Нийгэм
С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж ховор зургуудаар үзэсгэлэн дэлгэв
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг одоогоос 22 жилийн тэртээ буюу 1998 оны 10 дугаар сарын 2-нд бусдын гарт амь насаа алдсан билээ. Харин өнөөдөр морин цагт С.Зориг агсны хөшөөнд түүний төрсөн ах Санжаасүрэнгийн Баяр тэргүүтэй Монголын ардчилсан хөдөлгөөний журмын нөхөд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн АН-ын дэд дарга Ц.Туваан П.Нүрзэд, Д.Нэнж, Д.Пүрэвдаваа нар хүндэтгэл илэрхийлж цэцэг өргөлөө.
Финляндын гээрл зурагчин, ардчилсан хувьсгал өрнөж байх үед Ройтерс агентлагийн монгол улс дахь сурвалжлагч байсан Иръяа Халаш Монголын ардчилсан хувьсгалын үеэр авсан ховор гэрэл зургуудаараа “Сэрсэн Монгол” уран зургийн үзэсгэлэн гаргасныг энэ өдөр мөн нээсэн юм.
Ардчилсан хувьсгал Монголыг диваажин болгоогүй ч хамгийн чухал нь ардчилсан улсын үндсэн утга учир хүний эрх чөлөөг олгосон юм.
Миний хувьд Финлянд улсын иргэн. Манай төрсөн ах түүхийн мэргэжилтэй. Аав улс төрийн хүн байсан, тэгээд ч ээжийн талаас түүх судлалын хүмүүс нэлээд их байсан тийм болохоор судлаач гэр бүлд өссөн гэж хэлж болно багаасаа юмыг хадгалах, судлах их сонирхолтой байсан. 1985 онд Монгол улсад анх удаа хөл тавьж байлаа. Тухайн үед Унгарын Будапештийн их сургуулийн Монгол хэл судлалын ангийн оюутан байсан учраас ирсэн. Харин 1987 онд Монголд суралцах тэтгэлэг авснаар МУИС-д 1990 он хүртэл суралцаж мэргэжил дээшлүүлсэн. Түүнээс хойш 33 жил Монгол улсад амьдарсан дассан миний гэр шиг л надад дотно сайхан санагддаг шүү. Мэдээж тэр үед Ардчилсан хувьсгал эхэлсэн. Тэдгээр залуус сонирхлыг маань ихэд татсан учир тэднийг эхнээс нь дэмжиж фото аппаратаа аваад хамт явдаг байлаа. Миний зураг авч байсан Nikon FM2 аппарат олон улсын сэтгүүлч нарын хэрэглэдэг хамгийн мундаг аппарат байсан. Гэхдээ ямар ч автомат хэсэг байхгүй, бүгдийг гараар тааруулдаг байсан. Монголд минийх шиг аппараттай өөр хүн байгаагүй. Тэр үед хар цагаан хальс л байдаг байлаа. Гадаадаас ганц нэг өнгөт хальс авчирдаг байсан ч ихэнх зургууд маань хар цагаан байдаг. Би өөрөө хар цагаан зурганд илүү дуртай яагаад гэвэл түүхийн болон урлагийн зургууд хар цагаанаар гардаг байсан учраас дуртай болсоон.
Өнөөдөр Ардчилсан нийгэмд хүмүүс амьдарч, шашин шүтэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэлийн эрх чөлөө, хүний эрх гэх мэт эрх чөлөө бидэнд байна. Үндсэн хууль энэ бүгдийг баталсан энэ бол хамгийн чухал зүйл Ардчилсан хувьсгалын үр дүнгээр Монгол улс нэг намын систем буюу марксизм, леннизм, коммунизмээс салчихсан нь маш чухал зүйл юм. Өнөөгийн залуус энэ нийгмийг ихэд шүүмжилж шударга бус байна энэ буруу гэдэг. Энэ дээр нэг зүйлийг хэлэхэд Ардчилсан нийгэмд шүүмжлэл хэрэгтэй хэрвээ шүүмжлэлгүй бол ямар ч хөгжил байхгүй тийм учраас энэ нь Ардчилсан нийгмийн нэг шинж мөн. Тэгэхээр алдаа оноотой, дутагдалтай ч өнөөдрийн ардчилал бидэнд их зүйлийг авчирсан. Харин одоо түвшинг нь ахиулах хэрэгтэй. Энэ нь одоогийн залуусын хийх ёстой ажил. Тэр үеийн үйл явдлаас салгаж ойлгох хэрэгтэй. Ардчилсан хувьсгал нь энэ бүгдийн үндэс. Аль ч улс орон асуудлуудаа шийдвэрлэж байж урагш дэшиж хөгждөг. Манай Фянланд ч гэсэн ихээр шүүмжлэлд орж байна үндэс суурь нь Ардчилсан тогтолцоо байгаад л оршино. Гэхдээ шүүмжлэхдээ тэр үед ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн хүмүүсээ хүндэтгэх хэрэгтэй. Хүмүүсийн янз янзын үзэл бодол өнцгөөс хичнээн алдаа дутагдалд гаргасан ч тэд хамгийн хэрэгтэй зөв зүйлийг хийж, та бидэнд эрх чөлөө авчирч чадсан.
Дээр нэр хувьсгалт залуус маань “Бидний ярьсан мэдээллийг дамжуулж өгөөрэй” гэж хүссэн юм. Тухайн үед Ройтерс агентлагт сурвалжлагч байлаа. Дамжуулсан мэдээллийг маань ч тэд дуртай хүлээж авсан. Тэр үед одоогийнх шиг интернэт, гар утас, факсгүй, утсаар ч шууд ярьж болдоггүй байв. Мэдээллээ дамжуулахын тулд Москва руу цааш Бээжинд байрладаг Ройтерс агентлагийн салбартай холбогдож байгаад өгч байсан. Хааяа хоёр, гурван хоног холбоо тогтоож чаддаггүй байсан учир Япон дахь салбар руу холбогдож мэдээллээ өгөх үе ч гарна. Мэдээллээсээ гадна фото зураг явуулдаг байлаа.
Яг тэр цаг мөчид барууны орнуудаас байнга Монголд ирж сууж мэдээлэл бэлтгэдэг сэтгүүлч надаас өөр байгаагүй учраас зөвхөн улс төрийн мэдээ гэлтгүй бүхий л төрлийн болж буй мэдээг дамжуулдаг байсан. Бээжингээс л хааяа нэг сэтгүүлч ирээд буцдаг байв. Тэр үед Хөвсгөл, Дархан, Багануур гээд нэлээд олон газраар явж зохион байгуулж буй цуглаанд нь оролцож фото зураг авсан. Гэхдээ тухайн үед албан ёсоор хальсаа угаалгах газар байгаагүй учир нууцаар хор хэрэглэж өөрсдөө угаана. Олон янзын хор хэрэглэдэг учир зарим зураг гэмтэлтэй гардаг байсан. Гэсэн хэдий ч одоо ховор зурагт орно шүү. Тэрний дараагаар нь телевизийн мэдээ хийж эхэлсэн BBC, СNN “Дойч Велл”, Францын тавдугаар суваг гэх мэт газруудтай хамтран ажиллаж байсан.
Тэр үеийг мэдэхгүй залуус миний альбомыг аваад үзээсэй гэсэн чин хүсэл бий. Түүхийн ном биш учраас их нуршуу үг байхгүй. Фото зургуудаа богино хэмжээний тайлбартайгаар оруулж өгсөн. Үзэсгэлэнгийнхээ урилгыг холбогдох бүх хүнд хүргүүлсэн. Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газруудад хүртэл өгсөн. Олон хүн ирэх болов уу гэж бодож байна. Ямар ч гэсэн үзэсгэлэнд ирэх хүмүүс маань тухайн үед болсон үйл явдлын талаар тодорхой мэдээлэлтэй болоод гарна гэдэгт итгэлтэй байна. Энэхүү үзэсгэлэнг энэ оны дөрөвдүгээр сарын дундуур бэлтгэх ажлаа эхэлсэн надтай хамтарч олон залуус сэтгэл зүрхээрээ оролцсон. Монголын Ардчилсан холбоонд энэ зургуудаа бэлэглэж байна энэ түүхийг Монгол хүн бүр мэдэх ёстой. Мөн энэ үзэсгэлэнг гаргахад минь тус болж гар бие оролцсон залуустаа талархсанаа илэрхийлье.
Санжаасүрэнгийн Зориг бид сайн найзууд байсан. Нарийн ширийн зүйлийн талаар би одоо ярихгүй. Ер нь бол их шударга хүн байсан шүү дээ. Их ч сонирхолтой, зарчимч хүн. Түүний талаар янз бүрийн л яриа бий. Сайн мэдэх хүний хувьд хэлэхэд шулуун шударга, зарчимч байсныг нь зориуд хэлэх байна.
Э.БАТ-ЭРДЭНЭ

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.