэ гэдгийн хариуцлагыг одоо бид, эсвэл малчид үүрэх ёстой юм байна.
Одоо тэгээд уучлал гуйгаад л өнгөрөх хэрэг үү. Зүгээр зах зээлийнхээ жамаар ноолуурын үнэ тогтсон бол өдийд ядаж л 70, 80 цаашлаад 90 мянга хавьцаа байх байсан талаар малчид хэлж, гасалж сууна. Харин одоо 50, 60, зарим газар үүнээс ч хямдхан байна. Ноолуураа аль эрт самначихаад, 75-105 мянгаар тушаах гээд хүлээж байсан малчид одоо яах билээ. Удаан хадгалчихсан, хог шороо болсон, даахирсан ноолуурыг 50, 60 мянгаар авах уу, хэцүү л байх. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Төв аймгийн төвд кг ноолуурыг 35 мянган төгрөгөөр авч байгаа гэнэ. Ийм л балаг тарьчихлаа даа. Одоо ноолуурын кг тутамд 20 мянган төгрөг өгөх асуудлыг ч эрхэм сайдтан жонхууруулаад байгаа. Малчдын хэлж байгаагаар тушаасан ноолуурынх нь хэмжээгээр биш хамгийн сүүлд мал тоолуулсан А дансаар нь мөнгө олгох аж. Хамгийн сүүлд мал тоолуулахад танайх 100 ямаатай байсан. 100 ямаанаас дунджаар тэдэн кг ноолуур гарна гээд л өгөх нь л дээ. Жаахан дарж тооцоод, гонжрох магадлал ч бий. Ингэж малчдаар “тоглож”, толгойны өвчин нь болж, ноолуурых нь үнийг шалаар нэг унагачихлаа.
Одоо худлаа, үнэн уучлал гуйгаад хэрэг байна уу. Уучлаарайг чинь малчид идэхгүй, уухгүй, малдаа тэжээл авч өгөхгүй, ноолуурыг нь 100 мянгаар авахгүй. Ингэж улайхгүй улайрч суухаар огцрох өргөдлөө өгөөд, Монголын төрөөс холдоод өг. Дараагийн Засгийн газар бүрэлдэж, ХХААХҮ-ийн сайд тодортол газрын дарга нар чинь хаврын тариалалт, мал төллөлттэй холбоотой бодлогуудыг зангидаж дөнгөнө гайгүй.
Улс төр
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
-
Нийгэм21 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Нийгэм3 цаг өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Улс төр21 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр21 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм3 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ
-
Нийгэм1 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Дэлхий дахинд2 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ