Эдийн засаг
Гялс банкаар гүйлгээ хийгээд урамшууллын эзэн болоорой
Төрийн банкнаас бүх төрлийн санхүүгийн хэрэгцээг хангах боломжтой цахим үйлчилгээний цогц шийдэл болсон Гялсбанк үйлчилгээндээ урамшуулал зарлалаа.
Төрийн банкнаас Гялсбанк үйлчилгээний урамшуулалт аяныг хоёр үе шаттай /улирал/ хэрэгжүүлж байгаа бөгөөп 1-р үеийг 2018.04.01-2018.06.30-ныг дуустал хугацаанд зохион байгуулсан. 2-р үеийг 2018.10.01-2018.12.31-нийг дуустал хугацаанд зохион байгуулна.
Аяны хүрээнд нийт 4 харилцагч iPhone 8 гар утасны эзэн болно. Үүнд:
- 10.01-2018.12.31-нийг дуустал хугацаанд Төрийн банкны Гялсбанк үйлчилгээг ашиглан 6-аас дээш гүйлгээ хийсэн харилцагчдын дундаас азтай 3 харилцагчийг iPhone 8 гар утасны урамшуулна.
- Төрийн банкны facebook.com/StatebankMN/ фэйсбүүк хуудсаар дамжуулан уралдаан зарласан байгаа бөгөөд бүр идэвхтэй оролцсон нэг харилцагчийг iPhone 8 гар утсаар урамшуулна.
Мөн та Гялсбанк үйлчилгээний хэрэглэгч болсноор өөрийн хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн интернэттэй үед Төрийн банкны вэб сайт эсвэл гар утсанд суулгасан Төрийн банкны смарт аппликейшнаар, бусад үед гар утасны симд суусан Төрийн банк цэсээр эсвэл Төрийн банк руу мессеж илгээж санхүүгийн хэрэгцээгээ түргэн шуурхай, хялбараар хангах боломжтой.
Харилцагч та Төрийн банкны Вэб сайтаар дамжуулан Гялсбанк үйлчилгээнд холбогдсоноор бүх төрлийн гүйлгээ, төлбөр тооцоогоо гүйцэтгэхээс гадна
- Сар бүр хэрэглээний төлбөрөө төлөх
- Дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт хэрэглэгчдийн төлбөр төлөх, цэнэглэлт хийх
- Гааль, нийгмийн даатгалын төлбөр, бусад төлбөрүүд төлөх
- ХБОЗ авах, зээл төлөх болон зээлийн эргэн төлөлтийн графиктай танилцах
- Данс нээх, хадгаламжийн хугацаа сунгах, карт захиалах,
- Картаа хаах, нээх
- Бүх төрлийн цахим үйлчилгээнд бүртгүүлэх гэх мэт банкны үйлчилгээг илүү хялбараар авах боломжийг олгоно.
Та Төрийн банкны Гялсбанк аппликейшныг ашигласнаар өөрийн хэрэгцээт үйлчилгээг хамгийн хялбараар авах болно. Үүнд:
- Хурууны хээгээр нэвтрэх болон гүйлгээ хийх , QR кодоор төлбөр төлөх, шилжүүлэг хийх, Сар бүр хэрэглээний төлбөрөө төлөх, ХБОЗ авах, дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт хэрэглэгчдийн төлбөр төлөх, цэнэглэлт хийх, Нийгмийн даатгалын төлбөр, бусад төлбөрүүд төлөх, картаа хаах, нээх зэрэг
Харин та ямар нэгэн интернэтгүй орчинд байх үедээ гар утасны симд суусан Төрийн банк гэсэн цэсээр, эсвэл гар утсаараа Төрийн банк руу мессеж илгээж банк дотроо болон банк хооронд гүйлгээ хийх, сар бүрийн хэрэглээний төлбөрөө лавлах, төлөх дараа төлбөрт хэрэглэгчдийн төлбөр төлөх, нэгж худалдан авах зэрэг үйлчилгээг банкинд очилгүйгээр байгаа газраасаа авах боломжтойг дуулгахад таатай байна.
Төрийн банк эрсдэлгүй ирээдүйн баталгаа
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Бусад14 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм19 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр22 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр21 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм19 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд19 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм19 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна