Нийгэм
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзлаа

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаокатай уулзаж, охин болон хараат компаниудын үйл ажиллагаа, хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцууллаа. Энэхүү уулзалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулган, Хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Батмагнай нар оролцсон юм.
Одоогоос 20 жилийн өмнө буюу 1998 онд Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн нүүрсний уурхайн техник технологийг шинэчлэх төслийг хэрэгжүүлсэн бөгөөд үр дүнд нь “Багануур” ХК жилд дөрвөн сая тонн, “Шивээ-Овоо” ХК жилд хоёр сая тонн нүүрс олборлож төвийн эрчим хүчний системд ажиллах буй ДЦС-уудын хэрэгцээг хангаж байгааг П.Ганхүү захирал уулзалтын эхэнд онцлов.
Улаанбаатар хотын хүн амын тоо өдөр ирэх тутам өсөн нэмэгдэж, үүнийг дагаад эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна. Иймд улаанбаатарчуудын хэрэгцээг бүрэн хангах нүүрсний нөөцтэй Багануур болон Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Элчин сайдад дуулгаж, техник технологийн шинэчлэл хийхэд туслалцаа үзүүлэхийг хүслээ. Мөн боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
Боловсруулсан: Б.Даваатогтох

Нийгэм
Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдийг шалгана

Зам, тээврийн яамнаас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр болжээ. Тодруулбал, Зам, тээврийн сайдын 2025 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн А/03 дугаартай тушаалаар баталсан “Улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах, хяналт тавих үйл ажиллагаанд баримтлах удирдамж”-ийн дагуу хилийн боомт тус бүрээр улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх аж.
Мөн нийт тээврийн хэрэгсэлд нэгдсэн тооллого зохион байгуулан тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий шаардлага хангаж байгаа болон тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочтой эсэхэд дүгнэлт гаргаж, шаардлагатай арга хэмжээг авах юм.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтад долоон аймгийн есөн боомтоор улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамрагдана.
Хяналт шалгалтыг 2025 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 25-ны өдрийг дуустал хийж гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацааг уртасгах юм байна.
Нийгэм
УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ

Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сард нийт 212.374 зөрчил бүртгэгдсэн нь хоёрдугаар сартай харьцуулахад 26.7 хувиар буурчээ.
Нийт зөрчлийн 73.3 хувь нь Нийслэлд, 26.7 хувь нь орон нутагт бүртгэгдэж, 97.7 хувийг нь Цагдаагийн байгууллага, 2.3 хувийг нь Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллага шалган шийдвэрлэсэн байна.
Дээрх хугацаанд 205.939 хүн, 783 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байна. Нийт зөрчлийн хэргийн 96.2 хувийг газар дээр нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард гарсан зөрчлийг хоёрдугаар сартай харьцуулахад Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 83.3 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 67.8 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 28.5 хувиар, Хулгайлах зөрчил 26.7 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 21.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Харин Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 66.7 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 17.1 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 14.4 хувиар өссөн байна.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ

