Нийгэм
ХАН -УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН А/343 ТООТ ЗАХИРАМЖААР ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН СТАНДАРТЫН ШААРДЛАГЫГ ХАНГУУЛАН, ШӨНИЙН ЦАГИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ХЯЗГААРЛАХАД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын А/1034 тоот захирамж Авто зам, авто замын байгууламжид , даацын болон цагийн хязгаарлалт тогтоох тухай, Хан-Уул дүүргийн Засаг даргын А/ 343 тоот “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тээвэрлэлтэд хяналт шалгалт хийх “захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн Нисэхийн аюулгүйн тойргоос Биокомбинат / 12 дугаар хороо/, Шувуун фабрик /13 дугаар хороо/ Өлзийт хороолол /14 дүгээр хороо/ хүртлэх замд
1. “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага “ MNS 4598:2011 стандартыг хэрэгжүүлэх
2. Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож , тээвэрлэж байгаа иргэн аж ахуйн нэгж, байгууллагын ачааны авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөн , маршрут , стандартыг хангуулан тээвэрлэлтийн цагийг өглөө 08:00 аас – орой 22:00 цаг хүртэл тээвэрлэх ;
3. Түгээмэл тархацтай ашигт малтмал олборологч аж ахуйн нэгжүүд тоосжилтыг бууруулан замын усалгаа тогтмол хийхийг шаардан зөвлөн тусалж Өлзийт , Таван толгой Морингийн давааны постод болон , шөнийн эргүүлээр хяналт тавин Цагдаагийн 2-р хэлтэс ,Мэргэжлийн хяналтын хэлтэс , Замын цагдаагийн хэлтэс , Онцгой байдлын хэлтэс , Экологийн цагдаагийн алба, 12.13.14 дүгээр хорооны Засаг дарга нар , хэсгийн ахлагчид , Иргэдийн төлөөллийн 23-н албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.
/2020.09.07/- ны өдрийн байдлаар Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага МNS 4598:2011 стандартын шаардлагыг зөрчсөн 113 иргэн, Цагдаагийн байгууллагын шаардлагыг зөрчсөн 3 иргэнийг торгох шийтгэл оногдуулж ажиллалаа.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.