Энтертайнмент
Ч.Бадрал “Дэлхийн дуурийн дуучин кардиф-2019” уралдаанд тунажээ
Дэлхийн дуурийн дуучин кардиф-2019″ уралдааны урьдчилсан шалгаруулалтын сүүлийн шат Английн нийслэл Лондон хотноо болж байна.
Уг шалгаруулалтад Монгол Улсын цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин Чулуунбаатарын Бадрал “дуу романс” болон “дуурийн ари” төрөлд дэлхийн 400 гаруй дуучдаас шилэгдэн, дэлхийн шилдэг 19 дуучидтай тунан үлджээ. Түүний дараагийн шалгаруулалт ирэх зургадугаар сард болно.
Уг уралдааны тэргүүн байрны шагнал 20 мянган паунд стерлинг ба төгрөгөөр 67 сая аж.
Тэрбээр өмнө нь Италийн алдарт CHIGIANA академиас зохион байгуулдаг “CHIGIANA international competition 2018” дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байр, ОХУ-ын Липецк хотноо болсон Надежда Обуховагийн нэрэмжит Дуурийн залуу дуучдын Бүх оросын зургадугаар уралдааны хоёрдугаар байр зэрэг олон амжилт гаргасан юм.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.