Дэлхий дахинд
Ой тогтоолтын ДАШТ-д оролцох тамирчид Хонконгийг зорилоо
Хонконг хотноо 12 дугаар сарын 20-22-нд 27 дахь удаагийн ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Тэмцээнд Монгол, ОХУ,БНХАУ, Англи, Япон зэрэг орны шилдэг 260 гаруй тамирчид 10 төрлөөр өрсөлдөж гурван насны ангилалд аваргуудаа тодруулах юм. Тус тэмцээнд оролцох Монголын оюун ухааны академийн баг тамирчид өнөөдөр Хонконгийг зорьжээ.
Энэ удаагийн тэмцээнд оролцох тамирчид: Олон улсын Их мастер /ОУИМ/ Э.Лхагвадулам /2017-Дэлхийн өсвөрийн аварга/, ОУИМ М.Уянга, Олон улсын мастер ОУМ/ Н.Намуундарь, ОУМ С.Марал, Азийн Мастер Э.Мишээл, Б.Лхагвадорж, Г.Мянганбаяр, Т.Үжин, Б.Хулан, Г.Солонго, У.Солонго, А.Ялгуун, Б.Гантөмөр, Т.Тэнүүн, Б.Эрмүүнболд, Б.Мөнхтэргэл, Д.Мөнхтүшиг, З.Тэмүүжин, О.Ганжигүүр, А.Одмаа, Ш.Наранбат, Ч.Нарансолонго нар өрсөлдөнө. Монголын багийн дасгалжуулагчаар олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, ОУИМ, дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан нар ажиллах юм.
Дашрамд дурдахад манай үе үеийн баг тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Сингапур, Япон, Солонгос, Швед, Энэтхэг гэх мэт олон улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 50 тэмцээнээс нийт 861 медаль хүртэж нас насны ангилалд дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.
Баг тамирчдадаа амжилт хүсье!
Т.Гэрэл