-Сайн байна уу? Юуны өмнө та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Танай “Queen’s med” клиник байгуулагдаад нэг жил болж байгаа юм байна. Танай хамт олонд 1 жилийн ойн баярын мэнд хүргэе.
-Баярлалаа таньд. Бид дэлхий нийт төдийгүй, улс эх оронд маань нүүрлэсэн цар тахлын үед байгуулагдаж энэ үед ажиллаж амьдарлаа. Нилээн хүндхэн сорилттой тулгарсан ч манайхыг зорин ирдэг, бидэнд итгэдэг үйлчлүүлэгчдийнхээ ачаар энэ үеийг амжилттай давлаа. Бас нэг сайн тал нь хамгийн муу нөхцөл байдлын үед ч хэрхэн тэсч гарах зөв зохион байгуулалт, зөв менежментийг сурлаа даа.
-Арьс гоо заслын салбарт маш олон төрлийн аппаратны үйлчилгээнүүд нэвтэрч байна. Эдгээр аппаратны талаар товч танилцуулж өгнө үү?
–Арьс гоо заслын салбарт маш олон төрлийн аппаратны үйлчилгээ нэвтэрч байна. Жишээ нь булчин өргөж, арьс чангалах HIFU технологийн аппарат , лазер эмчилгээнүүд (Fractional CO2 лазер, Rubi, Alexandrite, Diode) , мөн бичил зүүн радио давтамжийн долгионы эмчилгээ /MNRF/, агаарын өндөр даралтын тусламжтай эмийн уусмалыг арьсны гүний давхарга руу нэвчүүлж арьс өргөх Airjet аппарат гэх мэт маш олон төрлийн аппаратны үйлчилгээнүүд хийгдэж байна. Эдгээр нь бүгд өөр өөрийн онцлогтой, үйлчлэх хүрээ үзүүлэх үр дүнгээрээ өөр байдаг.
-Танай эмнэлэгт хийгдэж байгаа HIFU технологиор хийгддэг эмчигээний давуу тал болон онцлог нь?
–Манай “Queen’s med” клиникт хийгддэг HIFU технологийн “6D ULTRA MAX”,”ULTRA SKIN PRO” гэсэн 2 аппарат байдаг. 5-6 жилийн өмнө хүмүүс гадны улс орныг зорин уг аппаратны үйлчилгээнд ордог байсан бол одоо эх орондоо дэлхийн чанарт нийцсэн аппаратанд орох боломжтой болжээ. Уг аппаратанд дэлхийн маш олон одууд жил бүр орж залуу насаа хадгалж байдаг. Жишээ нь: Kim Kardashian, Jennifer Lopez, Madonna зэрэг одууд энэ төрлийн аппаратанд ордогоо ил тод хэлж реклам сурталчилгаанд нь тоглодог. Манай эмнэлэгт нийт 300-д хүн уг аппаратны үйлчилгээнд орсон байгаа. Сэтгэл ханамж нь 80-90%-н үр дүнтэй байгаа.
Манай эмнэлэгт хийгдэж байгаа 6D ULTRA MAX, ULTRA SKIN PRO аппарат нь Солонгосын 2020 оны хамгийн сүүлийн үеийн аппарат бөгөөд хүч болон цохилтын тоогоороо илүү, мөн тухайн хүний өвдөлтийн босгод тохируулж хийгддэгээрээ онцлогтой байдаг.
-HIFU технологийн аппарат эмчилгээ нь хэрхэн хийгддэг вэ? Хэр удаан хугацаанд хийгддэг үйлчилгээ вэ?
– HIFU технологи гэдэг нь High intensify focused ultrasound буюу хэт авиан эрчимжүүлсэн долгионыг ашиглан 60-70 хэмийн дулааныг арьс булчин хоёрын хооронд орших холбогч эдэн SMAS давхаргад нэвчүүлж, булчинг чангалж, суларсан арьсыг өргөн, коллагены нийлэгжилтийг нэмэгдүүлдэг аюулгүй, мэс заслын бус технологи юм. Уг аппаратны үйлчилгээ нь 2 цаг орчим үргэлжилнэ. Мэс заслаас айдаг, утаснаас айдаг тэгсэн мөртлөө унжилтаас сэргийлэхийг хүсдэг дундаж насны хүмүүст илүү тохиромжтой байдаг. Багавтар сулрал, унжилттай хүмүүст жилдээ 1 ороход болно. Харин нас нилээн явсан унжилт ихтэй хүмүүст 6 сарын зайтай 2-3 орохыг зөвлөдөг. Ер нь гадуур аппаратанд ороод 5-10 насаар залууж гэж эмнэлэгүүд рекламддаг. Тэгэхээр реклам л бол реклам. Арай л дэндүү хэтрүүлэгтэй реклам хийгээд байх шиг санагддаг. Аппаратны үйлчлэх хүрээ 1-2 жил л байдаг.
-HIFU технологиор хийгддэг эмчилгээ нь коллагены нийлэгжилтийг хэрхэн идэвхижүүлдэг вэ?
-Тухайн аппарат нь арьсны гүнд үйлчлэх 4,5мм , 3мм, 1,5мм гэсэн 3 төрлийн хошуутай. 4,5мм хошуу арьс булчин хоёрын хооронд орших SMAS давхаргыг чангалдаг бол 3мм хошуу жинхэнэ арьсан давхаргын доод хэсэгт үйлчилж коллаген, эластины нийлэгжилтийг нэмэгдүүлдэг.1.5мм хошуу жинхэнэ арьсан давхаргын дээд хэсэгт үйлчилж коллаген, эластины нийлэгжилтийг нэмэгдүүлдэг. Аппарат нь технологийг ашиглаж хийж байгаа учраас тодорхой үйлчлэх хүрээтэй байдаг. Тиймээс судалгаанаас харахад энэ төрлийн аппаратууд нь 60-70%-н үр дүнтэй байдаг. Тэгэхээр бүсгүйчүүд минь аппаратыг гараар татаж оёдог мэс засал эсвэл утас татахтай зүйрлүүлж болохгүй байх нь ээ.
-Маш олон төрлийн HIFU технологийн (3D, 4D…гэх мэт ) аппаратууд байна. Эдгээрийг сонгохдоо яг юуг нь онцолж сонгох ёстой вэ?
1-т тухайн аппарат нь хэр чанартай , баталгаатай аппарат вэ гэдгийг маш сайн судлах хэрэгтэй. Аппарат чанартай байх тусмаа үр дүн маш сайн гарна.
2-т тухайн эмчийн ур чавдараас их шалтгаална. Хүн бүрийн нүүрний хэлбэр, унжилт, өөхөн давхарга өөр өөр байдаг учир үүнийг үнэлсний дагуу маш нарийн мэдрэмжээр энэхүү аппаратны эмчилгээг хийнэ.
3-т тухайн хүний нүүрний онцлогоос шалтгаална. Том нүүртэй булцгар хацартай хүнд утаснаас илүү аппарат нь үр дүнтэй байдаг.
-6D ULTRA MAX аппаратны үйлчилгээ нь хэдэн наснаас хийгддэг вэ?
-Уг аппаратанд 25 наснаас дээш насны хүмүүс орох боломжтой. Ялангуяа 30 наснаас эхэлж коллагены нийлэгжил буурдаг учир арьс уян хатан чанараа алдан суларч, унждаг. Тиймээс HIFU технологийн аппаратанд орсноор нүүрний булчин чангалж, суларсан арьсыг өргөн, коллагены нийлэгжлийг нэмэгдүүлснээр залуу төрхөө илүү удаан хадгалах боломжтой. Ер нь л хэт арьсаа унжихаас өмнө орж байх хэрэгтэй. Нэгэнт хэт их унжиж суларсан бол юу ч нэмэргүй зөвхөн мэс засал л хэрэгтэй байдаг.
-6D ULTRA MAX аппаратны үйлчилгээнд ямар хүмүүс орвол илүү тохиромжтой вэ?
-HIFU технологийн аппаратанд нүүрний өөх, булчингийн масс ихтэй булцгар хүмүүс орвол илүү тохиромжтой байдаг. Булчин өргөхөөс гадна дулааны үйлчилгээ нь өөхөн давхаргыг багасгадаг тул махлаг булцгар хацартай хүмүүст үр дүн сайтай.
Мөн нүүр болон хүзүүнд үрчлээ үүссэн, хамар уруулын гурвалжин, завьжны нугалаас унжсан, хацрын унжилт ихтэй, давхар эрүү үүсч унжилт үүссэн бол уг аппаратны үйлчилгээнд орох хэрэгтэй. Зөвхөн хөгшрөлтийн эсрэг арьсны коллаген, эластины нийлэгжилтийг нэмэгдүүлэх зорилгоор бас орж болно.
-Тэгвэл уг аппаратыг ямар хүмүүст зөвлөдөггүй вэ?
Тухайн хүний нүүрний онцлогоос шалтгаалж нүүрний өөхжилт хэт багатай хүнд, мөн нүүрний арьсанд ил шархтай, хүнд хэлбэрийн буглаа, батга, арьсны идээт үрэвсэлтэй хүнд эсрэг заалттай.
Хоёрдогчоор бусад эрхтэн системийн (гавлын дотоод даралт ихсэх өвчинтэй, эпилепси, энцефалит, зүрхэндээ стент тавиулсан, хорт хавдар, чихрийн шижин, арьсны холбогч эдийн өвчин, бамбай булчирхайн) өвчтэй бол Hifu технологийн аппаратанд орж болохгүй.
-Аливаа үйлчилгээнд ороход хамгийн чухал нь үр дүн байдаг шүү дээ. Тэгвэл уг аппаратанд ороод хэр хугацааны дараа үр дүн гардаг вэ?
-Манай аппаратанд ороод үр дүн гарсангүй гэх хүн бараг гардаггүй. “6D Ultra max” бол HIFU технологийн аппаратууд дундаас хамгийн үр дүнтэй нь. 6-11 шугамаар долгионоо гаргадаг жигд цохидог. Өвдөлт харьцангуй багатай гээд олон давуу талуудтай. Аппаратанд орсны дараа тухайн хүний онцлогоос шалтгаалан нүүрний булчин чангарч, суларсан арьс өргөгдсөнөөр 20-30%н үр дүн хийсний дараа шууд гарна. Мөн коллаген ,эластинууд задарч арьсан доор үрэвслийн процесс өрнөснөөр шинэ коллаген, эластин нийлэгждэгтэй холбоотойгоор хамгийн багадаа 3 сарын дараа 60-70%н үр дүн гарна. Үр дүн нь тухайн хүний нас арьсны онцлогоос шалтгаалж 1-2 жил хүртэл үргэлжилнэ. Бидний туршлагаас харахад 1 хүн л үр дүнгүй бна гэсэн. Гэтэл тэр хүн маань 5 сарын хугацаанд хөл хорионоос болоод бараг 10кг таргалсан бсан. Хэрэв та гоо сайхны ямар 1 процедур хийлгэсэн бол жин нэмбэл үр дүнгүй болдог.
Нүүрний тарилга эмчилгээ, арьс өргөх коллаген үүсгэгч утастай хавсарч хийлгэвэл аппаратны үр дүн улам сайжирдаг.
-Аппаратанд орсны дараа баримтлах дэглэм байгаа юу? Юуг анхаарвал чухал вэ?
-Аливаа эмчилгээ үйлчилгээнд орсны дараа хамгийн чухал зүйл бол эмчилгээний дараах дэглэм байдаг . Тиймээс HIFU технологийн 6D ULTRA MAX аппаратанд орсны дараа тодорхой хэмжээгээр арьс чийгээ алддаг учир хувь хүний арьс арчилгаа их чухал. Мөн антибиотикийн хэрэглээг эхний 14 хоног хязгаарлах хэрэгтэй. Учир нь арьсанд явагдах коллагены задрал болон нийлэгжлийг бууруулдаг.
Эцэст нь хэлэхэд юу ч хийлгэхгүй байснаас өөрт тохирох ямар 1 юмыг заавал хийлгэж байгаарай. Тэгж байж л хөгшрөхгүй залуу байдлаа хадгална шүү дээ.
–Өөрийн эмнэлэгт хийгдэж байгаа HIFU технологийн аппаратны үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн таньд баярлалаа. Танай аппаратны үйлчилгээнд оръё гэвэл хаана хандах вэ?
Манай хаяг: 13-р хороолол Натурын баруун талд ”UB TOWER” оффисын 6 давхарт 602 тоот. Утас: 80905848,99025081,99645848
За танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.