Энтертайнмент
“Мандухай сэцэн хатан” МУСК дэлгэцнээ гарсны 30 жилийн ойд зориулсан үзэсгэлэн, уулзалт болно

09.00
“Соёлын орон зай: Тогтвортой хөгжил-Өв ба музей” эрдэм шинжилгээний бага хурал Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд болно.
Эрүүл мэндийг дэмжигч байгууллага өрх, эрүүл мэндийг дээдлэгч өрх, иргэнд, шагнал гардуулах ёслол Улаанбаатар чуулгын байранд болно.
МУИС-ийн номын санд Монгол Улсад Биеийн тамирын тэнхим үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно.
Зэвсэгт хүчний 065-р ангид иргэн-цэргийн харилцаа, хамтын ажиллагааг дээшлүүлэх, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний талаар нийгмийн сэтгэл зүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх “Эерэг эх орон” аяны зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
09.30 Хүүхдийн урлан бүтээх төвд Нийслэлийн архивчдын зөвлөгөөн эхэлнэ.
10.00
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын тэргүүний ажилтнууд, иргэдэд шагнал гардуулах ажиллагаа НЗДТГ-ын “Б” танхимд болно.
“Мандухай сэцэн хатан” МУСК дэлгэцнээ гарсны 30 жилийн ойд зориулсан үзэсгэлэн, уран бүтээлчидтэй хийх уулзалт, өдөрлөг Архивын ерөнхий газарт болно.
Монголын яаралтай тусламжийн эмч, мэргэжилтнүүдийн үндэсний чуулган Эрүүл мэндийн яаманд болно.
Монголын Архитекторуудын Эвлэлийн ордон Монгол Улсын ууган архитектор Б.Чимэд агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээ болно
Монголын залуучуудын холбооноос зохион байгуулж байгаа “Эврика-2018” эрдэм шинжилгээний их хурлын “Мөргүншил-соёл хүмүүжил” салбар хуралдаан БСШУСЯ-ны 401 тоот хурлын танхимд болно.
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны 253 дугаар цэцэрлэгийн 300 хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах арга хэмжээ болно.
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд Хан-Уул дүүргийн арьс ширний үйлдвэрийн орчмын хөрсний бохирдлыг саармагжуулах аргыг боловсруулах судалгааны ажлын үр дүнгийн хэлэлцүүлэг болно.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн талбай, сургууль цэцэрлэгийн орчин, гэр хорооллын айл өрхийн ил задгай шугам сүлжээ, цахилгаан эрчим хүчний хангах түгээх байгууллагуудад хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.
“Пума Империал” зочид буудалд ХЗДХЯ-наас “Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай” хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.
11.00
Нийслэлийн цагдаагийн газраас өөрийн байрандаа галт зэвсгийн тооллого болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Монголын Хүүхдийн ордонд Багш нарын индексийн шагнал урамшуулал гардуулах ёслолын арга хэмжээ болно.
15.00 Улсын хүүхэлдэйн театрт “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийн нээлт болно.

Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
-
Нийгэм4 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Эдийн засаг4 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Улс төр4 цаг өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ
-
Нийгэм4 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно
-
Нийгэм3 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм4 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ
-
Нийгэм1 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм1 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ