Нийгэм
ХАН-УУЛ ДҮҮРЭГТ САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ 3 ХАНГАМЖИЙН БААЗЫН БАЙРШЛЫГ ТОГТООВ

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн нутаг дэвсгэр дэх сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг, хангамжийн баазын хүчин чадлыг нэмэгдүүлэх шинээр 3 байршлыг тогтоолоо.
Хан-Уул дүүрэгт 2019-2020 оны халаалтын улиралд 1 хангамжийн бааз, 35 борлуулалтын цэгээр дамжуулан 9 хорооны 12161 өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангасан.
Энэ жилийн тухайд сайжруулсан шахмал түлш хэрэглэх айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрт сайжруулсан шахмал түлш борлуулах цэгүүдийг гурав дахин нэмж, 3 хангамжийн бааз, 100 орчим борлуултын цэгийн шинэ байршлыг тогтоолоо.
Нэгдүгээр бүс: Яармаг орчмын өрхүүд дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Энканто хотхоны зүүн талын “Эс Си Эм” ХХК-ийн талбай
Хоёрдугаар бүс: Нисэх орчмын өрхүүд 10 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Морингийн даваан дахь “Тавантолгой түлш” ХХК-ийн хангамжийн бааз
Гуравдугаар бүс: 12,13,14 дүгээр хорооны өрхүүд 12 дугаар хороо буюу Биокомбинат дахь хангамжийн баазуудаар дамжуулан 19729 өрх сайжруулсан шахмал түлшээр хангагдахаар төлөвлөгдөөд байна. Нэмэлтээр долоон агуулахад 5,011 тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлсөн байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.