Улс төр
АРДЧИЛСАН НАМЫН “СӨРСӨН БАЗАА” ДОТООД ТЭМЦЭЛ БУС ИРЭХ СОНГУУЛЬ

Монголын улс төрийн том хүчинд тооцогдож 260 гаруй мянган гишүүнтэй Ардчилсан нам нүд анихад тун ч ойрхон байна. Олон мянган гишүүд дэмжигчид дарга нарынхаа эрх мэдлийн төлөөх эцэс төгсгөлгүй тулааныг хараад толгой сэгсэрч “Арай ч дээ. Монголын Ардчилал 30-хан настай байх юм гэж санасангүй” хэмээн халаглаж сууна. УИХ-ын сүүлийн хоёр сонгуульд дараалан МАН-д далаараа цэвэр тавиулсан нь багадаад одоо улс төрийн тавцангаас арчигдах л дутаж буйг харах тийм ч таатай биш байгаа тэдэнд.
Нам бусчууд хүртэл нүүр бууруулж эхэлсэн. Уг нь бидэнд үг, үйлдэл нь таалагдвал “ Энэ удаад Ардчилсан намыг дэмжинэ ээ” гээд дугуйлж орхидог хэдэн арван мянгаар тоологдох “саарал масс” халаасанд маань байсан юмсан. Тэд нам дотор өрнөж буй тамгаа өвөртөлж гүйсэн нөхдүүдийн хэрүүл, эрх мэдлийн төлөөх цусгүй тулааныг хараад огиудас нь цутгаж байгаа биз. “Шинэ цагийн Монгол Улсын хөрсөнд 30 жил соёолсон юмсан, энэ Ардчилал. Дарга нь дарга шиг, гишүүд нь гишүүд шиг байсан бол ч…, Цагтаа хүчтэй сөрөг хүчин явсан юмсан” гэх дурсамжтай үлдэх гэж үү бид.
УИХ-ын 2020 оны сонгуульд шийр заан хэдэн суудал зулгааж чадсан ч хүчтэй сөрөг хүчин байж чадсангүй. Өнгөрсөн найман сарын хугацаанд даргатай, даргагүйн хооронд мөлхөж хөлд, хэлд оролгүй явсаар жилийн нүүр үзэх гэж байна. Энэ нь даргын сэнтийгээ хуваалцаж, тамга тэмдгээ талалсантай холбоотой гэдэг нь өнөөдөр өрнөж буй үйл явцаас тод харагдана. Төв нам гэлтгүй орон нутаг руу асуудал нь хальж С.Эрдэнийн хүн, Ц.Тувааны томилгоо гэдгээрээ талцан толхилцох болж. Ийн дээрээ суудлаа олохгүй, дороо гүйдэл таарахгүй явсаар сүүлчийн найдвар болсон Ерөнхийлөгчийн сонгуульд дахиад л далаараа цэвэр тавиулах бололтой, энэ янзаараа бол. Ардчилсан нам УИХ, орон нутгийн сонгуульд ялагдсан ч Ерөнхийлөгчийн сонгуульд уг нь ялалт байгуулж уужуу амьсгал авч чадах найдвар байсан гэдэгт хэн ч маргахгүй байх.
Гэтэл өнөөдөр намын даргын төлөөх дотоод тулаан нь бүх боломжийг үгүй хийж байна. Өөрсдийн байгуулсан ардчилсан хувьсгалаа ганцхан тамга, даргын суудлаар зольж байгаа нь харамсалтай. Хавиргаа хадралцаж, халимгаа зулгаалцаж байхын оронд хаяанд ирсэн Ерөнхийнлөгчийн сонгуулийг бодоосой гэж хэн хүнгүй л хэлж буй юм.
Үнэн хэрэгтээ Ардчилсан намд дотоодын “ямбаны суудлаас” илүү улс төрийн нэр хүнд сонгуулийн оноо чухал байлтай. Энэ сонгуульд ялалт авч чадвал уруудаж доройтсон ялагдлаа дүгнэн цэгнэж ирээдүйн сонгуульдаа бэлтгэх зав чөлөө гарна гэдгийг мэдэж л байгаа байлгүй. Уг нь Ардчилсан намаас Монголын ард түмэн элэг урвуулж эндүү гишгэхэд нь түлхэхгүй л байх. Оройтоогүй дээр нь ардчиллаар овоглогчид минь “Учраа олж, хужраа тунгаах” нь зүйд нийцнэ гэдгийг мэдэж л баймаар.
Ардчилсан намыг одоо дотоод тэмцлээ цэглэж үнэмлэхгүй ялалт байгуулсан нэг намын “ноёрхлын” эсрэг хөлтэй, хэлтэй, хүчтэй сөрөг хүчин гэдгээ харуулахыг ард түмэн хүсч байна. Гэхдээ хэлд орж хүчтэй сөрөг хүчин болно гэдэг нь хоорондоо хэрэлдэж, бие биенээ сөрж зогсохыг хэлээгүй шүү. Чухам “Сөрсөн базаа” гэдэг нь эв нэгдлээ эрхэмлэж ирэх сонгуульд оролцох, үнэмлэхүй ялалт байгуулсан нэг намын алдааг засах хүчтэй байхыг л хэлнэ дээ.
#МонголынМэдээСонин #СондгойӨнцөг

Улс төр
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1 хувь болгон бууруулах талаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.
Энэ талаар Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар холбогдох D-өргөдөл цахим системд иргэн Р.Шинэгэрэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай өргөдлийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байршуулсан. Уг өргөдлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 100187 хүн дэмжсэн байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.1-т заасан шаардлагыг хангасан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын дарга саналыг хэлэлцүүлж, Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Иймд уг саналыг тус Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэх зохицуулалтайг гишүүдэд танилцуулав.
Улсын Их Хурлын даргын захирамжаар Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Иймд дээрх өргөдлийг тус ажлын хэсэгт шилжүүлэх саналтай байгааг Байнгын хорооны дарга мэдэгдсэн.
Уг асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд иргэн Р.Шинэгэрэлийн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах асуудлыг ажлын хэсэгт шилжүүлье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Улс төр
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ

ОУПХ-ны 150 дугаар Ассамблейд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл танилцууллаа

Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо үргэлжилж буй Олон Улсын Парламентын Холбооны (ОУПХ)-ны 150 дугаар Ассамблейн үндсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл тавьж, үг хэллээ. Дэлхийн 140 улсын 1700 гаруй төлөөлөгчид оролцож буй уг Ассамблейн үеэр нийт 90 гаруй хэлэлцүүлэг, салбар хуралдаанууд зохион байгуулагдаж байгаа юм.
“Нийгмийн хөгжил, шударга ёсны төлөөх парламентын үйл ажиллагаа” сэдэвт үндсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа үг хэлэхдээ, эрх тэгш байдлыг дээдэлж, олон талт оролцоог хангасан парламент нийгмийн хөгжлийг түргэсгэж, шударга ёсыг тогтооход чухал үүрэгтэйг онцоллоо. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд парламентын төлөөллийн чадамжийг сайжруулах нөхцөл бүрдэж, улмаар 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрдсэн шинэ парламентын 126 гишүүнээс 32 нь эмэгтэй гишүүн сонгогдсоныг цохон тэмдэглэв. Түүнчлэн нийгмийн бүлгүүдийн олон талт оролцоог хангасан шинэ үеийн парламент 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө хүний эрхийг дээдэлсэн хуулийн үзэл санаанд тулгуурлан, үндсэн 5 зорилгыг дэвшүүлсэн хэмээн танилцууллаа.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хэлэхдээ, дээрх стратегийн хүрээнд иргэний эрх ашгийг тэргүүнд тавьж, хууль тогтоомжийн тоо бус чанарыг чухалчилсан, олон ургальч үзэлд тулгуурлаж, шинжлэх ухаанч шийдлийг дэвшүүлдэг парламент болохоор зорьж байгааг дурдлаа. Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Улсын Засгийн газраас ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан онцлох чиглэлүүдийг танилцуулахын сацуу авилгагүй, цахим засаглалыг бэхжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, процессын дахин инженерчлэлийг бүх шатанд эхлүүлэхээр ажиллаж буйг тодотгов. Үр дүнд нь хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал харилцан уялдаатайгаар цогц ажлуудыг эрчимжүүлснээр нийгэмд үүсээд буй авлига, хүнд суртал, хүний эрхийн зөрчил зэрэг асуудлыг хамтад нь шийдвэрлэх боломжтойг тэмдэглэлээ.
Илтгэлийнхээ төгсгөлд, 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, улмаар нийгмийн хөгжлийг хурдасгаж, шударга ёсыг тогтоохын тулд ОУПХ болон түүний гишүүн орнуудтай харилцан туршлага солилцож, идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Дэлхий дахинд14 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг18 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм19 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм20 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Улс төр20 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Улс төр18 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Нийгэм18 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
-
Нийгэм18 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа