Улс төр
У.Хүрэлсүхийн сонголтын ХЭН нь ХЭН бэ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх кабинетын сайд нараа тодруулж, намынхаа Удирдах зөвлөлөөр зөвшөөрүүлсэн.
Мэдээж түүний сонголт олон нийтэд 100 хувь таалагдахгүй нь тодорхой. Тэдгээрийн дунд салбартаа хүлээн зөвшөөрөгдөхгүй нэгэн байхад урамшууллаар сайд болохоор зүтгэгч ч байх шиг. Түүнчлэн МАН-ын даргын өөрөө хүртэл үзэн ядаж жүжиглээд байсан ЖДҮ-чин нь бүр давхар дээлтэйгээр Засгийн газрын гишүүн болохоор нэр дэвшсэн ч явж байх шиг байна. Өмнөхүүдтэй харьцуулбал “хүний хуучин дээлийн шинийг биш” салбарын хүмүүсийг оруулж ирэхийг хичээжээ. Гэхдээ л У.Хүрэлсүхийн нүдний харц, хурууны зангаагаар хөдлөөд, шийдвэрийг нь дагах хэмжээний дуулгавартай байх нь илэрхий.
Юутай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн кабинетад багтахаар эхний даваагаа давсан хүмүүсийн ХЭН нь ХЭН бэ гэдгийг цухас сөхье.
- Шадар сайдад нэр дэвшсэн Я.Содбаатарын хувьд УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдын албыг хашиж явсан нэгэн. ЖДҮ-тэй холбогдсон түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлээгүй бөгөөд энэ түүнтэй тооцож буй хариуцлага бололтой. Я.Содбаатар МАН-ын сонгуулийн штабыг толгойлон ажиллаж амжилтад хүргэсний шагнал нь энэ удаагийн Шадар сайдын суудал бололтой.
- Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ. Түүний хувьд Ерөнхий сайдтай хамт эхлүүлсэн ажлаа дуусгахаар хөтлөлцөнө гэсэн тохироотой. Нөгөө талаас харвал ах Б.Баатарынхаа “буянаар” Ерөнхийлөгчийн зүгээс ч дэмжлэгтэй гэгддэг. Түүнд итгэл үзүүлж байгаа нь “Алсын хараа 2050” хөгжлийн бодлоготой холбоотой хэмээж буй.
Засгийн газар шинэ хуулиар 14 яамтай байна. Тэдгээрийн зургаа нь Ерөнхий чиг үүргийнх.
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн нэрийг дэвшүүлжээ. Ковид-19 цар тахлыг дотооддоо алдахгүй байх, гаднаас ирсэн халдвартай хүмүүсийг эмчлэх гээд бүхий л ажилд менежмент сайтай ажилласны дээр эрүүл мэндийн салбар, тэнд ажиллагсадын нийгмийн асуудалд анхаарлаа хандуулан ажилласан гэгдэж түүнийг улираахыг хүсэгчид олон байсан. Түүний өнгөрсөн хугацаанд хийсэн ажил МАН-ыг ялалтад хүргэх “том” гавьяа ч гэж үнэлэгдэж байгаа. Мэргэжлийн бус хүн сайд байх нь ердөө л сайн менежер байхыг хэлнэ гэдгийг харуулсан гэж болохуйцаар ажилласан учраас Д.Сарангэрэлийг дахин сайдад дэвшүүлж буй аж.
- Батлан хамгаалахын сайдаар одоо тус яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаярын нэрийг дэвшүүлжээ. Түүний хувьд салбартаа сайшаагдаж ирсэн цэргийн хүн. Түүнийг 2017 онд ТЕГ-ын даргаар томилогдох нь хэмээж байсан ч чимээгүй болж байв. Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй Ерөнхий цэргийн сургуульд сурч байсан гэгддэг. Түүнд 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар цэргийн дээд Бригадын генерал цол олгосон. Төрийн албанд 31 дэх жилдээ ажиллаж байгаа нэгэн.
- Гадаад харилцааны сайдад нэр дэвшигч Н.Энхтайван нь одоо УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга. УИХ-ын 2016 оны сонгуульд МАН олонх болох үеэс дээрх албан тушаалд томилогдсон. Гадаад харилцааны чиглэлээр мэргэшсэн нэгэн гэж хэлж болохуйцаар тус яамны мэргэжилтэн, зөвлөх, газрын дарга зэрэг албыг хашиж явсан.
- Сангийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын нэрийг дэвшүүлсэн нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын үд хүндэрсэн эдийн засгаа сэлбэх боломжийг олгож буй бололтой. Нэгэн үе төсөв тодотгохгүй хэмээн ам бардам байсан Ч.Хүрэлбаатар сүүлийн үед нэгэнт шинэ Засгийн газар байгуулагдаж буй учраас тодотгол хийнэ гэх болсон. Цаад талдаа үнэнд гүйцэгдэж байж ч мэдэх.
- Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын нэрийг дэвшүүлээд байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хачирхалтай сонголтуудын нэг. ЖДҮ-чин гэгддэг, энэ ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хангалттай цацагдсан хэрнээ УИХ-д нэр дэвшсэн. Тэгсэн хирнээ одоо дахиад давхар дээлтэй болгохыг санаархаж буй нь Х.Нямбаатартай хариуцлага тооцохгүй байх өөр шалтгаантайг нь баталж буй бололтой.
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад өдгөө Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяагийн нэрийг дэвшүүлжээ. Оновчтой сонголтуудын нэг гэгдэж буй энэ эмэгтэйг олон нийт Ерөнхий сайд асан П. Жасрайгийн ач охин гэдгээр нь мэднэ. Одоогийн албаа 2015 онд хүлээн авсан бөгөөд Ази, Америк, Номхон далайн орнуудын Үндэсний тооллого, статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэгийн 2018-2020 оны ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Ерөнхий сайдын кабинетын найман яам нь Чиглэлийн байхаар хуульд тусгагдсан.
- Барилга, хот байгуулалтын сайдад нэрийг нь дэвшүүлсэн Б.Мөнхбаатар жил гаруйн хугацаанд тус яаманд дэд сайдаар ажиллаж буй. Уг нь тэр Хотын даргад нэрээ дэвшүүлж байсан ч намынхаа бодлого шийдвэрийн дагуу нэрээ татаж байсан. Түүнийх нь хариуд дэд сайдын суудал өгч байсан түүхтэй.
- Боловсрол, шинжлэх ухааны сайдад нэрийг нь дэвшүүлж буй Л.Цэдэвсүрэнгийн хувьд одоо Төрийн нарийн бичгийн даргаар нь ажилладаг. Тус яамыг Гэгээрлийн яам байх үеэс буюу 1996 оноос хойш Хуулийн хэлтсийг нь толгойлж ирсэн хүн.
- Зам, тээврийн хөгжлийн сайдад зүтгүүлж буй Л.Халтарын хувьд мөн л дэд сайдаар ажиллаж байгаа. УБТЗ-ын орлогч даргаас дэд сайд болж байсан түүнийг УИХ-ын гишүүн асан Р.Рааш, ХХААХҮ-ийн сайд сайд асан Х.Бадамжунай нарын хүн гэгддэг байв.
- Соёлын сайдад нэрийг нь дэвшүүлж буй С.Чулуун өдгөө Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж буй. Түүнийг хулхи академич, оюуны өмч хулгайлсан зэрэг хар мөр, хэл байнга дагадаг. Салбарынхан нь ч төрийн өндөрлөгүүдэд шаардлага, хүсэлтээ илгээгээд эхэлжээ.
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад яригдаж буй Г.Ёндонгийн хувьд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал. Уул уурхайн салбарт 30 орчим жил ажиллаж байгаа маркшейдер, инженер. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнтэй олон жил хамт ажилласан нь сайдад зүтгүүлэхэд нэлээд нөлөөлсөн гэгдэж байна.
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдох гэж буй З.Мэндсайхан өдгөө ТӨБЗГ-ын даргын албыг хашиж буй. У.Хүрэлсүхийн хүн. Өмнө нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
- Эрчим хүчний сайдад “зүтгүүлж” буй Н.Тавинбэх нь мэргэжлийн хүн төдийгүй 2017 оноос хойш “Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Үүнээс өмнө Багануур дагуул хотын захирагч байсан.
- Эрүүл мэндийн сайдад нэр дэвшүүлж буй Б.Цогтбаатар одоо тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж буй. Мөн л энэ Засгийн газарт ажиллах мэргэжлийн хүмүүсийн нэг. Тэр тусмаа Ковид-19 цар тахлын үед сайд болон бусад удирдлагуудтайгаа гар нийлэн ажилласан, өнөөгийн нөхцөл байдлыг мэддэг гэгдэж буй.
Улс төр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт форум Төрийн ордонд эхэллээ.
Форумаар хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх зэргийг хэлэлцэнэ.
Ногоон санхүүжилт нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгалийн нөөцийг үр дүнтэй ашиглахад чиглэсэн санхүүгийн механизм юм.
Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр гаргаж буй санхүүжилт жил бүр нэмэгдэж, 2023 оны байдлаар 1.3 их наяд ам.долларт хүрээд байна.
Манай улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, амьдралын чанар, хүний хөгжлийг сайжруулах, чанартай боловсрол, сайн засаглал бий болгох замаар ногоон, хүртээмжтэй нийгмийн хөгжилд хүрэх Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилт тавьсан.
Үүнд нийт 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай бөгөөд үүний 6.3 тэрбумыг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, 5.2 тэрбумыг дасан зохицох арга хэмжээнд зарцуулна.
Энэ хүрээнд улсын төсвөөс гадна олон улс, хөрөнгө оруулалтын сан, хөтөлбөр, хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байна. Дотоодын банк бус санхүүгийн байгууллага болон арилжааны банкууд гэхэд л 2030 он гэхэд нийт зээлийн 5-10 хувийг ногоон зээл хэлбэрээр олгодог болохыг зорьж байгаа юм.
Форумыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх форумыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ногоон санхүүжилтийн форум”-д оролцож буй байгаль орчин, ногоон хөгжлийн манлайлагч Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Энэ удаагийн форумыг “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд хамтран ажиллаж буй төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, түүн дотроо Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагуудын хамт олонд талархал илэрхийлье.
Азербайжан Улсын Баку хотод болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 29 дүгээр дээд түвшний уулзалтад дэлхийн удирдагчид оролцож, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтийн талаарх байр сууриа илэрхийлж, ногоон хөгжлийн бодлого, зорилт, үйл ажиллагаа, үр дүнгийн талаар танилцууллаа.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төсөв, хөрөнгө, санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэхэд голлон анхаарсан дээрх уулзалтын дараа болж буй өнөөдрийн форумаар Монгол Улс ногоон хөгжлийн санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр Та бид хуран цуглаад байна.
Дээд түвшний уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, 2024 он бол 1850 оноос хойш дэлхийн түүхэн дэх хамгийн халуун өдөр, хамгийн халуун сар, хамгийн халуун жил болон тэмдэглэгдэхээр байгааг дурдаж, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтнийг урьд өмнөхөөс илүү цочроож, айдаст автуулж байгааг онцлон тэмдэглэсэн.
Хэрвээ хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох болно.
Эх байгальтайгаа зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг бид хэзээ ч мартаж болохгүй.
Тиймээс эх байгалийг эрхшээх бус энэрэн хүндэтгэх нэгэн зорилго дор хамтын ирээдүйн төлөө нэгдэж, улс орон бүр илүү бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгийг хамарсан үндэсний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатай байна.
Ялангуяа, хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаагаас эдгээр улс орон Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулж байгааг Та бүхэн мэднэ.
Тийм учраас НҮБ-ын 29 дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид хөгжилтэй орнуудаас бага, дунд орлоготой хөгжиж буй орнууд руу чиглэсэн уур амьсгалын санхүүжилтийн хэмжээгээ жил бүр 100 тэрбум ам.доллар байсныг 2035 он хүртэл жил бүр 300 тэрбум ам.доллар болгон гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцоод байна.
Монгол Улс дээрх бага хурлын үеэр “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэлхий улс орнуудад гаргасныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Энэ санаачилга дэмжигдэн батлагдвал уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа улсуудын нэг билээ.
Өнгөрсөн өвөл, хаврын зудын нөхцөл байдлаас шалтгаалж мал сүргийн 10 гаруй хувь буюу 8.1 сая мал хорогдож, мал аж ахуйгаар амьдралаа залгуулж ирсэн монголчууд бидэнд хүндээр туслаа.
Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй үр дүнтэй тэмцэх, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд онцгой анхаарч, шийдэмгий арга хэмжээ авч, нийгмийн бүх бүлэг илүү нягт хамтран ажиллахыг цаг үе биднээс шаардах боллоо.
Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралт ба шингээлтийн зөрүүг тэглэх бодлого, зорилт, үүрэг, амлалтыг олон улсын өмнө хүлээсэн.
Дээрх үүрэг, амлалтаа бүрэн хэрэгжүүлэхэд манай улсад ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай гэсэн мэргэжлийн үнэлгээ байдаг.
Иймээс байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэхэд хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлээ улам эрчимжүүлэх шаардлагатай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөн санаачлан, улс орон даяар хэрэгжүүлж, байгаль орчин, хөдөө аж ахуй, ногоон хөгжлийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Энэ хүрээнд ирэх оны зургаадугаар сард “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги-Мүн” сан болон АНУ-ын Стэнфордын их сургуультай хамтран Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэрбум, тэрбум мод – Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь” уриан дор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр зорьж байна.
Мөн Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгтэйгээр байгаль хамгааллын салбарт санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бий болгох зорилгоор “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, “Монголын байгалийн өв сан” итгэлцлийн сан байгуулан, олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 70 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж төвлөрүүлээд байна.
Энэ бол чамлахааргүй төсөв, хөрөнгө бөгөөд үүнийг үр дүнтэй, хүртээмжтэй ашиглах нь чухал байна.
Түүнчлэн Герман Улсын “Өвлөгдөн үлдэх газар нутаг” сангийн дэмжлэгтэй, 15 сая ам.долларын санхүүжилт бүхий “Цэнхэр тэнгэрийн орон – Онон Балжийн байгалийн цогцолбор газар” төсөл хэрэгжиж эхлээд байна.
Эдгээр төсөл, хөтөлбөр нь биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт төрийн тэргүүн итгэлтэй байна.
Үүний зэрэгцээ Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэх, эрчим хүчинд хэмнэлттэй, ногоон орон сууцжуулалт, ногоон хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр улам идэвхтэй ажиллах шаардлагатай байна.
Цөөнгүй ололт, амжилт, үр дүн гарч байгаа ч уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээрх бодлого, үйл ажиллагаагаа улам сайжруулах нь зүйтэй юм.
Тиймээс энэ удаагийн форум нь Засгийн газар ногоон хөгжлийн чиглэлээрх төсөл, хөтөлбөрүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулах, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэх талаар туршлагаа хуваалцах, бодлого, арга хэмжээгээ уялдуулахад чиглэж байна.
Юуны өмнө манай улсын хувьд ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд нийгмийн бүх бүлгүүдийн хоорондын бодлого зорилт, мэдээ мэдээлэл, хамтын ажиллагаа зэрэг олон асуудал дээр нэг зүгт, нэг цонхоор харах үүднээс үндэсний зөвшилцөл бий болгох нь нэн чухал байна.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах нь зөвхөн нэг яам, ганц нэг байгууллагын ажил биш юм.
Энэ бүх яам, институт, ард иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага зэрэг нийгмийн бүх бүлгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, үүрэг, хариуцлага гэдгийг төрийн тэргүүн онцлон тэмдэглэж байна.
Сүүлийн жилүүдэд манай хувийн хэвшил түүн дотроо банк, санхүүгийн байгууллагууд ногоон хөгжлийг эрчимжүүлэх, ногоон санхүүжилтийг татах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа нь сайшаалтай.
Одоо гагцхүү төрийн зүгээс шаардлагатай дэд бүтэц, эрх зүйн орчин, тодорхой бодлого, зорилтоо олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлан таниулах, хурдан шуурхай дэмжин ажиллах нь чухал байна.
Тухайлбал, хүлэмжийн хийг бууруулахад нийгэм, эдийн засгийн салбар бүрийн хувьд тодорхой тооцоо үндэслэлтэй, шинжлэх ухаанч тоон болон чанарын зорилтуудыг нарийн боловсруулж ард иргэд, баялаг бүтээгчдэд сайтар ойлгуулан таниулах шаардлагатай байна.
Нэн ялангуяа хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч зэрэг салбарын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нарийвчилсан бодлого, зорилтоо олон нийтэд танилцуулах нь зүйтэй.
Энэ хүрээнд ард иргэд, төр, хувийн хэвшил хамтдаа хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа, шаардлагатай зохицуулалт, эрх зүйн шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй.
Үүний зэрэгцээ ногоон, тогтвортой санхүүжилтийн зарчим, дэд бүтэц, аргачлалуудыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, мөн нүүрстөрөгчийн татвар, нүүрстөрөгчийн зах зээлийг оновчтой ашиглах, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд төрийн зүгээс онцгой анхаарч, хурдтай ажиллах шаардлагатай байна.
Дээр дурдсан олон тулгамдсан асуудлуудын талаар өнөөдрийн энэхүү форумаар Та бүхэн илэн далангүй ярилцаж, ажил хэрэгч санал, санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Хүн төрөлхтний сайн сайхан амьдралыг тэтгэх эх ундарга нь цэвэр агаар, цэнгэг ус, ариун дагшин хөрс шороо билээ.
Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн үндэс суурь юм.
Тиймээс эх дэлхийгээ хамгаалахад хүн төрөлхтөн цаг хугацаа алдах эрхгүй.
Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол сонголт биш, харин хүн төрөлхтний эх дэлхийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага юм.
Байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилт бол ямар нэгэн тусламж биш, энэ бол үр хойчдоо Та бидний хийж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт юм.
Тиймээс ногоон хөгжлийн төлөө монголчууд бид нэг зүг харж, нэгдмэл санаа бодолтой хамтран ажиллаж, үр дүнтэй, зоримог шийдвэрүүдийг цаг алдалгүй гарган хэрэгжүүлцгээе.
Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.
Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Улс төр
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
-
Нийгэм13 цаг өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Улс төр9 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр11 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Нийгэм14 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Энтертайнмент11 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
-
Нийгэм11 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав