Нийгэм
ХАН-УУЛ ДҮҮРЭГТ 3 ШИНЭ ЭМНЭЛЭГ АШИГЛАЛТАД ОРСОН БӨГӨӨД ТУН УДАХГҮЙ ДАХИН 2 ЭМНЭЛЭГ АШИГЛАЛТАД ОРНО /2020.09.14/

2017-2020 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хамгийн их бүтээн байгуулалт өрнөсөн жил болон үргэлжилж байна. Ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарт бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна.
Үүний нэг тод жишээ Монголд хамгийн том Нийслэлийн эх, хүүхдийн 300 ортой эмнэлэг ашиглалтад орлоо. Нийслэлийн хэмжээнд эх, хүүхдийн төрөлжсөн тусламж үйлчилгээг үзүүлэх хүчин чадалтай энэхүү эмнэлэг нь эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний 160 ор, хүүхдийн тусламж үйлчилгээний 140 ор бүхий үндсэн долоон блок, найман давхартай юм. Мөн жилд 10-12 гаруй мянган эхийг амаржуулж, 5-6 мянган хүүхдийг хэвтүүлэн эмчлэх, 120 гаруй мянган хүүхэд, эх, эмэгтэйчүүдэд амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Нийт 681 эм, эмнэлгийн ажилтан бүхий 12 алба, 22 тасагтайгаар иргэд, олон нийтэд үйлчилж байна.
Түүнчлэн манай дүүрэгт 2 хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо. Үүнд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 50 ортой 3 давхар хүүхдийн эмнэлэг болон Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн Б корпуст өргөтгөл хийж, 30 ортой хүүхдийн тасаг нээгдлээ. 2 хүүхдийн эмнэлэг ашиглалтад орсноор харьяа дүүргийн 0-16 насны 60.000 гаруй хүүхдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой болсон.
Үүнээс гадна Хан-Уул дүүргийн 12,13 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн шинэ барилгын ажил үргэлжилж байна. Тун удахгүй энэ оны IV улиралд 2 өрхийн эмнэлэг ашиглалтад орно. Мөн дүүргийн нутаг дэвсгэр дэх 9 өрхийн эмнэлэгт их засвар, шинэчлэл хийж, гадна тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.