Дэлхий дахинд
Ким Чен Ун хуягласан галт тэргээрээ Хятадад иржээ
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун БНХАУ-ын тэргүүн Си Зиньпиний урилгаар Хятадад ирлээ гэж ХКН-ын Төв хорооны олон улсын хэлтсний мэдээлснийг Синьхуа агентлаг дамжуулсан байна. Умард Солонгосын удирдагч нэгдүгээр сарын 10 хүртэл хөршпдөө айлчлах юм байна. Солонгос, Хятадын эх сурвалж үүний өмнө БНАСАУ-ын өндөр албаныхна суусан галт тэрэг даваа гарагийн оройн 22,15 цагт хоёр улсын хилийг Даньдун өртөөгөөр дамжин нэвтэрлээ гэж мэдээлсэн юм. Галт тэрэг ирэхээс өмнөхөн Хятадын аюулгүйн албаны ажилтнууд тус өртөөн ирэн солонгосын галт тэргийг хамгалалатд авсан гэж “Хангук Кёнже” хэвлэл мэдээлжээ. Галт тэрэг өртөөнөөс хөдөлж хил давсны дараа хамгалаалтыг буулгасан гэнэ.
Бээжин, Пеньяны энэ удаагийн хэлэлцээр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох, энх амгалан тогтооход чухал хувь нэмэр оруулна гэж Өмнөд Солонгос найдаж байгааг мягмар гарагийн өглөөгүүр БНСУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдсэнийг мэдээллийн Yonhap агентлаг дамжуулсан байна.
“БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ун, БНХАУ-ын дарга Си Зиньпин хоёрйн хийх Умард Солонгос, Хятадын хэлэлцээр дээд хэмжээнд болж Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй, энх амгалан болгоход чухал хувь нэмэр оруулна гэж Өмнөд Солонгосны Засгийн газаар хүлээж байна” Гадаад яамны төлөөлөгчийн хэлснийг хэвлэл иш татжээ.
Дипломат бас Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохын төлөө Өмнөд Солонгос хүч чармайлтаа үргэлжлүүлэн Умард, Өмнөдийн дунд, бүс нутгийн бусад орнуудтай хамтран дипломат арга хэмжээ зохиох болно гэж онцолсон байна.
БНХАУ-д айлчилж байгаа БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уныг АНУ-тай хийх хэлэлцээрийг удирдаж байгаа Солонгосын хөдөлмөрийн намын Нэгдсэн фронтын хэлтсийн даргын орлогч Ким Ён Чол, Гадаад хэргийн сайд Ли Ён Хо нар дагалдан яваа юм байна.
Ким Чен Ун айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй Солонгосын хойгийн нөхцөл байдал, ялангуяа хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлын талаар ярина гэж хүлээж байна.
Энэ бол БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны нэг жилийн хугацаанд Хятадад хийж байгаа дөрөв дэх айлчлал. Тэрээр 2018 оны гуравдугаар сарын 25-28, тавдугаар сарын 7-8, зургадугаар сарын 19-20-нд Хятадад айлчилсан юм.