Дэлхий дахинд
Ирэх 2019 онд дэлхийн III дайн эхлэх магадлалтай бүс нутгууд
2019 онд Өмнөд Хятадын тэнгис, Украин, Персийн булан, Солонгосын хойг нь Дэлхийн 3-дугаар дайн эхлэх хамгийн өндөр магадлалтай “халуун” цэгүүдээр нэрлэгдэж байна. “Халуун цэг”-үүдийн тухай тоймыг The National Interest сэтгүүлд зориулан АНУ-ын цэргийн сургуулийн профессор Ричард Фарли бэлтгэсэн аж.
Фарлигийн бичсэнээр хамгийн эхний цэг нь Өмнөд Хятадын тэнгис бөгөөд энд АНУ болон Хятад улс сөргөлдөж байгаа юм. Дайн худалдааны мөн эдийн засгийн хориг арга хэмжээний хүрээнд явагдаж байна. Хоёр талын харилцаа муудаж байгаа тул мөргөлдөөн нь үүнээс ч давж магадгүй гэжээ.
Фарли Украиныг дэлхийн гурав дахь дайн эхлэх цэг байж магадгүй гэж үзэж байгаа аж. Керчийн хоолойд болсон үйл явдал нь бүс нутгийн хэмжээнд хурцадмал байдал үүсгэж байна. Украинд ирэх ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулиар тодорхой бус байдал үүсэх болно.
Персийн булан нь АНУ-аас Иран улсад үзүүлж буй эдийн засгийн дарамт, Йемен, Сирийн зөрчилдөөнөөс үүдэлтэй зөрчилдөөнөөс болж “халуун” бүс нутаг хэвээр байна. Тогтворгүй байдлын илрэл нь АНУ, Орос, тэр ч бүү хэл Хятад улс хооронд нээлттэй маргаан үүсгэж болно.
“Халуун бүс”-ийн рейтингэд Солонгосын хойг мөн багтаж байна. Вашингтон, Пхеньян хоёрын харилцаа нь ямар ч үед доройтож болох бол, Хятад, Япон зэрэг бусад чухал тоглогчид Солонгосын асуудал дээр ялгаатай байр суурьтай хэвээр байна.
Мөн “халуун цэгүүд” үе үе бусад бүс нутагт үүсч болох юм гэж Фарли бичжээ. Ойрын ирээдүйд илүү аюултай байдал үүсч магадгүй гэж профессор үзэж байна.
М.Баяр