Дэлхий дахинд
Хакерууд Европын холбооны диломатуудын бичвэрийг гурван жил уншжээ
Хакерууд Европын холбооны дипломат шууданд халдаж мянга гаруй нууц мэдээллийг нь гурван жилийн турш уншсаныг кибер аюулгүй байдлын хүрээнд ажилладаг Area 1 компани илрүүлжээ.
Хулгайлагдсан материалуудад Европын холбоо, АНУ-ын харилцаа, Трампын үйл ажиллагаанд хандах хандлага үйл ажиллагааны тухай материалууд байна гэж The New York Times сонин бичсэн байна.
Энд мөн Орос, Хятадын хамтын ажиллагаа нь Европын холбоотой зөрчилдөж байгаа тухай бичвэрүүд, Брюсселийн зүгээс Ираны цөмийн хөтөлбөр идэвхжиж байгаад сэтгэл түгшиж байгаа мэдээллүүлд байгаа юм байна. Мөн Израиль, Саудын Араб, бусад улс орны тэргүүнүүдтэй хийсэн ярианы тухай илтгэл тайлангуудыг Европын холбооны дотоодод тараасан материалууд байгаа гэжээ.
АНУ-ын тэргүүн Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай 2018 оны зун Хельсинкт хийсэн хэлэлцээрийн талаар европын дипломатууд өөр зуураа хэлэлцсэн бичвэрүүд ч байгаа юм байна. Энд дээд хмэжээний уулзалт “амжилттай, ялангуяа Путины хувьд ашигтай болсон гэж дүгнэсэн байжээ.
Үүнээс гадна Европын холбооны орнуудын удирдлага БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй хийсэн уулзалт, хятадын бараанд Трамдын ногдуулсан татварын талаар ч хэлэлцсэн протоколууд байсан гэнэ.
Компьютерийн халдагын Үндэсний зохицуулах төвийн орлогч дарга Николай Мурашовын хэлж байгаагаар бол АНУ, Европын холбоо нь 2016-2017 онуудад компьютерийн халдлагын гол эх сурвалж болж байсан гэнэ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр13 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент15 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм15 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент14 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм16 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм16 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм15 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд14 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ