Энтертайнмент
2018 оны “Болор цом”-ын эзнээр Б.Баттулга
Монголын Зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлан зохион байгуулдаг яруу найргийн дээд наадам “Болор цом-36” өнөөдөр /2019.01.05/ Говьсүмбэр аймагт боллоо. Энэ жилийн “Болор цом”-ын эзнээр “Талархлын шүлэг” бүтээлээрээ яруу найрагч Б.Баттулга тодорлоо.
“Болор цом-36” наадмын эхний таван байрт дараах яруу найрагчид тодорлоо.
- Яруу найрагч Б.Баттулга
2. Яруу найрагч И.Баярсайхан
3. Яруу найрагч О.Цэнд-Аюуш
4.Яруу найрагч Д.Одгэрэл
5. Яруу найрагч Ж.Батдорж
Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж тэргүүтэй зохиолчдын санаачлагаар анх 1983 оны арванхоёрдугаар сард яруу найргийн “Болор цом” наадам зохиогдож байсан түүхтэй. Тэр цагаас хойш энэхүү наадам жил бүр зохиогдож эхэлснээс хойш яруу найргийн Эгшиглэнт эх Янжинлхамын хишигт найрагчид төрөн гарсаар байна. Энэ жилийн “Болор цом” наадам Зохиолчдын байгууллагын 90 жилийн түүхт ой тохиож буйгаараа онцлог юм. Мөн монгол туургатны наадам болж, Өвөрмонгол, Халимаг, Буриадаас яруу найрагчид зорин ирж, шилдэг 27 найрагч өрсөлдлөө.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.