Сонин хачин
ГЕОЛОГИЧИД ГАЛТ УУЛАНД ДЭЭР ЗАЙДАС ШАРЖ “ТАНСАГЛАЖЭЭ”

Исландын геологичид Фаградалсфядл галт уул дэлбэрэх үед хот дог шарж буй дүрс бичлэг хэвлэлүүдээр цацагджээ.
Саяхан сэрсэн галт уулын дэлбэрэлтийг судалж буй эрдэмтэд хэд хоногийн турш тасралтгүй галт уулын дэргэд ажиллаж байгаа юм. Өнгөрсөн амралтын өдөр геологичид бяцхан амралт хийж, галт уулын лав дээр зайдас, талх шаран, онцгой “хот дог” идэж, тансагласан байна.
Фаградалсфядл галт уулын дэлбэрэлт олон тооны орон нутгийн жуулчдыг татаж байна.
Сүүлийн үед галт уул халуун хайлмаг цацах нь идэвхжиж байгаа нь эрдэмтдийн үзэж буйгаар галт уулын идэвхжил удахгүй дуусахыг илтгэж байна.
Фаградалсфядл галт уул хамгийн сүүлд зургаан мянган жилийн өмнө дэлбэрч байжээ.

Сонин хачин
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БӨХӨН УУЛАНД АЛТАН СОЁМБО БҮТЭЭВ

Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн алба хаагчид орон нутагтаа цэрэг-эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, сэтгэл зүйн байдалд нь нөлөөлөх зорилгоор Баян-Өлгий аймгийн Бөхөн уулнаа 42 метр урт, 24 метрийн өргөнтэй алтан соёмбыг бүтээсэн байна.
Алтан соёмбыг тус ангийн Уулын нэгдүгээр ротын ажиллагааны офицер, ахлах дэслэгч Д.Даваадоржоор ахлуулсан 15 цэргийн алба хаагч есөн хоногийн хугацаанд гүйцэтгэжээ. Энэхүү бүтээл нь барилгаар жишвэл 15 давхар орон сууцтай дүйцэх бөгөөд алтан соёмбынхоо хүрээг төмрөөр зангидаж, 20 гаруй тонн нутгийн чулуугаар дүүргэсэн байна. Нутгийн иргэд уулчин дайчдыг алтан соёмбо бүтээсэнд талархал илэрхийлж, цэрэг-эх оронч үзлийг түгээсэн бодит ажил боллоо хэмээн онцолжээ.
Нийгэм
ФЁДОР КОНЮХОВ МОНГОЛЫН ГОВЬД 1020 КМ ЗАМЫГ ТУУЛЖЭЭ

Оросын алдарт аялагч, зохиолч, зураач, уулчин Фёдор Конюхов Монгол дахь аяллаа дуусгаад өнөөдөр Улаан-Үд хотод ирлээ. Тэрээр энэ сарын 9-нөөс Говьд “Zubr Trike” гурван дугуйт мотоциклоор аялж, туршилт хийсэн байна.
Түүнтэй хамт аялсан Игорь Головатый “Экстрим нөхцөлд хийсэн туршилт амжилттай боллоо. Хэд хэдэн жижиг хэмжээний осол гарсан ч тэр дор нь засаж байлаа. Бид энэ мотоциклоор өвөл Арктикт аялах юм. Монголын говьд 1020 км-ын зам тууллаа. Өвлийн туршилтаа Казахстанд хийх болсон” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сонин хачин
АДУУНЫ ӨВ СОЁЛЫН БАЯР БОЛНО
