Нийгэм
АТҮТ ТӨҮГ-ЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЖ БАЙНА

СЭРЭМЖЛҮҮЛЭГ. Өнөөдөр Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Дорноговийн нутаг Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-25 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Иймд зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсч болзошгүй тул иргэд, тээвэрчид та бүхэн онцын шаарлагагүй тохиолдолд орон нутагт зорчихгүй байх, зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, баталгаатай тээврийн хэрэгсэл сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
2018 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 09:00 цагаас 2018 оны 10 дугаар сарын 25-ны
өдрийн 09:00 цаг хүртэлх цаг агаар болон замын нөхцөл байдлын мэдээг хүргэж байна.
Тус хугацаанд Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Д.Сундуйжав, Т.Лхагвасүрэн нар ажиллаж шуурхай мэдээг дамжуулан, зохицуулалт хийж ажиллалаа.
23, 24-ны өдөр орсон цасны улмаас Хөвсгөл аймгийн замын нөхцөл байдал хүндэрч тус аймгийн Засаг даргын замын байгууламж хаах тухай захирамжаар зам хаасан.
Хойд чиглэлд:
Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан чиглэлд цас орж Хөшөөт, Хустай124, 52-ийн даваануудад халтиргаа гулгаа үүссэн. Баруун чиглэлд Төв аймгийн Эрдэнэсант, Бу.Рашаант, Өвөрхангайн Бүрд Есөнзүйл, Хархорин, Хужирт, Арвайхээр, Нарийнтээл, Архангайн Хотонт, Хайрхан, Өлзийт, Их-Тамир сумдын нутгаар цас орж цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж салхины хурд 15-20 м/с зарим үед 24 м/с хүрч байв.
06 цагийн байдлаар Төв, Дундговь чиглэлд Ногоондов хүртэл шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.
ЗТХТөөс ирсэн мэдээгээр УБ-Дарханы чиглэлд 48-52 дахь км, 96-124 дахь км, Хустайн даваа зэрэг газруудад зам мөстөлттэй байна. 96-124 дахь км-т 2 автогридр ажиллаж байна. Хустайн даваанд 1 цасны машин 7 хүний бүрэлдэхүүнтэй бодис цацах ажил хийсэн байна.
07 цагийн байдлаар: Замд 18 чиглэлийн 31 тээврийн хэрэгсэлээр 1085 зорчигч явж байна.
Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан дараах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллажээ.
–2018.10.24-ний 09:18 цагт УБ-Хөвсгөл аймгийн Рашаант чиглэлд 7 зорчигчтой гарсан Мон кара ХХК-ний 87-63 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 16:30 цагийн үед Ар.Өлзийт сумаас 30 км-т 47-ийн пайзтай даваа цас их орсон гарах боломжгүй үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан тул ААН болон зорчигч нартайгаа зөвлөлдөн Тээвэр зохицуулалтын хэлтсийн даргаас зөвшөөрөл авч УБ хотод 22:50 цагт буцаж ирсэн.
–Хөвсгөл аймгийн Засаг даргын тоот захирамжаар 10.24-ны 18 цагаас 10.24-ны 09 цаг хүртэл зам хаасан. Захирамж гарсантай холбогдуулан УБ хотоос 18 цагт гарах 2 автобус, 20 цагт гарах 1 автобус, Хөвсгөл аймгийн төвөөс 18 цагт гарах 2 автобус, 20 цагт гарах 1 автобус нийт 6 тээврийн хэрэгсэлийн 192 зорчигчдийг 25-ны 09 цаг хүртэл тарааж тээвэрлэлтийн цагийг хойшлуулсан.
Мөн тус чиглэлд 2 талаасаа 15 цагт гарсан тээврийн хэрэгслүүд болох Хөвсгөл аймгийн Мөрөн-УБ чиглэлийн 90-83 УБИ 43 зорчигчтой Бу.Булганд, УБ-Хө.Мөрөн чиглэлийн 78-23 УББ 31 зорчигчтой Да.Дарханд тус тус буудалд хонуулсан.
–Дархан-Уул аймгийн тээврийн цагдаагийн газраас замын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор гарах хөдөлгөөнийг хязгаарласны улмаас УБ-Сэ.Алтанбулаг чиглэлд 16:30 цагт 26 зорчигчтой гарсан 00-89 СЭҮ, 18:00 цагт 14 зорчигчтой гарсан 78-87 СЭҮ дугаартай тээврийн хэрэгсэлүүдийн нийт 40 зорчигчийг 02:00 цагт УБ-Сэлэнгэ чиглэлийн галт тэргэнд шилжүүлэн суулгав.
78-87 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Хустайн даваан дээр хий эргэж замаас гарч цасанд сууж цааш явах боломжгүй болсон тул 19:00 цагт УБ-Да.Дархан чиглэлд гарсан 78-58 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчигчдийг шилжүүлэн суулгаж Дархан АТТ-д хүргүүлсэн.

Нийгэм
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 12268 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 14430 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 4135 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.
Дээрх тоон үзүүлэлтийг 2024 оны мөн үетэй харьцуулахад виз олголт 2.8 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 76.3 хувь, сунгалт 15.4 хувиар тус тус өссөн бол оршин суух зөвшөөрлийн хасалт 31.1 хувиар буурчээ.
2025 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 40003 гадаадын иргэн байна.
Албан хэргээр 607, хөрөнгө оруулагч 4404, хөдөлмөр эрхлэгч 20839, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 8466, суралцагч 3734, цагаач 1834, шашны зорилгоор 119 гадаадын иргэн оршин сууж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Нийгэм
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын төлөөлөгч, “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Батзориг нар БНХАУ-ын Чиндао хотын эрчим хүчний салбарын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар талууд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцов.
Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор сайжруулсан шахмал түлш болон түүхий нүүсний хэрэглээг үе шаттайгаар бууруулж, шатдаг хийн түлш болон бусад тархмал цэвэр эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэвтрүүлэх шаардлага тулгарч Монгол Улсын Засгийн газрын 133 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрчим хүчээр хангагдсан хот” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 24/13 тогтоолоор 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Тархмал Эрчим Хүчний Дэд Бүтэц” ХХК байгуулагдсан.
НИТХ-ын төлөөлөгч, “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Батзориг 2025 оноос эхлэн нийт 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөсөн. Эхний ээлжинд 7,000 өрхийг, цаашлаад 2030 он хүртэл жил бүр нэмэгдүүлэн холбох ажлыг зохион байгуулна. Эхний холболт нь Баянзүрх дүүргийн гэр хорооллын тодорхой бүсүүдэд хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа талаар танилцууллаа.
НИТХ-ын дарга А.Баяр Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох агаар орчин бохирдолыг бууруулах, шатдаг хийн түлшийг нэвтрүүлэх үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийхээр хамтран ажиллах сонирхолтойгоор хүрэлцэн ирсэнд нийслэлийн эрх барих дээд байгууллага НИТХ-ын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Хийн түлшинд шилжихэд Монголын эрс тэс цаг уурын нөхцөлд таарсан технологи, хамгийн чухал нь аюулгүй байдалд онцгой анхаарч байгаагаа дурдаад Улаанбаатар хот хамтын ажиллагаанд нээлттэй бөгөөд хууль эрх зүйн хүрээнд бүхий л боломжоор дэмжин ажиллахаа илэрхийлэв.
“Тархмал Эрчим Хүчний Дэд Бүтэц” ХХК нь нийслэлийн иргэдийг цэвэр, хүртээмжтэй эрчим хүчээр хангах, агаарын бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор үйл ажиллагаагаа үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
-
Энтертайнмент23 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Нийгэм24 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм23 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм24 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм24 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа
-
Нийгэм28 минут өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Улс төр57 минут өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм50 минут өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ