Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

МАН-ын нэрийг навс унагасан Говь-Алтайн Засаг дарга нар

Нийтэлсэн

-

-Алуурчин, хүчирхийлэгч Засаг дарга нарт хүлээлгэх хариуцлага хаана түгжигдэв-

Аймаг, сумдын Засаг дар­га нарын гарт үрэгдсэн бүс­гүй­чүүдийн амь нас, эрх мэдэл, албан ту­шаалт­нуудын өмнө хүчин мөхөсд­сөн охидын хохирсон сэтгэл­зүй, биеийн шархыг хэн нөхөх юм. Эмэгтэйчүүд бөөн бөөнөөрөө хохирч, албан ту­шаалын сүүдэр бараадсан намын шахаа, эрх мэдэлтнүүдийн цүнх баригч, “суганы үс”-нүүд болсон муйхар эрчүүд хожиж амьдарсан цор ганц аймаг Говь-Алтай болов. Энэ аймагт шударга ёс, эмэгтэйчүүдийн амь нас, эрүүл мэнд хэнд ч хэрэггүй мэт. Эр­дэнэт хүний амийг хөнөөж, насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчир­хийлж, найз нөхдөө гэм­тээн хөгжлийн бэрхшээлтэй бол­госон хүний санаанд оромгүй гэмт хэрэгт аймаг, сумдын Засаг дар­­га нар нь шууд хамааралтай цор ганц аймаг бол Говь-Алтай юм.
2016-2020 онд нийтдээ таван суманд эмэгтэй хүний амийг харгис хэрцгийгээр хөнөөсөн хоёр, насанд хүрээгүй охидыг хүчирхийлсэн гурав, зугаалгаа хэтрүүлж эрүүл хүнийг хөгжлийн бэрхшээлтэй болгосон нэг, нийт таван тохиолдолд аймаг, сумын таван Засаг дарга холбогдсон байна. Албан тушаал, эрх ямбат суудлаа булаалдаж, хэмхэлддэг шигээ тэр бүр хүний санаанд багтахгүй гэмт хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагын үүдийг сахиж буй эдгээр дарга нар бүгд МАН-ын гишүүн. Тиймээс эдгээр хэргийн хувь тавилан хэрхэн шийдэгдсэн болон орон нутгаа удирдах гэж томилогдоод охид эмэгтэйчүүдийн нулимс, цустай хутгасан этгээдүүдэд холбогдох хэрэг ямар түвшинд явааг эрэн сурвалжиллаа.

 

БАРИМТ 1. Газрын дарга бүсгүйн амийг “хөнөөсөн” Засаг дарга

2020 оны 02 дугаар сарын 18-ны өглөөний 7.30 минутад улс даяар нэгэн аймшигт гэмт хэргийн тухай сонссон нь орон нутгийн төр захиргааны байранд, аймгийн Засаг даргын өрөөнд газрын дарга, залуухан бүсгүй учир битүүлгээр амиа алдсан байж болзошгүй тухай байв.
Амиа алдсан тухай мэдээлэл цацагдахаас аравхан цагийн өмнө талийгаач бүсгүйн төрийн албанд шударга ёс байхгүй талаар, шударгаар хөдөлмөрлөж буй жирийн хүмүүст ямар их бэрхшээл байдгийг өөрийн сошиал хаягаараа олон нийтэд хүргэж байсан нь бусдын гарт зуурдаар амиа алдахаа “мэдэрч” байсан мэт олон хүнд санагдаж, хирдхийлгэсэн юм. Дөнгөж 30-хан настай залуухан ээж, төрийн албанд хариуцлагатай, шударга ажиллаж байсан газрын дарга бүсгүй, учир мэдэхгүй нялх үрсээ орхиод учир битүүлгээр амиа алдсан хэрэгт аймгийн Засаг дарга шууд хамааралтай байсан нь дэндүү харгис юм.
Албан тушаалдаа эрдсэн аймгийн Засаг даргын суудлыг хэмжээлшгүй эрхэт хаан мэтээр төсөөлж, бардсан В.Рэнцэндорж гэгч этгээдийн шууд хамаарал бүхий энэхүү ноцтой гэмт хэрэгт түүний туслахаар ажиллаж байсан Д.Энхболд, Засаг даргын орлогч Т.Эрхэмбаяр, талийгаач бүсгүйн ажиллаж байсан газрын мэргэжилтэн Б.Лхагважаргал, Э.Мэнд­сайхан нар гэсэн нэр бүхий хүмүүс холбогдож хамаарагддаг. Амьд гэрчтэй, олон хүний шууд болон шууд бус хамааралтай, орон нутгийн захиргааны төв байранд Засаг даргын санаачилгаар “төрсөн өдөр тэмдэглэж” архидсанаас үүдэлтэйгээр үйлдэгдсэн энэ хэрэгт ганцхан хохирогч байгаа нь талийгаач. Бүсгүйг амиа алдах үед байсан гэрч нэгээр тогтохгүй байгаа атлаа өнөөдрийг хүртэл гэмт этгээд тодорхойгүй байгаа нь энэ хэргийн гол зангилаа юм.

Засаг дарга В.Рэнцэндоржийн хувьд аймгийн цагдаагийн газар эрүүгийн мөрдөгчөөс ажлын гараагаа эхэлж ажиллаж байсан мэргэшсэн цагдаагийн албан хаагч. Мөн аймгийн МАН-ын дарга. Түүнийг нөлөө бүхий албан тушаал хашиж буй учир хэргийн хувь заяанд сөргөөр нөлөөлөх магадлалтай учраас талийгаачийн ар гэрийнхэний хүсэлтээр хэргийг Улаанбаатар хот руу татаж, Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа юм байна. Хэрэгт холбоотой гэр­чүүд болон хамаарал бүхий эт­гээ­дүүдээс 1-3 удаа мэдүүлэг авсан зэрэг байдлаас харахад уг хэр­гийг шударга шийдэж гэмт эт­гээ­дийг тогтоож, хуулийн арга хэм­жээ авна гэж итгэж байгаагаа талий­гаа­чийн ар гэрийнхэн өгүүл­сэн.
Харин гэмт хэрэгт маш их хамааралтай байж болох засаг даргын туслахаар ажиллаж байсан этгээд \хэрэг гарсан өдөр камерт талийгаачийн хувцас барьчихсан явж харагдсан байдаг\ өнөөдрийг хүртэл аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн туслахаар ажиллаж байгаа, мөн өдрийн арга хэмжээнд оролцсон гэгддэг засаг даргын зөвлөх Сүррагчаа, орлогч Эрхэмбаяр нар өнөөдрийг хүртэл удирдах албан тушаалаа хашсаар байгаа нь алтайн ард түмнийг хэт басамжилсан доромжлол гэж нутгийн иргэд үзэж байгааг энэ дашрамд хэлэх хэрэгтэй байх. Нутгийн иргэд аймгийн удирдах түвшинд бие нь хийгээд сэтгэл нь төлөвшөөгүй хүмүүс аймгийн нутгийн захиргааны ордонг гэмт хэргийн уурхай болгосонд үнэхээр таагүй хандаж байгаа юм.

 

БАРИМТ-2 “Би хүн алчихлаа…”

Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг дарга, МАН-ын гишүүн Ш.Лхасүрэн чонын анд явж байгаад буу алдаж хамт явсан хүнээ хүнд гэмтээсэн байдаг. Уг хэрэг 2019 оны 11 дүгээр сарын 9-нд болжээ. Тухайн үед сумын засаг дарга Ш.Лхасүрэн хоёр нөхрийн хамтаар гурвуулаа явсан бөгөөд чонотой таарч буудахаар болж. Гэтэл хэн нь ч буудаж амжилгүй чоныг зугтаалгаж, харин сумалсан буутай байгаагаа мартаж, анзаарга алдсанаас хамт явсан нэг хүнээ буудаж насан туршид нь тэргэнцэр дээр хадаж хохироосон аж.
Хэрэг гарах үед сумын засаг дарга Ш.Лхасүрэн “би хүн алчихлаа” гэж хашгирч байсан тухай хамт явсан хүмүүс нь хэлж байсан ч яваандаа уг яриаг нь бүгд “мартчихаж”. Ингээд сумын Засаг дарга Ш.Лхасүрэнтэй хамт явсан бөх нөхөр хэргийг “үүрч”. Буу алдах үед хэний гарт буу байсныг хэн ч санадаггүй атлаа хэрэг хүлээлгэх болоход сумын Засаг дарга биш хамт явсан бөх хүлээчихэж. Харин сумын Засаг дарга Ш.Лхасүрэн хохирогчийг эмчлүүлэх зардлыг төлж барагдуулахаар болсон аж. Эмчилгээний зардалд 150 сая төгрөг нэхэмжлэгдсэн, мөн нөхрөө гэмтэхээс өмнө Төрийн албан хаагч байсан эхнэр нь үргэлжийн асаргаатай нөхрөөсөө болж ажлаасаа гарч. Ингэхээс өөр арга ч байгаагүй бөгөөд нөхрөө эмчлүүлэхээр хот руу явах бүрд чөлөө олгохгүй учир ийнхүү ажилгүй болсон байдаг. Хэдийгээр эмч нар хохирогчийг хөл дээрээ дахиж босох боломжгүй гэж хэлж буй ч Засаг дарга гарах зардлыг нь төлж, гадаадад эмчилгээнд явуулна гэж тохиролцсоноор энэ хэрэг олны анхаарлын төвд оролгүй нам дарагдсан байдаг.
Дашрамд дурдахад, хохирогч сувиллын газар ажилладаг тээврийн жолооч бөгөөд таван хүүхэдтэй юм байна. Харамсалтай нь хүнд гэмтсэн нөхөр, нөхрөө асарсаар ажилгүй болсон эхнэр, байнгын орлогогүй гэр бүл эдүгээ дахин хохирсон нь эдийн засгийн хүнд байдалд арай хийн амьдарч байгаа тухай ойрын эх сурвалж хэлж буй.

 

БАРИМТ-3 Хүүхдийг садар самуунд уруу татагч Засаг дарга

Насанд хүрээгүй хүүхэдтэй найман сарын турш дотно харилцаатай байсан этгээд сумын Засаг дарга байсан нь дэндүү харгис, ичгүүргүй үйлдэл юм. Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга, МАН-ын гишүүн Т. Алтансүх 2016 онд уг албан тушаалд томилогдсон байдаг. Тэрбээр ерөнхий боловсролын сургуулийн сурагч 13 настай охинтой найман сарын турш дотно харилцаа үүсгэсэн насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан хэргээр олны танил болсон.
Хамгийн харамсалтай нь энэ талаар мэдээлэл олон нийтэд цацагдсаны дараа холбогдогч этгээд, “Ер нь бол үл ойлголцол үүссэнээс ийм хэрэг болсон. Нөгөө талаас \хохирогч охины ээж, нагац ах\ цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм билээ. Одоогоор намайг цагдаагаас дуудаж, байцаасан зүйл алга. Би ажлаа хийгээд л явж байна” гэж хэвлэлд ярилцлага өгч давлиун авирлаж байсан юм. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч хохирогч талаас өргөдлөө буцааж авсан тухай эх сурвалж өгүүлсэн. Ямартай ч холбогдогч этгээд үүссэн асуудлыг албан тушаал, эрх мэдлээ ашиглан “дарж авсан” байж болох ч хүч чадал тааруухан, хөрөнгө чинээ сул хэчнээн охид энэ мэтийн бохир албан тушаалтнуудад гишгэгдэн ирээдүйд итгэлээ алдаж байгааг хэлэхэд бэрх юм.

 

БАРИМТ-4 Хүүхэд хүчирхийлэгч гаж донтой Засаг дарга

Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд МАН-ын гишүүн, сумын Засаг даргын орлогч П.Наранбат албан тушаалтай этгээд 14 настай хүүхэд хүчирхийлсэн байдаг. Уг хэрэг 2017 оны намар гарсан бөгөөд хохирогчийн гэр бүлийн зүгээс насанд хүрээгүй хүүхдээ олны хэл амаас хамгаалж, “нутгийнхандаа ад үзэгдчихнэ” гэдэг шалтгаанаар уг булай хэрэг тас дарагдан чимээ алдарсан байдаг. Харин гэмт этгээд, гаж донтой Засаг дарга хөөрхий охины ар гэрт 500.000 төгрөг, нэг морь өгнө гэж хэлж цагдаад гаргасан өргөдлийг нь буцаасан ч амалсанаа өгөөгүй мурьсан гэж эх сурвалж өгүүлж буй.
Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс гаргасан Монгол Улсын Шүүхийн шүүн таслах ажиллагааны тайланд, анхан шатны шүүхээр шийдэгдсэн хүчиндэх гэмт хэрэг 2017 онд 191, 2018 онд 282, 2019 оны гуравдугаар улиралд 280-ыг хянан шийдвэрлэсэн байна. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн практик судлалын хэлтсээс гаргасан судалгаанаас үзэхэд 2012-2018 онд Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 3 дахь хэсэг буюу 14-өөс дээш 18 насанд хүрээгүй хүнийг хүчиндэх, 16 насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон, гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн, энэ гэмт хэргийн улмаас ураг зулбасан үндэслэлээр 294 хүнд холбогдох 243 хэргийг хянан шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн хүчиндэх гэмт хэргийн 16.9 хувь, ял шийтгүүлэгчийн 17.3 хувийг тус тус эзэлж байна.

 

БАРИМТ-5 Хүчирхийлэгч банкны захирал

2018 оны хавар тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, МАН-ын гишүүн сумын Төрийн банкны захирал албан тушаалтай Б.Эрхбаяр гэгч этгээд мөн л 14 настай охин хүчирхийлсэн нь олон нийтэд ил болж, шуугиан дэгдэж байв. Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэгч гаж донтон этгээд хохирогч хүүхдийн ар гэрийн гачигдалтай байдлыг ашиглан санхүүгийн тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэнэ гэж бузар хэргээс өөрийгөө мулталж авч дөнгөсөн байдаг. Тэрбээр мөн 500.000 төгрөг, нэг морь өгнө гэж амласан ч өгөөгүй тухай эх сурвалж өгүүлж буй юм. Ийм л жигшүүрт этгээдүүд орон нутгийг удирдаж байхад хөгжил яриад ч хэрэггүй санагдана.

“Аймшигт хэргийг үйлдсэнээ гэмт этгээд мартсан байж болох ч нийгэм мартахгүй”. Орон нутгийн иргэдийн мэдээлэлгүй, бөглүү байдлыг ашиглаж, бузар гэмт хэрэг үйлдчихээд юу ч болоогүй мэт увайгүй этгээдэд нэг л өдөр хуулийн хатуу буулга гарт нь гав, хөлөнд нь дөнгө болж буухыг сануулах хэрэгтэй байх.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол 12-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байдаг. Эрүүгийн хуульд заасан “бага насны хүүхэд” гэж 14 насанд хүрээгүй хүнийг ойлгодог. Түүнчлэн хүчиндэх гэмт хэргийн тухайд 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялыг нэмэгдүүлсэн. Тодруулбал, уг зүйлийн 2.10 дугаар зүйлд заасан 2-8 жил гэснийг 5-12 жил гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 5-12 жил гэснийг 8-15 жил болгож ялыг чангатгасан байгаа.

 

БАРИМТ-6 Архидан согтуурагч дарга

Төрийн албан хаагч, хариуцлагатай алба хашиж байгаа хэн боловч ажлын байрандаа архидан согтуурч байгаа хэнийг ч байсан үүрэгт ажлаас нь чөлөөлж хариуцлага тооцохыг Монгол Улсын Ерөнхий сайд 2018 оны наймдугаар сарын 28-нд Засгийн газрын ээлжит хуралдаан дээр үүргэжүүлсэн. Гэтэл У.Хүрэлсүх сайдын энэ шийдвэр Говь-Алтай аймагт огт хэрэгжихгүй байгаагийн олон жишээ нь хүний санаанд орохын аргагүй харгис, хэрцгий аймшигтай хэргүүд гарч буйгаас ил харагдана.
Аймаг, сумдын засаг дарга нарын архидалт хязгааргүй үргэлжилж, бусдын амь насыг хохироогоод зогсохгүй, бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, бэлгийн харилцаанд орох хүртлээ дордсон. Гэсэн ч үүнд Ерөнхий сайд маань нэг ч хариуцлага тооцсонгүй. Тиймээс хөдөө буйдхан сумдын “хурган дарга” нар эрээгээ алдаж, архидан согтуурсаар байна.
Говь-Алтай аймгийн Халиун сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Өнөржаргал нь архидан согтуурч, авир гаргаж давилуун аашилдагаараа алдаршиж яваа нэгэн. МАН-ын гишүүн, сумын нөлөө бүхий дарга нарын нэг тэрбээр ажлын байрандаа архидан согтуурч, байгууллагынхаа эд хөрөнгөд халдаж эвдэлж сүйдэлсэн байдаг.

2020 оны нэг сард гарсан уг хэргийн үед тус сумын төрийн албан хаагчид, нөлөө бүхий албан хаагчид байсан бөгөөд бодит байдлыг зурагжуулж, баримтжуулсаныг бид ийнхүү олж авсан юм. Өнөржаргалын хувьд орон нутагт намын рейтингээр албан тушаалд хүрсэн залуучуудын бодит төлөөлөл гэж хэлж болно. Намчирхсан сумын толгой дарга нарын нэг болж сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болохоороо тэнгэрт амьдарч, хүссэнээрээ аашилж болно хэмээн эндүүрсэн энэ мэтийн “хурган дарга” нарыг хөрсөнд нь буулгах цаг болсныг түүний энэ үйлдэл маш тодорхой харуулж байх шиг.

 

БАРИМТ-7 Эхнэрээ тамалж амийг хөнөөгч Засаг дарга

Ханилсан ханиа зургаан цагийн турш тамалж, амийг нь хөнөөсөн Засаг дарга Говь-Алтай аймгийн Тонхил сумынх. Сумын Засаг дарга, МАН-ын гишүүн Даваадорж гэгч этгээд 23.00-06.00 цаг хүртэл эхнэрээ зодож, тамалж амийг нь хөнөөсөн байдаг. Эхнэрээ маш их харддаг, харгис хэрцгийгээрээ сумандаа алдаршсан Даваадорж 12 жилийн өмнө Тайшир суманд орших Гэгээн нуур руу найзуудаараа аялж яваад ганцаараа эргэж ирсэн байдаг. Гурван хос буюу зургаан залуу дөнгөж нээгдээд байсан Тайширын усан цахилгаан станцыг сонирхож Гэгээн нууранд шумбаж тоглож, зугаалж байгаад тав нь нууранд живж амиа алдахад Даваадорж цор ганцаараа амьд үлдсэн байдаг.
Зургуулаа яваад тав нь амиа алдсан энэ хэргийг аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан боловч уг хэргийн цор ганц гэрч, хариуцагч Даваадорж тухайн үед гэнэтийн цочролд орж, сэтгэцийн өөрчлөлттэй болсон, хэрэг хүлээх чадваргүй гэдэг дүгнэлттэйгээр уг аймшигт хэрэгт хариуцлага хүлээлгүй мултарч чадсан. Гэтэл ийм этгээдийг 10 жилийн дараа сумын Засаг даргаар томилж, түүгээр барахгүй аймгийн дараагийн Засаг даргаар ажиллах оюуны чадамжтай, өсөх ирээдүйтэй намын залуу боловсон хүчин хэмээн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд намын гишүүддээ танилцуулж байсныг гэрчлэх хүмүүс байдаг.

Харин энэ этгээд 12 жилийн дараа хоёр хүүхдийнхээ төрсөн эхийг зургаан цагийн турш тамалж амийг нь хөнөөчихөөд 10 литр ус бие дээр нь асгаж орхиод төрсөн эхийндээ очиж унтаж хоноод өглөө нь юу ч болоогүй мэт ажилдаа очоод явж байсан хэтэрхий хүйтэн сэтгэлтэй, гаж донтон юм. Энэ хэргийн хохирогч цэл залуухан 30 нас шүргэж байсан бүсгүй, хоёр жаахан үрийн ээж, төрийн мэргэшсэн алба хаагч бүсгүй. Голоо тасартал алуурчинд сөгдөж, хийгээгүй хэргийнхээ төлөө уучлал эрж, эр нөхрөө, төрүүлсэн үрсийн минь эцэг нь гэж итгэсээр харгис хэрцгий алуурчны гарт халуун амиа алдсан байдаг.
Талийгаач бүсгүйн ар гэрийнхэн Тонхил суманд очиж амжаагүй явахад гэмт этгээдийг өмгөөлөхөөр Өвөрхангайгаас мэргэшсэн хуульч аймгийн төвд ирж байсан гэхээр алуурчин амиа хэрхэн хамгаалж, авч үлдэхээ дэндүү сайн тооцсон мэт. Учир нь Даваадоржийн өмгөөлөгч өнөөдөр түүнийг “хэрэг хүлээх чадваргүй, сэтгэцийн хүнд цочролд орсон” гэдэг тодорхойлолт хийлгэчихсэн “давхиж” явна. Магадгүй алуурчин этгээд өмнө нэг сугарсан энэ мэхээ дахиж хийж, монголын хуулийг уландаа гишгэхээ сайн тооцсон биз. Хэдийгээр өнөөдөр хохирогчийн ар гэрийнхэн алуурчинд ялагдаж байж болох ч маргааш шударга үнэний шүүхэд бултаараа шүүгдэх нь лавтай. Монголын хуулийн байгууллагад итгэсэн хохирогчийн ар гэрийнхэн шүүх шинжилгээний хариуг хүлээж, төрийн хуульд итгэж хүлээж байхад уг хэргийг цагдаагийнхан мөрдөн шалгаж, прокуророос яллах дүгнэлтээ үйлдэн шүүхэд шилжүүлсэн мэдээлэл бидэнд олдов. Хэрэв энэ бүхэн үнэн бол, энэ мэдээлэл үнэн бол аймшигт алуурчин дахиад ял завших нь… дахиад цус урсгасан хэргээс мултрах нь… Шударга ёс гэж энэ аймагт байна уу???

 

Сэтгүүлч Х.Ганаа

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт форум Төрийн ордонд эхэллээ.

Форумаар хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх зэргийг хэлэлцэнэ.

Ногоон санхүүжилт нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгалийн нөөцийг үр дүнтэй ашиглахад чиглэсэн санхүүгийн механизм юм.

Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр гаргаж буй санхүүжилт жил бүр нэмэгдэж, 2023 оны байдлаар 1.3 их наяд ам.долларт хүрээд байна.

Манай улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, амьдралын чанар, хүний хөгжлийг сайжруулах, чанартай боловсрол, сайн засаглал бий болгох замаар ногоон, хүртээмжтэй нийгмийн хөгжилд хүрэх Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилт тавьсан.

Үүнд нийт 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай бөгөөд үүний 6.3 тэрбумыг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, 5.2 тэрбумыг дасан зохицох арга хэмжээнд зарцуулна.

Энэ хүрээнд улсын төсвөөс гадна олон улс, хөрөнгө оруулалтын сан, хөтөлбөр, хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байна. Дотоодын банк бус санхүүгийн байгууллага болон арилжааны банкууд гэхэд л 2030 он гэхэд нийт зээлийн 5-10 хувийг ногоон зээл хэлбэрээр олгодог болохыг зорьж байгаа юм.

Форумыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх форумыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ногоон санхүүжилтийн форум”-д оролцож буй байгаль орчин, ногоон хөгжлийн манлайлагч Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Энэ удаагийн форумыг “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд хамтран ажиллаж буй төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, түүн дотроо Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагуудын хамт олонд талархал илэрхийлье.

Азербайжан Улсын Баку хотод болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 29 дүгээр дээд түвшний уулзалтад дэлхийн удирдагчид оролцож, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтийн талаарх байр сууриа илэрхийлж, ногоон хөгжлийн бодлого, зорилт, үйл ажиллагаа, үр дүнгийн талаар танилцууллаа.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төсөв, хөрөнгө, санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэхэд голлон анхаарсан дээрх уулзалтын дараа болж буй өнөөдрийн форумаар Монгол Улс ногоон хөгжлийн санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр Та бид хуран цуглаад байна.

Дээд түвшний уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, 2024 он бол 1850 оноос хойш дэлхийн түүхэн дэх хамгийн халуун өдөр, хамгийн халуун сар, хамгийн халуун жил болон тэмдэглэгдэхээр байгааг дурдаж, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтнийг урьд өмнөхөөс илүү цочроож, айдаст автуулж байгааг онцлон тэмдэглэсэн.

Хэрвээ хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох болно.

Эх байгальтайгаа зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг бид хэзээ ч мартаж болохгүй.

Тиймээс эх байгалийг эрхшээх бус энэрэн хүндэтгэх нэгэн зорилго дор хамтын ирээдүйн төлөө нэгдэж, улс орон бүр илүү бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгийг хамарсан үндэсний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатай байна.

Ялангуяа, хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаагаас эдгээр улс орон Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулж байгааг Та бүхэн мэднэ.

Тийм учраас НҮБ-ын 29 дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид хөгжилтэй орнуудаас бага, дунд орлоготой хөгжиж буй орнууд руу чиглэсэн уур амьсгалын санхүүжилтийн хэмжээгээ жил бүр 100 тэрбум ам.доллар байсныг 2035 он хүртэл жил бүр 300 тэрбум ам.доллар болгон гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцоод байна.

Монгол Улс дээрх бага хурлын үеэр “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэлхий улс орнуудад гаргасныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Энэ санаачилга дэмжигдэн батлагдвал уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно.

Эрхэм зочид, төлөөлөгчид өө,

Эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа улсуудын нэг билээ.

Өнгөрсөн өвөл, хаврын зудын нөхцөл байдлаас шалтгаалж мал сүргийн 10 гаруй хувь буюу 8.1 сая мал хорогдож, мал аж ахуйгаар амьдралаа залгуулж ирсэн монголчууд бидэнд хүндээр туслаа.

Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй үр дүнтэй тэмцэх, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд онцгой анхаарч, шийдэмгий арга хэмжээ авч, нийгмийн бүх бүлэг илүү нягт хамтран ажиллахыг цаг үе биднээс шаардах боллоо.

Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралт ба шингээлтийн зөрүүг тэглэх бодлого, зорилт, үүрэг, амлалтыг олон улсын өмнө хүлээсэн.

Дээрх үүрэг, амлалтаа бүрэн хэрэгжүүлэхэд манай улсад ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай гэсэн мэргэжлийн үнэлгээ байдаг.

Иймээс байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэхэд хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлээ улам эрчимжүүлэх шаардлагатай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөн санаачлан, улс орон даяар хэрэгжүүлж, байгаль орчин, хөдөө аж ахуй, ногоон хөгжлийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Энэ хүрээнд ирэх оны зургаадугаар сард “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги-Мүн” сан болон АНУ-ын Стэнфордын их сургуультай хамтран Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэрбум, тэрбум мод – Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь” уриан дор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр зорьж байна.

Мөн Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгтэйгээр байгаль хамгааллын салбарт санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бий болгох зорилгоор “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, “Монголын байгалийн өв сан” итгэлцлийн сан байгуулан, олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 70 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж төвлөрүүлээд байна.

Энэ бол чамлахааргүй төсөв, хөрөнгө бөгөөд үүнийг үр дүнтэй, хүртээмжтэй ашиглах нь чухал байна.

Түүнчлэн Герман Улсын “Өвлөгдөн үлдэх газар нутаг” сангийн дэмжлэгтэй, 15 сая ам.долларын санхүүжилт бүхий “Цэнхэр тэнгэрийн орон – Онон Балжийн байгалийн цогцолбор газар” төсөл хэрэгжиж эхлээд байна.

Эдгээр төсөл, хөтөлбөр нь биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт төрийн тэргүүн итгэлтэй байна.

Үүний зэрэгцээ Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэх, эрчим хүчинд хэмнэлттэй, ногоон орон сууцжуулалт, ногоон хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр улам идэвхтэй ажиллах шаардлагатай байна.

Цөөнгүй ололт, амжилт, үр дүн гарч байгаа ч уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээрх бодлого, үйл ажиллагаагаа улам сайжруулах нь зүйтэй юм.

Тиймээс энэ удаагийн форум нь Засгийн газар ногоон хөгжлийн чиглэлээрх төсөл, хөтөлбөрүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулах, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэх талаар туршлагаа хуваалцах, бодлого, арга хэмжээгээ уялдуулахад чиглэж байна.

Юуны өмнө манай улсын хувьд ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд нийгмийн бүх бүлгүүдийн хоорондын бодлого зорилт, мэдээ мэдээлэл, хамтын ажиллагаа зэрэг олон асуудал дээр нэг зүгт, нэг цонхоор харах үүднээс үндэсний зөвшилцөл бий болгох нь нэн чухал байна.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах нь зөвхөн нэг яам, ганц нэг байгууллагын ажил биш юм.

Энэ бүх яам, институт, ард иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага зэрэг нийгмийн бүх бүлгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, үүрэг, хариуцлага гэдгийг төрийн тэргүүн онцлон тэмдэглэж байна.

Сүүлийн жилүүдэд манай хувийн хэвшил түүн дотроо банк, санхүүгийн байгууллагууд ногоон хөгжлийг эрчимжүүлэх, ногоон санхүүжилтийг татах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа нь сайшаалтай.

Одоо гагцхүү төрийн зүгээс шаардлагатай дэд бүтэц, эрх зүйн орчин, тодорхой бодлого, зорилтоо олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлан таниулах, хурдан шуурхай дэмжин ажиллах нь чухал байна.

Тухайлбал, хүлэмжийн хийг бууруулахад нийгэм, эдийн засгийн салбар бүрийн хувьд тодорхой тооцоо үндэслэлтэй, шинжлэх ухаанч тоон болон чанарын зорилтуудыг нарийн боловсруулж ард иргэд, баялаг бүтээгчдэд сайтар ойлгуулан таниулах шаардлагатай байна.

Нэн ялангуяа хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч зэрэг салбарын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нарийвчилсан бодлого, зорилтоо олон нийтэд танилцуулах нь зүйтэй.

Энэ хүрээнд ард иргэд, төр, хувийн хэвшил хамтдаа хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа, шаардлагатай зохицуулалт, эрх зүйн шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй.

Үүний зэрэгцээ ногоон, тогтвортой санхүүжилтийн зарчим, дэд бүтэц, аргачлалуудыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, мөн нүүрстөрөгчийн татвар, нүүрстөрөгчийн зах зээлийг оновчтой ашиглах, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд төрийн зүгээс онцгой анхаарч, хурдтай ажиллах шаардлагатай байна.

Дээр дурдсан олон тулгамдсан асуудлуудын талаар өнөөдрийн энэхүү форумаар Та бүхэн илэн далангүй ярилцаж, ажил хэрэгч санал, санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм зочид, төлөөлөгчид өө,

Хүн төрөлхтний сайн сайхан амьдралыг тэтгэх эх ундарга нь цэвэр агаар, цэнгэг ус, ариун дагшин хөрс шороо билээ.

Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн үндэс суурь юм.

Тиймээс эх дэлхийгээ хамгаалахад хүн төрөлхтөн цаг хугацаа алдах эрхгүй.

Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол сонголт биш, харин хүн төрөлхтний эх дэлхийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага юм.

Байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилт бол ямар нэгэн тусламж биш, энэ бол үр хойчдоо Та бидний хийж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт юм.

Тиймээс ногоон хөгжлийн төлөө монголчууд бид нэг зүг харж, нэгдмэл санаа бодолтой хамтран ажиллаж, үр дүнтэй, зоримог шийдвэрүүдийг цаг алдалгүй гарган хэрэгжүүлцгээе.

Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.

Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирал Екатерина Мирошникийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсад хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд тэр дундаа тээврийн салбарт шинээр барих авто замууд, эдгээрээс улс орны хөгжил, иргэдийн амжиргаанд эдийн засгийн үр өгөөжтэй байх төлөвлөж эрэмбэлсэн босоо тэнхлэгийн замуудын тухай санал солилцлоо.
Мөн хөрөнгө оруулалтын асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэх тухай, техник эдийн засгийн зөвлөгөө тусламж авах тухай дэлгэрэнгүй ярилцав гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.   
Дэлгэрэнгүй ...

Улс төр

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.

-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,

-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,

-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,

-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,

-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,

-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,

-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,

-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр10 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент12 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр12 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм13 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм13 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм13 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд14 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм15 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм15 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм15 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм1 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр1 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр1 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм7 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм7 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим