Сонин хачин
ТА ДАРААХ ЕСӨН НҮДНЭЭС ТААЛАГДСАН ГУРВАН НҮДЭЭ СОНГООД ТАЙЛЛАА УНШААРАЙ.

Хариулт:
- Нээлттэй хүн. Ямар ч хүнийг ойлгох чадвартай. Айдас, сэтгэлийн зовнилоо бусдад мэдэгдэхийг хүсдэггүй. Өөрт хэцүү байсан үед хүртэл бусдыг сэргээх чадвартай. Бусдад тусалснаар өөрт баяр баяслыг мэдэрдэг.
- Та маш сайн хүн. Бусдад үргэлж сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд мөн зөв зүйл хийхийг эрмэлздэг. Өөрийн үйлдлийг бусдад нөлөөлдөг гэдэгт итгэдэг.
- Сэтгэл дотроо шаналдаг төрлийн хүн. Өнгөрсөнд болсон таагүй зүйлийн нөлөө одоо ч гэсэн үлдсэн. Амар амгаланг хайдаг ч гадаад ертөнцөд өөрийн бараан талаа үзүүлдэггүй. Та олон зүйлийг тэвчих хэрэгтэй байдаг ч бусдад мэдэгдүүлэхгүй байхыг хичээдэг.
- Гүн ухаанч сэтгэлгээтэй бөгөөд зарим зүйлийг хэтэрхий их боддог.амьдралыг эвлүүлдэг тоглоомтой зүйрлэдэг ба эвлүүлж дуусах хүртэл түүний хэсгүүдээр тоглох дуртай.
- Оньсого мэт хүн. Өөрөө өөрийгөө сайтар ойлгоогүй ч уян хатан бөгөөд сэтгэл санааны байдал ч тогтворгүй. Бусадтай харьцахдаа ажиглах, байдлыг тандах дуртай.
- Маш мэдрэмжтэй ба эргэн тойрондоо болж буй үйл явдлыг сайтар мэдэрдэг ба нэг ч зүйлийг мартдаггүй. Амархан инээж, амархан уйлдаг. Гэхдээ бусдад өөрийн сул талыг харуулдаггүй. Харин өөрийнхөө ажигч гярхай чанарыг харуулах дуртай.
- Эрч хүчтэй ч гярхай биш. Гэхдээ шийдвэр гаргахдаа хурдан. Бага зэргийн бухимдуу.
- Бусдаас содон. Өөр сонирхол, итгэл үнэмшилтэй. Дүрэм журам, уламжлалд баригддаггүй өөрийнхөөрөө байдаг. Болох ёстой зүйл болдгоороо болог гэсэн бодолтой.
- Зөн совинтой нэгэн. Орчин тойрноо болон бусдыг гүнзгий мэдэрч, харилцаж буй хүнийхээ нүүрний хувирал, дууны өнгөөр олон зүйлийг ойлгож чаддаг.

Сонин хачин
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БӨХӨН УУЛАНД АЛТАН СОЁМБО БҮТЭЭВ

Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн алба хаагчид орон нутагтаа цэрэг-эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, сэтгэл зүйн байдалд нь нөлөөлөх зорилгоор Баян-Өлгий аймгийн Бөхөн уулнаа 42 метр урт, 24 метрийн өргөнтэй алтан соёмбыг бүтээсэн байна.
Алтан соёмбыг тус ангийн Уулын нэгдүгээр ротын ажиллагааны офицер, ахлах дэслэгч Д.Даваадоржоор ахлуулсан 15 цэргийн алба хаагч есөн хоногийн хугацаанд гүйцэтгэжээ. Энэхүү бүтээл нь барилгаар жишвэл 15 давхар орон сууцтай дүйцэх бөгөөд алтан соёмбынхоо хүрээг төмрөөр зангидаж, 20 гаруй тонн нутгийн чулуугаар дүүргэсэн байна. Нутгийн иргэд уулчин дайчдыг алтан соёмбо бүтээсэнд талархал илэрхийлж, цэрэг-эх оронч үзлийг түгээсэн бодит ажил боллоо хэмээн онцолжээ.
Нийгэм
ФЁДОР КОНЮХОВ МОНГОЛЫН ГОВЬД 1020 КМ ЗАМЫГ ТУУЛЖЭЭ

Оросын алдарт аялагч, зохиолч, зураач, уулчин Фёдор Конюхов Монгол дахь аяллаа дуусгаад өнөөдөр Улаан-Үд хотод ирлээ. Тэрээр энэ сарын 9-нөөс Говьд “Zubr Trike” гурван дугуйт мотоциклоор аялж, туршилт хийсэн байна.
Түүнтэй хамт аялсан Игорь Головатый “Экстрим нөхцөлд хийсэн туршилт амжилттай боллоо. Хэд хэдэн жижиг хэмжээний осол гарсан ч тэр дор нь засаж байлаа. Бид энэ мотоциклоор өвөл Арктикт аялах юм. Монголын говьд 1020 км-ын зам тууллаа. Өвлийн туршилтаа Казахстанд хийх болсон” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сонин хачин
АДУУНЫ ӨВ СОЁЛЫН БАЯР БОЛНО
