Энтертайнмент
“BTS” хамтлаг шилдэг цомгийн жагсаалтад олон долоо хоног дараалан багтав
БНСУ-ын хөвгүүдийн “BTS” хамтлагийн “Love Yourself: Answer” цомог АНУ-ын шилдэг цомгуудын жагсаалтад 17 долоо хоног дараалан багтсан тухай тус хамтлагийн хэвлэлийн албаны төлөөлөгч мэдээлэв.
Ингэснээр БНСУ-ын хамтлаг дуучид дундаас хамгийн удаан хугацаанд дээрх жагсаалтад багтсан цомог бүхий хамтлагаар тодорсон байна. Тус цомог нь энэ долоо хоногийн шилдэг 200 цомгийн жагсаалтын 74 дүгээрт бичигдсэн нь өмнөх долоо хоногт эзэлсэн байраас 8 байраар ахисан амжилт үзүүлжээ.
Мөн “Love Yourself: Answer” цомог нь “Billboard”-ийн дэлхийн шилдэг цомгуудын жагсаалтад 13 дахь долоо хоногтоо тэргүүлсэн бол тус хамтлагийн “Love Yourself: Tear” болон “Love Yourself: Her” цомог нь хоёр болон гуравдугаар байрыг тус тус эзэлсэн байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.