Улс төр
АН: Хүүхдийн 100 мянган төгрөгийг 2021 он дуустал олгох ёстой

УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар хэлэлцжээ. Тухайлбал, ирэх оны төсвийн төсөл, “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд , Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг нийт найман асуудал хэлэлцжээ.
Энэ талаар АН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ГАНБАТ хэлэхдээ “Дээрх хуулийн төслүүдийг ерөнхийд нь АН-ын бүлэг дэмжсэн. Гэхдээ Сангийн яам үнэхээр хариуцлагагүй ажиллаж байна. Бүлгийн хурал дээр Сангийн яамнаас төсвийн талаар танилцуулга мэдээлэл өгөх байсан. Харамсалтай нь орж ирсэнгүй. Энэ асуудлаар бид Засгийн газар, УИХ зэрэг зохих байгууллагуудад хандана.
2021 оны төсвийн зарлагын бодлогыг эргэж харах шаардлагатай гэж үзэж байна. 2020 оны төсвийн зарлага 13.8 их наяд, 2021 оных 14 их наяд төгрөг байгаа нь дөрвөн жилийн өмнөхөөс даруй хоёр дахин тэлсэн байна.
Сонгуулийн жилүүдэд төсвийн зарлага огцом нэмэгддэг нь гол асуудал дагуулж байна. 2021 оны төсвийн алдагдал 2.1 их наяд, 2022 онд 1.6 их наяд, 2023 онд 1.4 их наяд байхаар төлөвлөсөн нь ирэх гурван жилд Монгол Улсын төсөв 10 их наяд төгрөгийн алдагдал хүлээхээр байна. Засгийн газрын өр 7.8 тэрбум ам.долларт хүрч төсвийн алдагдлыг өр болгож буй энэхүү алдаагаа засах ёстой. Халамжийн бодлого хэтэрхий хавтгайрч, хяналтаа алдсан байна. Өнөөдрийн байдлаар манай улсад 73 төрлийн 1.6 их наяд төгрөгийн халамж өгч байна. Халамжийн бодлогыг сайтар судалж, зөв чиглүүлэхгүй бол халамжийн бодлого ядуурлаас аврах биш ядуурал руу түлхэх бодлого болж байна гэж АН-ын бүлэг дүгнэлээ.
Ирэх оны төсөвт хүүхдийн 100 мянган төгрөгийг зургадугаар сар хүртэл олгохоор тусгасан. Гэтэл яагаад бүтэн жилээр олгохоор тусгасангүй вэ. Эрх баригч нам Ерөнхийлөгчийн сонгууль дууссаны дараа хүүхдийн мөнгийг бүр багасгах шинжтэй байна.
Хэрэгцээ нь дуусахаараа харьцаа нь дуусдаг байж болохгүй. АН-ын бүлгийнхэн хүүхдийн 100 мянган төгрөгийг ирэх оныг дуустал олгох нь зөв гэж үзэж байна. Нөгөөтээгүүр халамж хэтэрлээ. Зарим айл өрх хүнсний талон зэрэг бүх халамжаас 1 сая хүртэлх төгрөг авч байна. Ийм учраас ажил хийх сонирхолгүй болгож байна. Тиймээс аль болох халамжаас татгалзаж иргэдээ ажилтай, орлоготой байх тал дээр анхаарах шаардлагатай. Ирэх оны төсөвт соёл урлагийн байгууламжуудад хэтэрхий их төсөв тавьснаа эргэж харахыг шаардаж байна. Цар тахлын үед хүмүүс музей үзээд явах уу үгүй юу. Энэ бүхний бодох хэрэгтэй” гэсэн юм.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БЕЙСЭН:
-Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төслүүдэд нийтдээ зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Шинээр Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнд хяналт тавих агентлаг байгуулагдаж байгаа. Гэтэл зарим газрын чиг үүрэг нь тодорхой бус байгааг анхаарах шаардлагатай. Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний үнийн асуудлыг тодорхой болгох хэрэгтэй. Эм хангамжийн асуудал сум, багт хангалтгүй байна. Мөн хөдөө сумдад лабораторийн оношлуурууд байдаггүй. Шээс, цус зүрхний бичлэг, биохимийн аппаратууд нэн дутагдалтай.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
–Халамж хавтгайрсан гэсэн атлаа яагаад хүүхдийн мөнгийг он дуустал олгох шаардлагатай гэж үзэж байна вэ. Хүүхдийн мөнгө бол халамжийн нэг хэлбэр?
-Хүүхдийн мөнгийг АН анх санаачилж байсан. Бид хүүхдийн мөнгийг халамж гэж хардаггүй. Уул уурхайгаас орж ирсэн орлогыг хүн бүхэн тэгш хүртэх ёстой гэсэн зарчмыг АН баримталдаг.
-Ирэх оны төсөвт тэвчиж болох зардлууд юу юу байна вэ?
-Музейн цогцолборт 300 тэрбум төгрөг төсөвт суулгасан. Соёлын урлагийн чиглэлийн зардлуудыг хасах боломжтой.
-Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол агуулга нь юу вэ?
–Банкууд 2023 оноос эхлэн нээлттэй, хувьцаат компани болно. Нэг хувьцаа эзэмшигч 20 хувиас илүүгүйг эзэмших зэрэг зохицуулалтууд орсон. Хуулийн төслийг дэмжиж байгаа.

Улс төр
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1 хувь болгон бууруулах талаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.
Энэ талаар Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар холбогдох D-өргөдөл цахим системд иргэн Р.Шинэгэрэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай өргөдлийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байршуулсан. Уг өргөдлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 100187 хүн дэмжсэн байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.1-т заасан шаардлагыг хангасан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын дарга саналыг хэлэлцүүлж, Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Иймд уг саналыг тус Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэх зохицуулалтайг гишүүдэд танилцуулав.
Улсын Их Хурлын даргын захирамжаар Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Иймд дээрх өргөдлийг тус ажлын хэсэгт шилжүүлэх саналтай байгааг Байнгын хорооны дарга мэдэгдсэн.
Уг асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд иргэн Р.Шинэгэрэлийн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах асуудлыг ажлын хэсэгт шилжүүлье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Улс төр
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ

ОУПХ-ны 150 дугаар Ассамблейд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл танилцууллаа

Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо үргэлжилж буй Олон Улсын Парламентын Холбооны (ОУПХ)-ны 150 дугаар Ассамблейн үндсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл тавьж, үг хэллээ. Дэлхийн 140 улсын 1700 гаруй төлөөлөгчид оролцож буй уг Ассамблейн үеэр нийт 90 гаруй хэлэлцүүлэг, салбар хуралдаанууд зохион байгуулагдаж байгаа юм.
“Нийгмийн хөгжил, шударга ёсны төлөөх парламентын үйл ажиллагаа” сэдэвт үндсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа үг хэлэхдээ, эрх тэгш байдлыг дээдэлж, олон талт оролцоог хангасан парламент нийгмийн хөгжлийг түргэсгэж, шударга ёсыг тогтооход чухал үүрэгтэйг онцоллоо. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд парламентын төлөөллийн чадамжийг сайжруулах нөхцөл бүрдэж, улмаар 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрдсэн шинэ парламентын 126 гишүүнээс 32 нь эмэгтэй гишүүн сонгогдсоныг цохон тэмдэглэв. Түүнчлэн нийгмийн бүлгүүдийн олон талт оролцоог хангасан шинэ үеийн парламент 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө хүний эрхийг дээдэлсэн хуулийн үзэл санаанд тулгуурлан, үндсэн 5 зорилгыг дэвшүүлсэн хэмээн танилцууллаа.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хэлэхдээ, дээрх стратегийн хүрээнд иргэний эрх ашгийг тэргүүнд тавьж, хууль тогтоомжийн тоо бус чанарыг чухалчилсан, олон ургальч үзэлд тулгуурлаж, шинжлэх ухаанч шийдлийг дэвшүүлдэг парламент болохоор зорьж байгааг дурдлаа. Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Улсын Засгийн газраас ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан онцлох чиглэлүүдийг танилцуулахын сацуу авилгагүй, цахим засаглалыг бэхжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, процессын дахин инженерчлэлийг бүх шатанд эхлүүлэхээр ажиллаж буйг тодотгов. Үр дүнд нь хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал харилцан уялдаатайгаар цогц ажлуудыг эрчимжүүлснээр нийгэмд үүсээд буй авлига, хүнд суртал, хүний эрхийн зөрчил зэрэг асуудлыг хамтад нь шийдвэрлэх боломжтойг тэмдэглэлээ.
Илтгэлийнхээ төгсгөлд, 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, улмаар нийгмийн хөгжлийг хурдасгаж, шударга ёсыг тогтоохын тулд ОУПХ болон түүний гишүүн орнуудтай харилцан туршлага солилцож, идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг16 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм18 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм19 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Улс төр18 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Улс төр17 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Нийгэм17 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
-
Нийгэм18 цаг өмнө
Хөнгөн төмөр замын тээвэр төслийг Толгойт-Хүннү хот чиглэлд хэрэгжүүлнэ