Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Т.Баярхүү: ТЕГ 948 хүнд холбогдох 700 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан

Нийтэлсэн

-

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль хэрэгжээд удаж буй. Хуульд зааснаар Тагнуулын ерөнхий газар хэлмэгдэгсэдийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг. Тус газрын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүүтэй энэ талаар ярилцлаа.

– Дээрх хуульд заасан өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа энэ онд дуусна. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийг анх 1998 онд баталж хилсээр хэлмэгдсэн иргэдээ цагаатгаж, ар гэрт нь нөхөн олговор олгож эхэлсэн. Хууль батлагдсанаас хойш цагаатгуулах, гомдол гаргах хугацааг гурван удаа, нэхэмжлэл гаргах эрх, хөөн хэлэлцэх хугацааг дөрвөн удаа сунгаж байв. Тодруулбал, хэрэгжүүлэх хугацаа 2011 оны арванхоёрдугаар сарын 30-нд дуусаж, өргөдөл, гомдол хүлээн авах эрх зүйн орчин байхгүй болсон. Ингээд хэсэг хугацаанд завсарлаад Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2018 оны нэгдүгээр сарын 12-нд батлагдсанаар сунгасан хугацаа нь энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болох юм.

– Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн хугацаанд хэчнээн хэргийг мөрдөн шалгасан бэ?

– Улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлсэн болон баривчлагдан мөрдөгдсөн этгээдийг цагаатгуулах тухай гомдлын дагуу хэрэг үүсгэх, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааг Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулна гэж заасан. Үүний хүрээнд Улсын ерөнхий прокурорын газраас шинээр илэрсэн нөхцөл байдлаар үүсгэн ирүүлсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хуульд заасан хугацаанд шийдвэрлэж байна. 1939-2020 он хүртэлх хугацаанд 31 654 хүнд холбогдох 10 264 хэргийг цагаатгаж, тэдний нэр төрийг сэргээсэн. Үүний дагуу иргэдэд нөхөн олговорт 16.4 тэрбум, орон сууц түүнтэй дүйцэх мөнгөн олговорт 3.5 тэрбум төгрөгийг олгуулсан байдаг. Мөн тагнуулын байгууллагаас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажлын чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, төсөл, санал боловсруулахад тухай бүр идэвх санаачилгатай оролцож ирсэн. Тодруулбал, Цагаатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зургаан удаагийн ажлын хэсэгт орж ажилласан билээ.

– Хилсээр хэлмэгдсэн иргэдийг 1998 оноос өмнө цагаатгаж эхэлсэн юм биш үү. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

– Түүхэн талаас нь авч үзвэл анх ДЯЯ-ны сайдын 1939 оны зургадугаар сарын 16-ны 229 тоот тушаалаар одоогийн Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын суурь тавигдсан. Энэ газар нь эх орноосоо урвах, хорлон сүйтгэх гэх мэт үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг шалгахын зэрэгцээ мөрдөн байцаалтын ажилд гарсан алдаа, дутагдлыг засаж сайжруулах зорилгоор өмнө нь шийдвэрлэсэн болон мөрдөн байцаалт явагдаж байгаа хэргүүдийг шалгадаг байсан. Тодруулбал, ДЯЯ-ны дэргэдэх Тусгай комиссын хурлаар шалгасан хэргийг хэлэлцүүлэн хэрэгтнийг холбогдолгүй бол суллах, ногдуулсан ялыг нь хөнгөрүүлэх зэргээр алдаа завхралуудыг засаж эхэлсэн. Үүнийг цагаатгах ажлын эхлэх гэж үздэг. 1939-1945 онуудад Онц бүрэн эрхт комисс болон Тусгай комиссын тогтоолоор хорих ял шийтгүүлсэн 2015 хүний хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, төрийн эсрэг гэмт хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож, цагаатгасан байдаг.

Мөн Гэндэн, Дэмид нарын 14 хүний хэрэг, түүнээс хойш баригдсан зарим хэрэгтний материалуудтай танилцаж, хувьсгалын эсэргүү гэх хэргээр баривчлагдсан бүх хүний хэргийг нягтлан шалгасан юм билээ. Уг хэлтэс нь 1957-1962 оны хоёрдугаар сар хүртэл ажиллахдаа 566 хүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 530 хүнд холбогдох хэргийг цагаатгаж, 36 хүнд холбогдох хэргийг цагаатгах үндэслэл тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. 1988 онд хуралдсан МАХН-ын Төв Хорооны V хурлаар 1930-1940-өөд оны улс төрийн хэлмэгдүүлэлтийн асуудлыг дахин шалгаж үзэх, иргэдийн шаардлага хүсэлтийг харгалзан хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг дахин сэргээн эхлүүлэхээр болсон. Ингээд 1990-1997 онд 23 900 хүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шийдвэрлэсэн гэх мэт ажлууд хийсэн байдаг. Товчхондоо ийм.

-Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэс 2018 оноос хойш хэр үр бүтээлтэй ажилласан бэ?

– 2018 оны хоёрдугаар сарын 19-нөөс хууль хэрэгжиж эхэлсэн. 2020 оны тавдугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 948 хүнд холбогдох 700 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 879 хүнд холбогдох 644 хэргийг шийдвэрлэсэн байна. Ингээд 72 хүнд холбогдох 32 хэргийг шүүхэд шилжүүлж, цагаатгуулах саналтай, 83 хүнд холбогдох 61 хэргийг прокурорын тогтоолоор хэлмэгдсэнд тооцох саналтай шилжүүлсэн байна. Мөн 391 хүнд холбогдох 253 хэргийг тухайн гэмт хэргийн хянан шийдвэрлэсэн шүүх, прокурорын шийдвэр хүчин төгөлдөр үндэслэлээр, 333 хүнд холбогдох 292 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт тус тус шилжүүлжээ. 2018 оноос хойш Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын ажлын хэсэгт тагнуулын байгууллагын төлөөлөл ажиллаж, 1922-1966 оны 4377 эрүүгийн хэрэг, 140 хадгаламжийн нэгж, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолтой танилцаж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5.1-1 дэх хэсэгт хамаарах эрүүгийн хэрэг, шүүхийн шийтгэх тогтоолыг тусгай архивт татаж авах судалгаа хийлээ.

– Түүхийн эх сурвалжид тухайн үеийн ДЯЯ-ныхан ч хэлмэгдэж байсан гэдэг?

– Улс төрийн хэлмэгдүүлэлт бол манай улсын түүхэнд хараар бичигдсэн харамсалтай үйл явдал. Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал, гадаад дотоод олон хүчин зүйл их нөлөөлсөн гэдэг. Тухайн үед ажиллаж байсан зөвлөлтийн зааварлагч нарын шахалтаар ДЯЯ-ны сайд, Дотоод хамгаалах газрын даргаар ажиллаж байсан хүмүүсийн 80 хувь, ДЯЯ-ны орлогч сайд, Дотоод хамгаалах газрын орлогч даргаар ажиллаж байсан хүмүүс 100 хувь, газрын даргаар ажиллаж байсан хүмүүс 70 хувийн хилмэгдүүлсэн. Мөн хэлтсийн даргаар ажиллаж байсан 45, тасгийн даргаар ажиллаж байсан 12, гүйцэтгэх ажилтан 30 хүн хэлмэгдсэн. Эдгээрээс 35 хүнийг ЗХУ-д аваачиж тэндхийн хуулиар шийтгэсэн байдаг. Харин одоо үед тагнуулын байгууллагын үе үеийн удирдлагууд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах ажилд их ач холбогдол өгч ирсэн. Иргэд ч мөн ихээр хандаж, цагаатгах, нэр төрийг нь сэргээлгэх хүсэлтийг олноор ирүүлдэг.

– Цагаатгах, нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй хүн олон ханддаг гэлээ. ТЕГ хэр ачаалалтай ажиллаж байна вэ.  Өдөрт, сард хэчнээн хүсэлт өргөдөл ирдэг бол?

–  Цагаатгалын хуулийн хуулийн 7.1-д зааснаар хүн хуулийн этгээдээс ирүүлсэн цагаатгуулах тухай гомдлыг УЕПГ-аас хянан үзэж шинээр илэрсэн нөхцөл байдлаар үүсгэсэн хэрэгт тус газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг.  2020 оны эхний таван сарын байдлаар 238 хүнд холбогдох 194 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс УЕПГ-аас хүн, хуулийн этгээдийн өргөдөл хүсэлтийг хянан үзээд шинээр илэрсэн нөхцөл байдлаар үүсгэсэн 20 хүнд холбогдох 18 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж шийдвэрлэсэн.

– Хүнийг цагаатгахийн тулд аль эртний хэргийг буцааж сөхөн мөрдөн шалгах хэрэгтэй болно. Хүндрэл учирдаг уу. Жишээ нь, ЗХУ-д цаазлуулсан иргэдийн мэдээллийг авч чаддаг уу?

– Монгол улсын хэдэн иргэн ЗХУ-д хэлмэгдсэн тоо судалгаа байхгүй. ОХУ-аас 348 хүнд холбогдох баримт авчирсан, эдгээр 348 хүний хэрэг бүгд цагаадсан. Мөрдөн шалгах ажлын явцад хүндрэл гардаг. Гол нь хүсэлт гаргагчид цагаатгуулах гэж байгаа хүнийхээ  овог, нэр, нас, оршин сууж байсан газар, баривчлагдсан он, ямар хэрэгт холбогдсоныг мэдэхгүй  ихэвчлэн бусдаас дам сонссоноо бичсэн байдаг. Зарим тохиолдолд таамгаар тухайн цаг үед ямар нэг хэрэгт холбогдож байсан эсвэл сураггүй алга болсон юм уу, өөрөө мэдэхгүй л бол хэлмэгдүүлсэн гэж үзэж гомдол гаргадаг. Гэтэл энэ нь өөр шалтгаантай байж таардаг. Мөн орон нутгийн архивын баримтууд байгалийн болон хүний хүчин зүйлээс хамаарч устаж алга болсон байдаг. Энэ бүгд нь тухайн хүнийг улс төрийн хэрэгт холбогдсон эсэхийг тогтооход хүндрэлтэй болгодог.

– Хуулийн хэрэгжих хугацаа арвандугаар сарын 31-нд дуусгавар болно гэлээ.  Манай улс өнгөрсөн хугацаанд улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн бүх хүнээ цагаатгачихсан уу?

– Хууль хүчин төгөлдөр байна. Гол нь хүн, хуулийн этгээдээс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа хүнийг цагаатгуулах гомдлыг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор хүлээж авах заалт юм. Харин ТЕГ-ын Тусгай архив болон, орон нутгийн архивуудаас судалгаанд авсан өмнө шалгаагүй эрүүгийн хэргүүдийг цагаатгуулах гомдлыг Цагаатгалын хуулийн 6.1-д зааснаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос хуулийн хугацааны дотор гаргасан. Дээрх хэргүүдийг цагаатгах эсэхийг шалгаж шийдвэрлэх ажил явагдаж байна.

– Цагаатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэгт танайх байнга оролцдог. Ажлын хэсэгт орсны хувьд цагаатгах хууль эрх зүйн орчин бүрдсэн үү, хэлмэгдсэн иргэдийн нэр төрийг бүрэн утгаар нь сэргээж чаддаг уу, мөнгөн төлбөр өгөөд л орхиж байна уу?

– Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх, тэдэнд нөхөх олговор олгох, улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгахтай холбогдсон харилцааг зохицуулах хууль 1998 онд  батлагдан гарснаар эрх зүйн орчин бүрдсэн. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс гэж төрийн орон тооны бус байгууллага байдаг. Энэ байгууллага нь хуулийн хэрэгжилтэд улсын хэмжээнд, аймаг нийслэлийн хэмжээнд салбар комисс, сум, хорооны хэмжээнд тухайн засаг дарга хяналт тавина гэж хуульд заасан. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс нь Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээх, тэдэнд болон үр хүүхдүүд нь нөхөх олговор олгох, хэлмэгдэгчийн дурсгалыг хүндэтгэх, улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршиг бусад үр дагаврыг арилгах хуульд заасан чиг үүргийнхээ дагуу үйл ажиллагаа явуулдаг. Энэ жил тус байгууллагын 30 жилийн ой тохиож байна.

– Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5.1-1 дэх хэсэгт хамаарах эрүүгийн хэрэг, шүүхийн шийтгэх тогтоолыг тусгай архивт татаж авах судалгаа хийсэн гэсэн, энэ талаар мэдээлэл өгнө үү?

– Монгол Улсын ҮАБЗ-ийн 2014 оны зөвлөмжид заасан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгаж дуусгах зорилтын хүрээнд 2015 онд ЦАУЗБУК, ТЕГ, УЕПГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулж тодорхой ажлыг  хэрэгжүүлж ирлээ. Ажлын хэсэг 2017-2018 онд 18 аймгийн Шүүхийн тамгын газрын архив, Прокурорын архив, Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасаг буюу Төрийн архив нийт 54 архивт ажиллаж 12 аймгийн 313 хүнд холбогдох 261 эрүүгийн хэргийг Тусгай архивт бүрэн татаж төвлөрүүлсэн. Судалгаанд авсан дээрх эрүүгийн хэргүүдийг шалгаж шийдвэрлэх ажил хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн үргэлжлэн явагдаж байна.

– Ах дүү төрөл төрөгсөдөө цагаатгуулах хүсэлтэй иргэн хаана ямар журмаар хандах ёстой вэ?
– Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээдийг цагаатгуулах тухай гомдлыг УЕПГ-т гаргах ёстой.

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт форум Төрийн ордонд эхэллээ.

Форумаар хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх зэргийг хэлэлцэнэ.

Ногоон санхүүжилт нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгалийн нөөцийг үр дүнтэй ашиглахад чиглэсэн санхүүгийн механизм юм.

Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр гаргаж буй санхүүжилт жил бүр нэмэгдэж, 2023 оны байдлаар 1.3 их наяд ам.долларт хүрээд байна.

Манай улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, амьдралын чанар, хүний хөгжлийг сайжруулах, чанартай боловсрол, сайн засаглал бий болгох замаар ногоон, хүртээмжтэй нийгмийн хөгжилд хүрэх Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилт тавьсан.

Үүнд нийт 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай бөгөөд үүний 6.3 тэрбумыг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, 5.2 тэрбумыг дасан зохицох арга хэмжээнд зарцуулна.

Энэ хүрээнд улсын төсвөөс гадна олон улс, хөрөнгө оруулалтын сан, хөтөлбөр, хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байна. Дотоодын банк бус санхүүгийн байгууллага болон арилжааны банкууд гэхэд л 2030 он гэхэд нийт зээлийн 5-10 хувийг ногоон зээл хэлбэрээр олгодог болохыг зорьж байгаа юм.

Форумыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх форумыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ногоон санхүүжилтийн форум”-д оролцож буй байгаль орчин, ногоон хөгжлийн манлайлагч Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Энэ удаагийн форумыг “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд хамтран ажиллаж буй төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, түүн дотроо Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагуудын хамт олонд талархал илэрхийлье.

Азербайжан Улсын Баку хотод болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 29 дүгээр дээд түвшний уулзалтад дэлхийн удирдагчид оролцож, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтийн талаарх байр сууриа илэрхийлж, ногоон хөгжлийн бодлого, зорилт, үйл ажиллагаа, үр дүнгийн талаар танилцууллаа.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төсөв, хөрөнгө, санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэхэд голлон анхаарсан дээрх уулзалтын дараа болж буй өнөөдрийн форумаар Монгол Улс ногоон хөгжлийн санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр Та бид хуран цуглаад байна.

Дээд түвшний уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, 2024 он бол 1850 оноос хойш дэлхийн түүхэн дэх хамгийн халуун өдөр, хамгийн халуун сар, хамгийн халуун жил болон тэмдэглэгдэхээр байгааг дурдаж, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтнийг урьд өмнөхөөс илүү цочроож, айдаст автуулж байгааг онцлон тэмдэглэсэн.

Хэрвээ хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох болно.

Эх байгальтайгаа зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг бид хэзээ ч мартаж болохгүй.

Тиймээс эх байгалийг эрхшээх бус энэрэн хүндэтгэх нэгэн зорилго дор хамтын ирээдүйн төлөө нэгдэж, улс орон бүр илүү бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгийг хамарсан үндэсний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатай байна.

Ялангуяа, хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаагаас эдгээр улс орон Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулж байгааг Та бүхэн мэднэ.

Тийм учраас НҮБ-ын 29 дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид хөгжилтэй орнуудаас бага, дунд орлоготой хөгжиж буй орнууд руу чиглэсэн уур амьсгалын санхүүжилтийн хэмжээгээ жил бүр 100 тэрбум ам.доллар байсныг 2035 он хүртэл жил бүр 300 тэрбум ам.доллар болгон гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцоод байна.

Монгол Улс дээрх бага хурлын үеэр “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэлхий улс орнуудад гаргасныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Энэ санаачилга дэмжигдэн батлагдвал уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно.

Эрхэм зочид, төлөөлөгчид өө,

Эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа улсуудын нэг билээ.

Өнгөрсөн өвөл, хаврын зудын нөхцөл байдлаас шалтгаалж мал сүргийн 10 гаруй хувь буюу 8.1 сая мал хорогдож, мал аж ахуйгаар амьдралаа залгуулж ирсэн монголчууд бидэнд хүндээр туслаа.

Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй үр дүнтэй тэмцэх, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд онцгой анхаарч, шийдэмгий арга хэмжээ авч, нийгмийн бүх бүлэг илүү нягт хамтран ажиллахыг цаг үе биднээс шаардах боллоо.

Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралт ба шингээлтийн зөрүүг тэглэх бодлого, зорилт, үүрэг, амлалтыг олон улсын өмнө хүлээсэн.

Дээрх үүрэг, амлалтаа бүрэн хэрэгжүүлэхэд манай улсад ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай гэсэн мэргэжлийн үнэлгээ байдаг.

Иймээс байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэхэд хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлээ улам эрчимжүүлэх шаардлагатай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөн санаачлан, улс орон даяар хэрэгжүүлж, байгаль орчин, хөдөө аж ахуй, ногоон хөгжлийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Энэ хүрээнд ирэх оны зургаадугаар сард “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги-Мүн” сан болон АНУ-ын Стэнфордын их сургуультай хамтран Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэрбум, тэрбум мод – Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь” уриан дор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр зорьж байна.

Мөн Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгтэйгээр байгаль хамгааллын салбарт санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бий болгох зорилгоор “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, “Монголын байгалийн өв сан” итгэлцлийн сан байгуулан, олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 70 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж төвлөрүүлээд байна.

Энэ бол чамлахааргүй төсөв, хөрөнгө бөгөөд үүнийг үр дүнтэй, хүртээмжтэй ашиглах нь чухал байна.

Түүнчлэн Герман Улсын “Өвлөгдөн үлдэх газар нутаг” сангийн дэмжлэгтэй, 15 сая ам.долларын санхүүжилт бүхий “Цэнхэр тэнгэрийн орон – Онон Балжийн байгалийн цогцолбор газар” төсөл хэрэгжиж эхлээд байна.

Эдгээр төсөл, хөтөлбөр нь биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт төрийн тэргүүн итгэлтэй байна.

Үүний зэрэгцээ Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэх, эрчим хүчинд хэмнэлттэй, ногоон орон сууцжуулалт, ногоон хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр улам идэвхтэй ажиллах шаардлагатай байна.

Цөөнгүй ололт, амжилт, үр дүн гарч байгаа ч уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээрх бодлого, үйл ажиллагаагаа улам сайжруулах нь зүйтэй юм.

Тиймээс энэ удаагийн форум нь Засгийн газар ногоон хөгжлийн чиглэлээрх төсөл, хөтөлбөрүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулах, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэх талаар туршлагаа хуваалцах, бодлого, арга хэмжээгээ уялдуулахад чиглэж байна.

Юуны өмнө манай улсын хувьд ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд нийгмийн бүх бүлгүүдийн хоорондын бодлого зорилт, мэдээ мэдээлэл, хамтын ажиллагаа зэрэг олон асуудал дээр нэг зүгт, нэг цонхоор харах үүднээс үндэсний зөвшилцөл бий болгох нь нэн чухал байна.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах нь зөвхөн нэг яам, ганц нэг байгууллагын ажил биш юм.

Энэ бүх яам, институт, ард иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага зэрэг нийгмийн бүх бүлгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, үүрэг, хариуцлага гэдгийг төрийн тэргүүн онцлон тэмдэглэж байна.

Сүүлийн жилүүдэд манай хувийн хэвшил түүн дотроо банк, санхүүгийн байгууллагууд ногоон хөгжлийг эрчимжүүлэх, ногоон санхүүжилтийг татах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа нь сайшаалтай.

Одоо гагцхүү төрийн зүгээс шаардлагатай дэд бүтэц, эрх зүйн орчин, тодорхой бодлого, зорилтоо олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлан таниулах, хурдан шуурхай дэмжин ажиллах нь чухал байна.

Тухайлбал, хүлэмжийн хийг бууруулахад нийгэм, эдийн засгийн салбар бүрийн хувьд тодорхой тооцоо үндэслэлтэй, шинжлэх ухаанч тоон болон чанарын зорилтуудыг нарийн боловсруулж ард иргэд, баялаг бүтээгчдэд сайтар ойлгуулан таниулах шаардлагатай байна.

Нэн ялангуяа хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч зэрэг салбарын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нарийвчилсан бодлого, зорилтоо олон нийтэд танилцуулах нь зүйтэй.

Энэ хүрээнд ард иргэд, төр, хувийн хэвшил хамтдаа хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа, шаардлагатай зохицуулалт, эрх зүйн шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй.

Үүний зэрэгцээ ногоон, тогтвортой санхүүжилтийн зарчим, дэд бүтэц, аргачлалуудыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, мөн нүүрстөрөгчийн татвар, нүүрстөрөгчийн зах зээлийг оновчтой ашиглах, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд төрийн зүгээс онцгой анхаарч, хурдтай ажиллах шаардлагатай байна.

Дээр дурдсан олон тулгамдсан асуудлуудын талаар өнөөдрийн энэхүү форумаар Та бүхэн илэн далангүй ярилцаж, ажил хэрэгч санал, санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм зочид, төлөөлөгчид өө,

Хүн төрөлхтний сайн сайхан амьдралыг тэтгэх эх ундарга нь цэвэр агаар, цэнгэг ус, ариун дагшин хөрс шороо билээ.

Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн үндэс суурь юм.

Тиймээс эх дэлхийгээ хамгаалахад хүн төрөлхтөн цаг хугацаа алдах эрхгүй.

Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол сонголт биш, харин хүн төрөлхтний эх дэлхийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага юм.

Байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилт бол ямар нэгэн тусламж биш, энэ бол үр хойчдоо Та бидний хийж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт юм.

Тиймээс ногоон хөгжлийн төлөө монголчууд бид нэг зүг харж, нэгдмэл санаа бодолтой хамтран ажиллаж, үр дүнтэй, зоримог шийдвэрүүдийг цаг алдалгүй гарган хэрэгжүүлцгээе.

Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.

Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирал Екатерина Мирошникийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсад хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд тэр дундаа тээврийн салбарт шинээр барих авто замууд, эдгээрээс улс орны хөгжил, иргэдийн амжиргаанд эдийн засгийн үр өгөөжтэй байх төлөвлөж эрэмбэлсэн босоо тэнхлэгийн замуудын тухай санал солилцлоо.
Мөн хөрөнгө оруулалтын асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэх тухай, техник эдийн засгийн зөвлөгөө тусламж авах тухай дэлгэрэнгүй ярилцав гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.   
Дэлгэрэнгүй ...

Улс төр

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.

-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,

-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,

-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,

-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,

-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,

-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,

-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,

-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр1 мин өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент2 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр2 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм3 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм3 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм3 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд4 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм5 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм5 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм5 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм23 цаг өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр23 цаг өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр23 цаг өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр2 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр3 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр3 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд3 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент3 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент3 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм3 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм3 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм6 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм6 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим