Энтертайнмент
Монгол кинонд шинэ дүр үгүйлэгдэж байна

Том гарчигтай, багахан хэмжээтэй ч доромжлол, шүүмжлэл хоёрыг ялгах ухаантай нэгэнд бол чамгүй санаа авахаар “шүүмж” шүү!
Манай киночдын ур чадвар “дээшлээд” л байгаа, улс маань жаахан өөдлөөд ирвэл кино урлаг маань ч дагаад сэпхийгээд босоод ирэх биз ээ.
Нэг л юм хэлье гэж бодсоор явсанаа та бүхэнтэй хуваалцъя!
Манайхан түүхэн сэдвээр урансайхны кино хийдэг болжээ. Бахархууштай бас дэмжүүштэй!
Гэхдээ энд нэг нийтлэг дутагдал байна. Юу гэвэл тэд түүхэн, эртний сэдвийн кинонд дүр сонгохдоо тун хайнга хандаж байна. Өнөөх л хэдэн, гөлчгөр нүүртэй, боди биетэй, хүрээний цагаан банди нарт хиймэл сахал наагаад л 13-р зууны баатар! Нөгөөх нь юм л бол цээжээ нүцгэлж, гэдэснийхээ зургаан булчинг байдгаараа чангалж, байнга бархирч хашхирч яриастай. Эсхүл цурхиран уйлаастай. Байгалийн хатуу ширүүн, халуун хүйтэнд өлчиржин, ажлын хүндэд нухлагдан борогшиж, ан ав хийж, адуу малтай ноцолдож, нар салхинд онгож гандсан, дайн тулаанд үхэх сэрэхийн ирмэг дээгүүр явж, дэлхийн дайдыг эзэлсэн анчин, малчин баатар эрсээ* арай ч тэгж Солонгосын савангийн дуурийн наамал сахалтай, ямаан омогтой, болборой вангуудын зохиомол дүрүүдтэй адил хөнгөн үзэж болмооргүй. Хамгийн марзан нь “гошин шог”-оороо нэрд гарч, олны танил болчихсон, хошин шогоос өөр дүрд тогловол үзэгчид огт хүлээж авахааргүй болчихсон Ононг “Аравт”-д, Лхагвасүрэнг “Говийн домог”-т, Одончимэгийг Бөртэд (бас өнөөх “Байтаг Богд”-д цэргийн дарга болдог хэн билээ дээ, золиг чинь, нэр нь орж ирдэггүй! Харахаар л инээд хүрээд байдаг. Түгшүүрт цагийн, байлдаантай кино үзэж байж, түмний дунд түсхийтэл инээчихгээд хэцүү гэдэг нь!) гэхчлэн, түүхэн кинонд наалдахгүй нөхдийг тоглуулаад байх юм. Ингэхээр чинь яаж тэр, аугаа баатарлаг түүхээрээ хийж байгаа кино чинь үзэгчдийг итгүүлэн үнэмшүүлэх, “байлдан дагуулах” чадалтай, чансаатай болж чадах юм бэ?! Дүрийн эрэл хайгуул ер хийхгүй, Улаанбаатараасаа гарч сэтгэхгүй байна! Өнөөх л хэдэн жүжигчдээ, кино продакшнууд хоорондоо дамжуулж, “мөлжсөөр байгаад” одоо бүр кино болгон дээр “байнгын жижүүрлээстэй” хэдэн жүжигчинтэй болчихлоо. Ямар ч киноны настанд Цэрэндагва гуай, хамганд нь Мэндбаяр гуай зоолттой, гэхчлэн…
Налайхын уурхайн ня-бог авчраад Цахиур Төмөрт, хаа байсан хөдөөнөөс, малын эмчийг авчраад Мянхайд, Анагаахын сургуулиас хайсаар байгаад нэг шар охиныг Удвалд, Булганаас Батдоржийг авчраад Далайцэрэнд гээд дүрийн чөлөөтэй сонголт хийж, олонд танигдаж улиг болоогүй хүмүүсийн авьяасыг нээж, бас тэдгээр дүрээрээ кино урлагт шинэ уур амьсгал оруулж байсан цаг саяхан даа саяхан. Дээхнэ үеийнхнээсээ суралцмаар юм.
За, энд хүрээд өндөрлөе, “одоо ч алуулсаан!”
“Ёо ёотой үзэгч”;
Л.Мөнхтөр


Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
-
Энтертайнмент17 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг20 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм20 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм18 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм17 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм18 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм21 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм18 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа