Нийгэм
“НЭГ ХОТ-НЭГ СТАНДАРТ” БОЛЗОЛТ УРАЛДААНЫ II УЛИРАЛЫН ШАЛГАРУУЛАЛТААР ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 3,4,15 ДУГААР ХОРООД ШАЛГАРЛАА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, хотын стандарт, норм, дүрэм, журам, хэм хэмжээг мөрдүүлж, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Нэг хот-Нэг стандарт болзолт уралдааны II улирлын үр дүнг дүгнэх тухай” А/1005 дугаар захирамжаар 2020 оны II улирлын “Тэргүүний хороо”-оор Хан-Уул дүүргийн 3, 15 дугаар хороод, “Хэсгийн ахлагч нарын тэргүүний баг” -аар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо тус тус шалгарч 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өргөмжлөл, мөнгөн шагналаа гардан авлаа.
Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Сургалт судалгааны төв, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Хүний хөгжил судалгаа, сургалтын төв” ТББ-тай хамтарч “Нэг хот-Нэг стандарт болзолт уралдааны эхний хагас жилийн үр дүн, анхаарах асуудлууд” сэдэвт сургалтыг хороодын албан хаагч нарыг оролцуулан зохион байгууллаа.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.