Дэлхий дахинд
Япончуудын тал хувь нь маргаантай арлуудаа эргүүлж авна гэж байна
Япон Оростой маргаантай дөрвөн арлын талаар явуулсан судалгаанд оролцогсдын талаас илүү хувь нь Синзро Абэгийн Засгийн газар Оростой хэлэлцэн тохирч маргаантай байгаа дөрвөн арлынхаа хоёрыг буцаан авах ёстой гэж үзлээ гэж Киодо агентлаг дамжуулсан байна.
Судалгаанд оролцогсдын 53,2 хувь нь “эхлээд хоёр арлаа буцааж аваад үлдэх хоёр арлын талаар цаашид хэлэцэх хэрэгтэй гэж санал өгчээ. Мөн санал өгсөн иргэдийн 28,6 хувь нь маргаантай арлуудаа шууд эргүүлж авах шаардлагатай гэсэн бол 7,3 хувь нь Япон улс хоёр арлаа л авах ёстой гэсэн байна” гэж мэдээнд дурджээ.
Үүний өмнө Японы ерөнхий сайд Синзо Абэ, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хоёр хэлэлцээ хийж улс орнууд энхийн хэлэлцээр байгуулах талаар ярилцсаныг хэвлэлүүд мэдээлсэн. Санал асуулгад оролцсон япончуудын 67 хувь нь энэ санаачилгыг дэмжиж байгаа ч ерөнхий сайд Абэ энэ талаар хатуу байр суурьтай байгаа юм.