Дэлхий дахинд
Оросын хуурай замын цэрэг 2019 онд дэлхийн 7 улсын зэвсэгт хүчинтэй хамтарсан сургуулилалт хийнэ
ОХУ-ын армийн хуурай замын бие бүрэлдэхүүн 2019 онд дэлхийн долоон улсын зэвсэгт хүчинтэй хамтарсан байлдааны сургуулилалт явуулахаар төлөвлөснийг тус улсын батлан хамгаалах яам өчигдөр зарлажээ.
Тэдгээрийн нэг нь Монгол улс болсон байна. Орос, Монголын дайчид “Сэлэнгэ 2019” сургуулилалтыг хамтран зохион байгуулах гэнэ.
Бусад бэлтгэл сургуулилалтуудын хувьд Египеттэй “Найрамдлын сум 2019”, Энэтхэгтэй “Индра 2019”, Тажикистантай “Хагацашгүй ахан дүүс 2019” ажиллагаануудыг явуулахаар төлөвлөжээ.
Мөн энэ жил ОХУ-ын арми анх удаа Лаосын зэвсэгт хүчинтэй хамтарсан бэлтгэл хийхээр болсон байна.
2019 онд бас ОХУ-ын өмнөд цэргийн тойрог Алжир, Пакистаны цэргүүдийг бэлтгэлийн талбайдаа хүлээж авахаар болжээ.
Дээрх бүх сургуулилалтууд энхийг сахиулах, хууль бус зэвсэгт бүлэглэлүүдтэй тэмцэх зорилготой байна гэдгийг ОХУ-ын батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Xinhua