Нийгэм
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамын эвдрэлийг засав
Их хэмжээний аадар бороо үргэлжлэн орж, үерийн аюул нүүрлэснээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамд эвдрэл үүсч, нүүрсний тээвэр хийхэд эрсдэлтэй болсон. “Гашуунсухайт автозам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болдоор ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь очиж, шуурхай арга хэмжээ авсны үр дүнд автомашинууд уртын тээвэрлэлт хийх боломж бүрдээд байна. “Гашуунсухайт автозам” компанийн удирдлагуудын мэдээлж буйгаар пүрэв гарагийн 10 цаг 30 минутад автомашинуудыг ачилт хийлгэхээр уурхай руу нь хөдөлгөсөн бөгөөд “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс” болон орон нутгийн Тавантолгой компаниуд өнөөдрөөс /2018.08.10/ эхлэн сунасан маршрутаар тээвэрлэлт хийж байна. Нүүрсний автомашинууд шөнийн цагаар ажиллахгүй, 08-20 цагийн хооронд тээвэр хийх юм. Үүнд хөдөлгөөнт эргүүлүүд 24 цагийн турш хяналт тавих үүрэг хүлээжээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозам долдугаар сарын 14-нөөс хойш есөн удаа үерт автаж, үүний улмаас нүүрс тээвэрлэлтийн хэмжээ түр хугацаанд буурсан. Гэхдээ компаниуд Цагаан хадны боомтод нөөцөлсөн нүүрсээ экспортолж, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байсан юм.
2018 оны эхний долоон сарын байдлаар Монгол Улс 1.6 тэрбум ам.долларын 20.5 сая тонн чулуун нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 206.6 сая ам.доллараар их боловч, биет хэмжээний хувьд 304.7 мянган тонноор буурсан аж. Энэ нь байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан үзүүлэлт юм.
Нүүрсний тээвэрлэлт түр хугацаанд саатсан ч, улсын баяр наадмын өмнө “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ хуралдаж, зам засварын эрсдэлийн зардлыг баталснаар шуурхай арга хэмжээ авч чадсаныг “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болд хэлэв.
Дашрамд дурьдахад, энэ сарын 9-ний өдөр Гашуунсухайтын боомтоор ачаатай 829, хоосон 570 автомашин нэвтэрсэн байна.
Боловсруулсан: Б.Даваатогтох
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр19 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент20 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм21 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд19 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм21 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна