Дэлхий дахинд
Бүтээлч хүмүүсийн сэдсэн гайхалтай санаанууд
Өдөр тутмын жижиг сажиг асуудлууд цаг ямагт бухимдал төрүүлж, тэдгээрийг шийдэх арга чаргаа олохгүй байна уу? Тэгвэл дэлхийн өнцөг булан бүрийн бүтээлч санаагаараа бусдаас ялгарсан хүмүүсийн хэрэгжүүлсэн эдгээр бүтээлүүд таны амьдралыг бага ч атугай хөнгөвчлөх нь дамжиггүй.
1. Том нохдоос хамгаалсан өмсгөл
2. Шүдэнзний суурьтай лаа
3. Эмийн савтай лонх
4. Хуруугаа ил гаргаж болно
5. Нэг өндөгний сав
6. Утас зүү
7. Нэг удаагийн саван
8. Пиццаны машин
9. Нөүтбүүкний оронд зориулсан тавиур
10. Метроны буудал дахь ариун цэврийн өрөөний толин дээр зангиа зангидахыг харуулсан зурагтай ажээ
11. Ямар ч ширээнд суурилуулж болох болох хөл
12. Хоёр хүүхэдтэй хүмүүст зориулсан живх солих тавиур
13. Автобусан дахь USB залгуур
14. Ногоон үдээс гарч ирвэл үдээсний машинаа цэнэглэх хэрэгтэй болжээ гэсэн үг
15. Чихэвчтэй цамц
16. Зайрмаг хайлахаас сэргийлсэн гурил
Эх сурвалж: www.caak.mn
|
Дэлгэрэнгүй ...
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 15-30 см-ийн зузаан цас орж, 80км/цагийн хурдтай цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна.
Тус бүсийн удирдлагаас оршин суугчдыг шаардлагагүй үед холын замд гарахгүй байхыг уриалж, урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ.
Нутгийн зарим хэсгээр -10 хэмд хүрч хүйтрэх, цас, бороо холилдон орж, авто тээврийн хэрэгсэл зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгаа аж. Энэ нөхцөл байдал ирэх бямба гараг хүртэл үргэлжилнэ гэж мэдээллээ.
Тус бүс нутгийн өвлийн улирлын дундаж хэм нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хооронд -15 хэмд хүрч хүйтэрдэг байна.
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Испани улсын Ерөнхий сайд Педро Санчис үерийн гамшигт үзэгдэлд өртөөд байгаа Валенциа хотыг сэргээн босгох үйл ажиллагаанд 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Тус хот нь өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар бороо орж, түүхэнд бүртгэгдэж байгаагүй үерийн гамшигт үзэгдэлд өртөж, 200 гаруй иргэн амь насаа алдсан. Үүний зэрэгцээ олон мянган иргэний болон аж ахуйн нэгжийн барилга байгууламж үерийн усанд автаж их хэмжээний хохирол учруулсан юм.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын хор уршгийг арилгах арга хэмжээнд 10.6 тэрбум еврогийн мөнгөн тусламж шаардлагатай байгаа талаар мэдээлсэн байна.
Өнөөдрийн байдлаар гудамж талбайд овоорсон лаг шавар, хог хаягдлыг цэвэрлэхэд 500 сая еврогийн үнэ бүхий тусламжийн багц, 200 сая өврогийн мөнгөн тусламжийг хөдөө аж ахуй эрхлэгчдэд үзүүлээд байгаа аж.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
Испани улсын Валенсиа мужид өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар борооны улмаас үер бууж, 210 гаруй хүн амь насаа алдаж, 95 хүн ор сураггүй болсон талаар мэдээлсэн.
Үерийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан олон мянган айл өрх болон аж ахуй нэгж, байгууллагад цэвэрлэгээний ажилд тусламж үзүүлэхээр бусад хотуудаас сайн дурын ажилчид, найз нөхөд, оюутан залуус цугларсан байна.