Дэлхий дахинд
Цагаан ордны хуульчид АНУ-д онц байдал зарлах эсэхийг судалж байна
Мексикийн хил дээр хууль бус цагаачдаас хамгаалах хана босгох асуудлаас болж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улс орондоо онц байдал зарлах шийдвэр гаргах эсэхээ одоохондоо шийдээгүй байна гэж Дэд ерөнхийлөгч Майк Пенс хэвлэлийн хурал дээр мэдэгдсэнийг Reuters агентлаг дамжуулжээ.
Тэр Цагаан ордны хуулийн албаны аппарат энэ асуудлыг хуулийн хүрээнд хэрхэн зарлаж болохыг судалж байна гэж нэмж хэлсэн байна. Пенс үүнийхээ зэрэгцээХолбооны засгийн газрын үйл ажиллагааг зогсоогоод байгаа асуудлаа ардчилсан намынхныг эргэн харж хэлэцээрт орохыг уриалжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамд 2019 оны санхүүгийн жилийн төсөвт Мексикийн хил дээр хана босгох зардал суулгах гэснээс болж энэ оны төсвийг баталж чадалгүй хуулийн хугацаа нь хэтэрснээс болоод Холбоны засгийн газрын ажиллагааг хэсэгчлэн зогсоогоод байгаа юм. Үүнээс болж Ерөнхийлөгч Трамп улс орондо онц байдал зарлана гэж мэдэгдсэн юм.
#Өлзий