Эдийн засаг
Дэлхийн банк: Монголын эдийн засаг энэ онд 2.4 хувиар буурна
Fitch: Монголын эдийн засаг энэ 2020 онд хоёр хувиар буурна
Коронавирусын цар тахлын дэгдэлтийн тодорхойгүй байдлаас болоод Монголын эдийн засгийн өсөлт буурах эрсдэлтэй байна гэж Олон улсын үнэлгээний Fitch агентлаг үзсэнийг CentralAsia мэдээлсэн байна.
Харин Монголын эдийн засгийн өсөлт 2021 онд 7.9 хувь болж сэргэнэ гэж Fitch үзэж байна.
“Монголын экспортын 90 орчим хувийг хүлээн авдаг Хятадын эрэлт хоёрдугаар улиралд өснө. Үүнээс үүдээд монголын аж үйлдвэрлэл, БНХАУ-ын хөрөнгө оруулалт сайжрах төлөв ажиглагдаж байна” гэж FitchRatings тэмдэглэжээ.
Мөн дэлхий дахиныг хамраад байгаа коронавирусын цар тахлын дэгдэлт ямар байх, Хятадын эдийн засгийн сэргэлтийн хурд зэргээс хамаараад Монголын эдийн засгийн өсөлтийн бууралт хадгалагдах эрсдэл бас байна хэмээн үнэлгээний агентлаг онцолсон байна.
REGNUM: Энэ 2020 оны эхний улиралд Монголын эдийн засаг 10 орчим хувиар буурчээ. Харин хоёрдугаар улиралд дахиад 2.4 – 2,5 хувиар буурсан байна хэмээн Дэлхийн банкны Монголыг хариуцсан ерөнхий эдийн засагч Жан-Паскаль Нгану мэдэгдсэн байна.
“Монголын эдийн засаг олон улсын худалдаанаас хамааралтай болохоор гадаад худалдаа сэргэж байж л монголын эдийн засагт нааштай нөлөө үзүүлнэ. Нөгөө талаар коронавирусын цар тахлын дэгдэлтийг хэр хянаж чадна, тэр хэрээр энэ улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ. Монголын эдийн засаг ирэх хоёр жилд таван хувь өсөх тооцоо байна. Хувийн хэвшилд оруулах хөрөнгө оруулалт, уул уурхайн үйлдвэрлэл нь энэ өсөлтийн гол эх үүсвэр болно” гэж Дэлхийн банкны эдийн засагч мэдэгджээ.
Гэхдээ монголын эдийн засагт хэд хэдэн эрсдэл байгааг эдийн засагч нуусангүй. Түүнийхээр бол олон улсын эдийн засгийн өсөлт сул байх юм бол энэ нь монголын эдийн засагт нөлөөлнө. Монгол Улсын Засгийн газар нухацтай өөрчлөлт шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа ч энэ нь нэг их чанарын өөрчлөлт гаргахгүй, Дэлхийн банкны тооцоолсон таван хувийн өсөлтийг ч бууруулж мэдэх гэнэ.
Энэ бүхэнтэй холбоотойгоор Дэлхийн банк өөр бусад эрсдэлд бэлэн байх, компани аж ахуйн нэгжүүдийг дэмжих, аль болох олон ажлын байр бий болгох бодлого баримтлах, хүний хүчин зүйлийг бүрэн ашиглахыг зөвлөжээ.
Дэлхийн банкны төлөөлөгч мөн авлигатай тэмцэх, шударга шүүхийн тогтолцоо бий болгоход онцгой анхаарахыг зөвлөсөн байна. Энэ бүх зөвлөлмжийг хэрэгжүүлж чадвал Монгол Улсын засгийн газар 2050 он хүртэлх удаан хугацааны төлөвлөгөө хөтөлбөрөө хэрэгжүүлж чадна гэж Дэлхийн банк үзсэн байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.