Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Б.Эрдэнэбулган: Сүлжээний эм хэрэглэсэн эхнэр, нөхөр 6 сарын зайтай хавдраар нас барсан тохиолдол ч бий

Нийтэлсэн

-

1700 хавдартай иргэнд хагалгаа хийж, 18 мянган иргэнд үйлчилгээ үзүүлсэн хавдрын Б.Эрдэнэбулган эмчтэй ярилцлаа.

Япон улсын Токүшимагийн их сургуульд хавдрын чиглэлээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалж, есөн жил Хавдар судлалын үндэсний төвд ажилласан, одоо Улсын хоёрдугаар төв эмнэлгийн стратеги, төлөвлөлт эрхэлсэн дэд захирлаар ажиллаж буй Анагаах ухааны доктор Б.Эрдэнэбулгантай ярилцлаа. Түүний хувьд Мобайл клиник болон Хавдаргүй Булган зэрэг арав орчим төсөл дээр удирдагчаар ажиллаж байгаа төдийгүй өөрийн туршлагаа залуу эмч нарт хуваалцаж багшилж байгаа юм.

 

Б.Эрдэнэбулган эмч Хавдар судлалын үндэсний төвд 2010 оноос 2018 оныг хүртэл ажиллахдаа 18 мянга гаруй хүнд үзлэг, тусламж, үйлчилгээ, үзүүлж 1700 орчим хавдартай иргэнд судсан дотуурх мэс засал эмчилгээ хийсэн.

Цагаан халад өмсөж, цэнхэр хавтас сугавчилсан Б.Эрдэнэбулган эмчийн өрөөгөөр зочлоход хананд байрлуулсан цагаан самбар нүдэнд шууд тусав. Тус цагаан самбар дээр тэрээр уулзалтын цагууд, гол ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан тэмдэглэсэн байлаа. Харин гартаа барьсан цэнхэр хавтас дотор бичгийн цаасан дээр тодруулж, нарийвчилсан өдрийн төлөвлөгөө, ажлын төлөвлөгөө нь харагдав. Тиймээс түүнээс төлөвлөгөөгөө яагаад ийм нарийн гаргадаг талаар нь тодруулж, эхний асуултаа тавилаа.

Энгийн боловч хүн бүр эзэмшвэл зохих соёл бол цаг баримтлах юм.

Тэрээр хэлэхдээ, “Япон Улсад докторын зэрэг хамгаалж, суралцаж, диплом өвөртөлж ирсэн нь нэг талаараа зорилгодоо хүрсэн явдал. Мөн түүнчлэн япон хүн, япон соёлоос, нийгмийн хандлагаас нь суралцах зүйл их байсан. Хүн хүндээ хэрхэн хүндэтгэлтэй ханддаг, цагийг хэрхэн ягштал баримталдаг болон ажлыг нарийн төлөвлөдөг зэрэг нь миний хувьд суралцсан дипломоос илүү үнэтэй зүйл байсан. Үүнийг тархиндаа суулгаад, өөрийн дадал болгохыг зорьсон. Энгийн боловч хүн бүр эзэмшвэл зохих соёл бол цаг баримтлах юм шүү дээ. Энэ нь хүн хүнийгээ хүндэлж байгаагийн нэгэн тод илэрхийлэл юм. Нэгдүгээрт, ажил цагтаа эхэлж байх ёстой. Хоёрдугаарт, хүмүүсийн цагийг хүндэтгэж байх ёстой. Жишээлбэл, амбулаторийн эмч цагтаа ирэхгүй бол үйлчлүүлэгчид нь үүдэнд нь хүлээнэ. 10 минутын өмнө ажилдаа ирэх эсвэл 10 минутын дараа ирэх болон яг цагтаа ирэх гэдэг гурван ондоо ойлголт юм гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Эмч 10 минутын дараа ирвэл үйлчлүүлэх байсан 10 хүний 1, 1 минутыг хугасална. Энэ хугацаанд би ярих гэснээ дутуу ярина. Тэр хүн хэлэх гэснээ ч дутуу хэлнэ. Дээр нь бухимдал үүснэ. Сувилагч цаг тохируулах гэж үйлчлүүлэгчдийн дараалал зохицуулна. Харин эмч 10 минутын өмнө ирвэл хүн бүрд илүү 1 минутыг илүү зарцуулж чадна. Мэдээж Монголд эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагч нарын хувьд цалин мөнгөний асуудал хүндрэлтэй. Гэвч хүн ёсны хувьд иймэрхүү асуудал дээр сэтгэл зүрхнээсээ л ажиллах шаардлагатай болдог. Бүх зүйлийг мөнгөөр бас дүрэм журмаар шийдэж, үнэлж болохгүй.

Харин хүмүүсийн цагийг хүндлэх тал дээр нэгэн жишээ дурдъя л даа. Удаан уулзаагүй япон хүнтэй таарлаа гэж бодоход тухайн хүн өөрийн цагийн хуваарийг харж байгаад тэдний өдөр тэдэн цагт завтай юу, хоёулаа удаан уулзаагүй юм байна сайхан ярилцаж сууя гэнэ. Харин Монгол хүнтэй таарвал хүүе ямар удаан уулзаагүй юм бэ, одоо жаахан сууж ярилцах уу гэдэг. Нийтлэг төрх бол энэ шүү дээ. Харин өөдөөс нь за би төлөвлөгөөгөө хараад хэлье. Тэр өдрийн тэр цагт завтай юм байна даа, та энэ цагт боломжтой юу гэж монгол хүнээс асуувал “энэ нэг юм чинь ямар хэнээтэй болчихов. Хэзээ ийм байлаа” гэж л хандах болов уу. Уг нь бид төлөвлөгөөний дагуу ажиллавал ажлын бүтээмж ч өндөр байх боломжтой юм шүү дээ” гэсэн юм.

-Ажлын төлөвлөгөө гаргахдаа юунд анхаарах хэрэгтэй вэ. Та судалгааны ажил их хийдэг учир судлаач залуучуудад энэ тал дээр зөвлөгөө өгч болох уу?

-Докторын судалгааны ажил хийж байхад цаанаас нь хагас жилийн нарийн төлөвлөгөө өгч байлаа. Тухайн үед их амархан санагдаад 6 сард хийх ёстой ажил аа 4 сард багтаагаад хийчихсэн. Эргэн тойрны хүмүүс бол энэ яагаад юм хийхгүй байнаа гэсэн байртай л хандаж байгаа юм. Гэтэл профессор багш надад “Чи төлөвлөөд төлөвлөгөөнийхөө дагуу хийх ёстой. 4 сарын туршид шахаж хийчхээд 2 сар сул байж болохгүй. Ийм алдаа дахиж битгий гаргаарай” гэж хэлсэн. Энэ нь маш том алдаа байсан юм билээ. Дараагийн улиралд нь ийм алдаа би дахиж гаргаагүй. Төвлөрөөд төлөвлөгөөнийхөө дагуу л хийсэн. Тэгэхээр төлөвлөгөө гэдэг нэг талаасаа их хайрцаглагдсан зүйл бөгөөд хөгжил дэвшлийн хамгийн эхний алхам юм.

-Тэгэхээр Японд ажиллаж, суралцаж байхдаа өдөрт ямар цагийн хуваарьтай амьдардаг байсан бэ. Судалгааны ажил аа шахахгүй төлөвлөгөөний дагуу хийхээр нөгөө сул үлдэж байсан 2 сар нь өдөр, өдөртөө хуваагдаад өөр зүйл хийх боломж гарсан байх тийм үү?

-Ерөнхийдөө өглөөний 6 цагаас тасгийн яриандаа суугаад, судалгааны ажлуудаа хэлэлцдэг байсан. Харин 8 цагаас судалгааны ажилдаа ороод өдрийн 12.30 гээд өдрийн цайгаа уудаг байлаа. Орой 7 цаг гэж тарна. Гэхдээ туршилтын судалгаа дуусахгүй бол 10, 11 цаг хүртэл л ажиллах хэрэг гардаг байсан. Мөн надад суралцаж байхдаа судалгааныхаа сэдвээр хагалгаа хийх боломж олдсон нь их таатай зүйл болсон. Уг нь эмнэлгийн хагалгаанд лицензгүй гадаад хүн ажиллах боломжгүй л дээ. Гэхдээ надад байсан хоёр давуу тал япон эмнэлэгт хорт хавдрын хагалгаанд оролцож, туршлага хуримтлуулахад тусалсан. Нэгд, ази хүн учир маск зүүгээд, малгай өмсчихлөөрөө япон хүнээс ялгарахгүй. Хоёрт, япон хэлэндээ хүн түүртээд байхаар муу биш. Тиймээс япон дадлагажигч эмч шиг л харагддаг байлаа. Үүний ачаар өдрийн цайныхаа дараа, сул чөлөөтэй цагаараа хагалгаа хийхэд цаг зарцуулж чадсан. Ингээд ер сул цаг гардаггүй л байсан даа.

Хавдар ихсээд байна халуун хоол цайгаа та нар боль гээд би хичнээн орилоод намайг хүмүүс тоохгүй ш дээ

-Таны хувьд Улсын нэгдүгээр эмнэлэгт ажиллаж бас багшилж байгаад Япон Улсад очиж мэргэжил дээшлүүлсэн. Ирээд Хавдар судлалын үндэсний төвд 18 жил ажилласан байна. Одоо Улсын хоёрдугаар төв эмнэлэгт ажиллаж байна. Монгол Улсын эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдлыг та маш сайн мэдэж байгаа. Мөн Япон улсад суралцаад, бүр чиглэлээрээ хагалгаанд хүртэл оролцож байж. Тиймээс ч хоёр орны соёлын ялгаа, тэр дундаа эрүүл мэндийн салбарын ялгаатай байдлыг их мэдэрсэн байх. Ялангуяа хавдрын өвчлөлтэй холбогдуулж байр сууриа илэрхийлж болох уу. Хэрхэн хавдрын өвчлөлийг бууруулах вэ?

-Миний хувьд Монгол Улс дараах дөрвөн асуудалд анхаарснаар хавдрын өвчлөлийг бууруулж чадна гэж боддог. Нэгдүгээрт, Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарах ёстой. Иргэд нь эрүүл мэндийн боловсролтой байж бид хавдрын өвчлөлийг бууруулж чадна. Япон улсад шүдээ хэрхэн угаах вэ гэдгийг сургуулийн насны хүүхдүүдэд өдөр бүр зааж өгдөг. Газар хөдлөлт болсон үед ямар арга хэмжээ авах вэ гэдгийг нарийн зааж сургадаг. Япон хүн хаана ч, хэнд ч анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх чадвартай байдаг. Японд эрүүл мэндийн боловсролыг нэг улирал заах бус нас, насанд нь тохируулж улирал бүр, давтамжтай зааж сургаж байна. Нэг удаа зааж сургаад бүрэн мэдлэг чадварыг эзэмшүүлж чадахгүй. Бид энэ системээс суралцаж байж үр дүнд хүрнэ. Хоёрдугаарт, хоол, хүнс тэжээлийн асуудал маш чухал. Монгол Улсад өнөөдөр хүнсний аюулгүй байдал гэдэг зүйл утгаараа алдагдсан. Жишээлбэл, Ховд аймгийн хэдэн хүүхэд тарвас идээд хордсон тохиолдол гарлаа. Худалдаачид тарвасаа хурдан борлуулахын тулд шифризээр тарвас руугаа бодис тарихдаа химийн тунг нь ихдүүлсэн гэсэн.

Энэ мэт бизнесийн ашиг сонирхол харсан байдал газар авч, хоол хүнсний аюулгүй байдал бүрэн алдагдсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Мөн хоол судлал ч манай улсад хаягдсан салбар шинжлэх ухаан болчихлоо. “Nutrition” гэдэг зүйл хөгжчихсөн газар иргэд нь ч энэ талаар мэддэг, эрдэм шинжилгээ нь ч өндөр төвшинд хийгддэг. Дахиад Япон улсаар жишээ авахад гэрийн эзэгтэй нар дандаа шинэ хүнсээр хоолоо хийдэг. Энэ бол япон үндэстний хэв маяг. Өглөө бүр 5 цагт хүнсний эсвэл загасны зах нээгдэхэд шинэ хүнсээ авна. Япончууд хагас боловсруулсан болон түүхий бүтээгдэхүүнүүдийг удаан хугацаанд хадгалдаггүй. Дандаа шинээр нь хэрэглэдэг. Өглөө, өдөр, орой юу хэрэглэх ёстой вэ гэдгээ маш сайн мэддэг. Ийм учраас Япончууд маш урт насалдаг.

Монголчууд уг нь хувцас хэрэглэл, хоол хүнсний хувьд мундаг соёлтой улс орон байсан. Зуны цагт мах идэхгүй цагаан идээ, борц хэрэглэдэг. Орчин үед 7 хоногийн 24 цагт бүтэн жилээр мах хэрэглэж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл ходоодны боловсруулалт, шингээлт хийх эсийн үйл ажиллагаа ачаалалтай байнга ажиллаж байна гэсэн үг. Хэт их ажиллаад ирэхээр мутаци болно. Хэвийн горимоороо ажиллаж чадахгүй хэт их ачаалалтай ажиллаад ирэхээр нэг бол ядарна сульдана, дутагдалд орно эсвэл мутацид орно. Мутацид орно гэдгийг энгийн үгээр тайлбарлавал хэлбэр дүрс, үйл ажиллагаа нь хэвийн бус болно гэсэн ойлголт. Эдгээр эсүүд хэвийн үйл ажиллагаа явуулж чаддаггүй ба сүүлдээ хүнийхээ эсрэг чиглэсэн үйл ажиллагаа явуулж эхэлдэг.

Би оюутнууддаа хавдрыг Зомбитой кинотой адилтгаж тайлбарладаг. Зомби нь гэдэг хүн дүрстэй боловч харахад бие нь, сэтгэхүй нь өөрчлөгдчихсөн байдаг шүү дээ. Тэгээд л зомби нь хүнийг хазсан үед халдварлаад л дахин зомби болгон хувиргадаг. Хавдар гэдэг яг л ийм процесс. Нэг эс мутаци болж бүтэц, үйл ажиллагаа нь алдагдаад ирэхээр хажуу дахь эсүүд рүүгээ мэдээллээ хуулбарладаг. Өөрөөр хэлбэл яг өөр шигээ болгоод байна гэсэн үг. Нэг эс нь явсаар байгаад эдийн төвшинд хүрэхэд тэр нь хавдар болдог. Яг тэр эсийн төвшинд нь оношлох боломж Монголд байхгүй. Эд болсон хойно нь буюу хүний харах хэмжээнд мэдэгдэх хэмжээнд болсон үед нь оношилж байна гэсэн үг.
Монголчуудын хүнсний хэрэглээний хувьд авч үзвэл бүтэн жилээр мах хэрэглээд байхаар эсүүдийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, яваандаа олон жилийн дараа мутацид орж хавдар үүсгэдэг.

Тэгээд нөгөө зомбинууд кинон дээр яадаг билээ. Олуулаа болоод ирэхээрээ хотоо нураагаад, цаашлаад улсаа нураадаг. Яг үүнтэй ижил эсүүд нийлээд эдийн түвшинд том болж, олон болоод тухай эрхтний үйл ажиллагааг алдагдуулж. Цаашдаа организмуудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Жишээ нь элэг гэдэг эрхтэн хавдраар өвчиллөө гэхэд зэргэлдээ нь ходоод, нойр булчирхай зэрэг хэвлийн эрхтэнүүддээ үсэрхийлж тархдаг. Үүнийг анагаахын хэллэгээр тайлбарлавал иргэдэд улам ойлгомжгүй болох тул энгийн байдлаар ойлгуулах нь чухал юм. Ямартай ч Монголчуудын хүнсний хэрэглээний хувьд авч үзвэл бүтэн жилээр мах хэрэглээд байхаар эсүүдийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, яваандаа олон жилийн дараа мутацид орж хавдар үүсгэдэг. Тэгэхээр бид өөрсдийн уламжлалт хоолны соёлоо сэргээж зундаа ходоодоо амрааж байх хэрэгтэй. Энэ бол Монгол соёл. Өвлийн цагт өөх болон мах зэрэг каллорилаг, уургалаг зүйлээ хэрэглэх ёстой. Бидний өвөө эмээгийн үед өвлийн идшиндээ аль болох каллорилаг, уургалаг зүйлээ хэрэглээд, хавар дуусахаар нь улай (мал гаргахгүй) хийхгүй, малаа өсгөхийг боддог. Тэр хугацаандаа цагаан идээгээ хэрэглэчихдэг. Өвлийн идэшнээсээ тодорхой хэмжээгээр авч борцлоод тэрийгээ зундаа бас хэрэглэдэг байлаа. Бид чинь хоол хүнсний өндөр соёлтой ард түмэн шүү дээ.

Мөн орчин үед бид хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнийхээ химийн найрлагыг анзаарах ёстой. Австралийн нэртэй эрдэмтний лекцэд сууж байхад хүнсний ногоог сонгож авахад хэлбэр хэмжээ төдийгүй, үнэр, өнгийг нь хүртэл анзаарч анхаарах хэрэгтэй гэдгийг онцолж байсан. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний хэмжээ нь томорсон, байх ёстой хэлбэр хэмжээгээ алдчихсан байдаг. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг удаа хэрэглээд шууд нөлөө үзүүлэхгүй. Харин удаан хугацаанд хэрэглэсэн тохиолдолд өөрчлөлт үзүүлдэг. Жишээлбэл 1990 оны ихээр АНУ-д түргэн хоол маш эрчимтэй хөгжсөн. Энэ шарсан тахианы хэрэглээ өссөн учир үйлдвэрлэгчид хэрэглээг бүрэн хангаж чадахгүй болсон. Тиймээс тахианд хурдан хугацаанд таргалуулах тариа тарьж эхэлсэн. Одоо АНУ-ын иргэд гуяараа илүү таргалалттай байхын хажуугаар эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдар улам ихэссээр байгаа нь дээрх гормоноор бордсон хоол хүнстэй шууд холбоотой юм. Монголд энэ талаар нарийн судалгаа хийгээгүй байгаа хэдий ч хадгалалт удаан даадаг жимс ногоо, хүнсний бүтээгдэхүүн, хятдын зарим хүнсний бүтээгдхүүн гээд химийн найрлага орсон бүхэн л хорт хавдар үүсгэхэд нөлөөлж байгаа гэдгийг хэлмээр байна. Мөн хорт зуршил архи тамхи хавдар үүсэхэд нөлөөлдөг. Хүнсний аюулгүй байдалд уул уурхай ч нөлөөлж байгаа шүү дээ. Нөгөө л нэг алтаа угаасан усаа гол руу шууд хийчихдэг. Түүнийг нь мал ууснаар мах нь бохирдоно. Тэгээд тэр малыг хэн идэх вэ. Бид нар л иднэ. Ийм махыг байнга хэрэглэснээр хорт хавдрын өвчлөл үүсэх эрсдэлийг маш өндөр болгоно гэхчилэн яриад байвал бидний эргэн тойрон дахь маш олон зүйлүүдийг ярих хэрэгтэй болоод байна.

Химийн элементийн орц ихтэй эсвэл генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг удаа идэх, хоёр удаа идэх, арван удаа идэх нь хорт хавдрын шалтгаан болохгүй. Амтанд нь дурлаад ч юм уу эсвэл амьжиргааны түвшингээсээ болоод байнга хэрэглэдэг бол шалтгаан болно. Энэ нь нийтлэг биш боловч тодорхой бүлэг хүмүүс үүнийг хэрэглэсээр л байна.

-Гурав болон дөрөвдүгээр хүчин зүйл нь юу вэ?

-Гуравт, зан үйл буюу шашны асуудалд анхаарал хандуулах. Дөрөвт, эмчилгээ, оношилгооны чадамж. Энэ дөрвөн зүйл сайжирч байж хавдрын өвчлөл буурна. Энэ дөрвөн зүйлд анхаарахгүй бол хэдэн ч сайн эмнэлэг бариад, гадаад дотоодод сайн эмч бэлтгэж дэмжээд ч хавдрын өвчлөл буурахгүй. Мөн хавдраар оношлогдоод ХСҮТ дээр ирсэн өвчтөн шинжлэх ухаанчаар эмчилгээ хийлгэлгүй лам, бөөгөөр явж улам хүндрүүлдэг харамсалтай жишээ олон бий. Эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээг сайжруулах гэж ярихаасаа урьтаж иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах арга хэмжээ авах нь зүйтэй гэдгийг дахиад хэлэхийг хүсэж байна. Хувь хүн өөрийн эрүүл мэнддээ анхаарал хандуулахгүй байна. Манай иргэд өвдсөн үедээ л эмнэлэгт ханддаг гэж ойлгодог. Энэ бол ташаа ойлголт. Эмч эмнэлгийн байгууллага нь угтаа бол өвдөхөөс урьдчилан сэргийлдэг байгууллага байх нь хамгийн чухал, иргэн хүн өвдөхөөс урьдчилан сэргийлж, өвдөхгүй байх арга хэмжээ авах ёстой.

-Хавдаргүй булган төслийн хүрээнд Булган аймгийн бараг бүх сумуудаар явж судалгаа, оношилгоо хийсэн байсан. 2017 онд элэгний хавдрын чиглэлд 12 мянган хүнд хүрч үйлчилж, 2018 онд ходоодны хавдрын чиглэлд ажиллаж байгаа юм байна. Дараа жил аль чиглэлд ажиллах вэ. Мөн яагаад Булган аймагт энэ төсөл хэрэгжиж байгаа вэ. Ер нь хавдрын өвчлөл аймаг, газар зүйн байршлаас хэр хамаарч байна вэ?

-Би Булган аймгийн уугуул. Булганы залуучууд нэгдэж төрийн бус байгууллага байгуулсан байдаг. Байгууллагын зорилго бол хөдөө орон нутагт нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэйгээр үйлчлэх, хавдрыг илрүүлэх, хамгийн гол нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх юм. Хавдрын тусламж үйлчилгээ нийгмийн масст чиглэж байж бүс нутгийн хавдрын тоо буурдаг. Түүнээс биш зөвхөн хот суурин газруудад үйл ажиллагаа явуулаад сайн үр дүнд хүрэхгүй. Компанит ажил болгохгүй л бол буурдаггүй. Булган аймаг хорт хавдрын өвчлөлийн байдлаар улсад гуравдугаарт орж байна. Булган аймаг хорт хавдрын өвчлөлийн байдлаар улсад гуравдугаарт орж байна. 2019 онд бид умайн хүзүү, хөхний хорт хавдрын чиглэлээр төслийн ажлаа гүйцэтгэх төлөвлөгөөтэй байна. Хорт хавдраар хамгийн өндөр өвчлөлтэй аймаг Сүхбаатар, Дундговь, Булган аймгууд бүртгэгдэж байна.

Аймгуудын хорт хавдрын өвчлөлийг эрхтэн системийнх нь хувьд задалж ав үзье. Ингээд харахаар баруун аймаг буюу Увс, Ховд, Завхан аймаг ходоод, улаан хоолойн хавдар өндөр байдаг. Энэ нь ч баруун аймгийн давсны хэрэглээ өндөр байдагтай холбоотой. Тухайлбал, Увс, Ховд, Баян-Өлгий аймагт нэг хүн хоногт 15 грамм давс хэрэглэдэг бол Дорнод, Сүхбаатар аймагт 7.7 грамм хэрэглэж байна гэж ДЭМБ-ын 2018 оны судалгааны тайланд дурдсан.

Мөн өөр нэгэн сонирхолтой шалтгаан бий. Өндөрлөг бүс нутагт амьдардаг хүмүүс нам дор газар амьдардаг хүмүүстэй харьцуулахад агаарын даралтаас шалтгаалдаг юм уу илүү өндөр температуртай хоол хүнс хэрэглэдэг. Хэт халааж, буцалгаж хэрэглэдэг гэсэн үг. Нэг талаасаа баруун аймаг руу илүү хүйтэн байдаг учир халуун хоол цай идэж ууж энергиэ нөхөх хэрэгцээтэй болдог байх. Бид халуунаар нь цайг оочиж ууна гэж ярьдаг. Гэтэл халуун хоол цай улан хоолой болон ходоодны салстыг гэмтээж байдаг. Би энэ талаар олон улсын нэгэн судалгаа уншиж байхдаа Монголд бас ийм байх боломжтой юм байна гэж таамаглаж, хувьдаа дүгнэлт хийсэн нь эн. Тэрнээс яг ингээд нарийвчлаад хийчихсэн судалгаа Монголд байхгүй.

-Тэгэхээр давсаа багасгаад, хоол цайгаа таарсан хэмжээнд халуун бүлээнээр хэрэглэх юм бол хавдар буурчих юм биш үү?

-Бүхэл бүтэн үндэстний амьдралын хэв шинжийг өөрчлөнө гэдэг амархан зүйл биш шүү дээ. Хавдар ихсээд байна халуун хоол цайгаа та нар боль гээд би орилоод хүмүүс тоохгүй ш дээ. Хүлээж авах ч үгүй. Тиймээс л эрүүл мэндийн боловсрол олгох хэрэгтэй байна гэж дахин дахин хэлээд байгаа юм. Монголчууд бид чинь “сүх далайтал үхэр амар” гэгчээр өөрт тохиолдохгүй л бол тоохгүй яваад байх “амар” хүмүүс юм. Гэвч энэ байдлаараа цааш замнаж болохгүй цаг үе ирчихсэн байгааг зөв тусгаж ойлгоосой. Яагаад ходоод, улаан хоолойн хавдар их байна. Яагаад элэгний хавдар үүсдэг юм зэрэг энгийн зүйлсийг хүмүүс мэддэг болчихвол л хавдар буурна.

-Та ажилласан хугацаандаа хэдэн өвчтөнтэй харилцаж, оношилж, эмчилж, хагалгаа хийж байсан бэ?

-Урд нь бодож үзээгүй юм байна. 2003 онд сургуулиа төгсөөд 2004-2006 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны их сургуулийн Дүрс Оношилгооны тэнхимд багшаар ажиллаж байх хугацаандаа нэгдүгээр эмнэлэгт ангиографийн эмчээр хавсарч ажиллаж байсан. Тухайн үед хэдэн өвчтөнтэй харилцаж байсан гэдгээ одоо тооцох их төвөгтэй юм байна. Харин 2010 оноос одоог хүртэл Хавдар судлалын эмнэлэгт ажиллаж байхдаа лхагва гараг бүр тогтмол үзлэг хийдэг байсан. Долоо хоногт дунджаар 40 хүн. Найман жил ажилласан гэж тооцвол нийтдээ бараг 18 мянга 700 гаруй хүн. Тэгээд нэг жилд 300-400 хүн хагалгаа, эмчилгээ хийлгэсэн байдаг.

-Тэгэхээр хавдартай хавдаргүй, эдгэсэн эдгээгүй энэ олон хүний түүхийг та мэдэж байгаа гэсэн үг шүү дээ. Хавдраар өвчлөхөд нөлөөлдөг хүчин зүйл болон өвдсөн хүмүүс анхаарах тэр асуудлуудын талаар ярилцаж болох уу?

-Хавдрын өвчин бүр эрхтэн системээсээ хамаарч өөр, өөрийн шалтгаантай. Миний хувьд элэгний асуудалд голчлон ажилладаг. Элэгний хавдрын шалтгаан тодорхой. Ерөөсөө л B, C вирус, дельта вирус, афлотоксин буюу архинаас хамаарна. Мөн махны хэрэглээ ихэссэнтэй холбоотой цусан дахь төмрийн агууламж өндөрсөж элэгний эсийг гэмтээж үрэвсүүлдэг тул дээрх шалтгаанд хөлөөлөхүйц хүчин зүйл болоод байна. Харин хоол боловсруулах замын эрхтнүүд бол хоол хүнстэй голцуу холбоотой. Хелико бактери, ходоодны шархлааны асуудал, стрессийн гаралтай шарх, шархлаа нь хавдар болох жишээтэй. Мөн бэлдмэл бүтээгдэхүүн хүн бүрд таарахгүй гэдгийг онцлон хэлмээр байна.

Нэг жишээ дурдахад, 2005 онд улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаж байхад 45 настай эрэгтэй хүн нойр булчирхайн толгойн хэсгийн хавдар гэсэн оноштой ирсэн. Тэр хүнд эмчилгээ хийсэн боловч өвчний байдал эцсийн шатанд хүрчихсэн байсан учраас нас барсан юм. Энэ явдлаас хойш 6 сарын дараа эхнэр нь яг адилхан оноштой ирээд удалгүй нас барсан. Нэг гэрийн хоёр хүн ижилхэн оноштой, адил өвчнөөр нэг жил нас барна гэдэг сонин тохиолдол. Нойр булчирхайн хавдрын талаар ч эрдэмтэд нарийн шалтгааныг тогтоогоогүй байна. Тэгээд би эхнэрийг нь амьд ахуй цагт нь юу болчихов оо, та хоёр хоёул хоёулаа гээд аминчлан асууж байсан юм. Тэр үед эхнэр нөхөр хоёулаа 2 жилийн турш Herbalife хэрэглэсэн гэж билээ. Тэгээд тухайн үед нэрд гарч байсан сүлжээний бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хоёулаа хэрэглэж байсан нь тэр 2 хүнд тохирсон хэрэглээ биш байсан байх магадлалтай гэж таамагласан. Гэхдээ таарах хүн бий, таарахгүй хүн бий гэдгийг ойлгох ёстой. Хүн болгоны организм бүгд өөр юм шүү.
Бид аливаа шинжилгээг ялангуяа цусаар үздэг шинжилгээнүүдийг өгөөд өвчлөл үүсэхээр өөрчлөгддөг үзүүлэлтүүдээ л хардаг бас шалгуулдаг. Гэтэл хүний биед байх ёстой зарим эрдэс бодис, нэгдэлүүдийг тэр бүр тоодоггүй. Калий, Кальци, төмөр, сахар, натрий гэх мэт амин чухал нэгдэлүүд нь ихсэх эсвэл багасвал өвчлөл үүсгэх аюултай. Тэгэхээр шинжилгээндээ хэвийн байх ёстой эрдэс, нэгдлүүдийг үзүүлж байгаарай гэж зөвлөх байна.

-Хүмүүсийн мухар сүсэг, шашин нь хавдрын өвчлөлд нөлөөлж байна гэж та хэлсэн. Энэ талаар…?

-Би нэг чихрийг задлаад хуваагаад тус, тусад нь эмийн саванд хийгээд үүнийг идвэл танд тулгараад буй асуудал шийдэгдэнэ гэж хэлье. Жишээлбэл зүрх судасны өвчинтэй хүнд үүнийг идвэл цус шингэрнэ гэж хэллээ гэж бодъё. Харин жинхэнэ мөн чанарыг мэдэхгүй, идчихээр сэтгэл зүйн хувьд тайвширах ч юмуу эсвэл стресс бага зэрэг арилах байдал үүснэ. Гэтэл өвдсөн хүний сэтгэл зүй гэдэг асар эмзэг байдаг. Хаана, хэн, юу сайн гэхэд итгэхэд бэлэн. Энэ нь өвчтөний буруу биш. Тэгээд сайн гэсэн болгон руу яваад өгнө. Энэ нь эргээд эрүүл мэндийн боловсролтой нь холбоотой. Өвчин юугаар үүсгэгдэж, хэрхэн эмчлэгдэг вэ гэдгийг мэдэхгүй бол буруу сонголт хийх магадлал өндөр. Гэхдээ бүгд боловсролгүй байна гэж хэлэх гээгүй юм шүү. Зарим хүмүүс өвдсөн өвчнөө судлаад эмчтэй дүйцэхүйц болсон байдаг. Харин олонх нь сүлжээний бизнес болон шинжлэх ухаанч ч биш хануур, төөнүүр, бариа, засал, энерги эмчилгээ гэдэг. Тэр хилэнцэт хорхойн бүтээгдэхүүн хавдарт онц нөлөөлөх эмчилгээ байдаг гэдэг нь батлагдаагүй. Гэхдээ өндөр үнэтэй. Иймэрхүү зүйлд илүүтэйгээр итгэж хагалгаа хийлгэхээс зайлсхийж, түгшиж нөгөө зүйлдээ итгээд хоёр, гурван сар явдаг. Гэтэл энэ тохиолдолд эмнэлэгт эмчлүүлэх хугацаанаас нь хороогоод улам хүндэрдэг. Тэгээд эцэст нь эргээд эмнэлэгтээ л ханддаг. Үнэн чанартай ямар ч нөлөөгүй сүлжээний бизнест итгэж мөнгө төгрөгөөрөө, цаг хугацаагаараа, эрүүл мэндээрээ хохирдог. Ерөөсөө хавдын төгс эмчилгээний асуудал гэдэг нь тодорхой хэмжээнд мэс хүргэж байж эмчлэгддэг гэдгийг ойлгох ёстой.

Хорт хавдраар өвдсөн иргэдийн өвчний үе шатыг харуулсан байдал. 78 хувь нь хожуу буюу 3,4-р үе шатандаа оношлогдон ирж байна гэсэн үг. Энэ нь амьдралын чанар богино эмчилгээ хийх боломжгүй 6-12 сар амьдраад нас барж байна.
-Эрүүл мэндийн салбарт тулгамдаад буй өвчлөлийн талаар болон анхаарах асуудлыг онцолж болох уу?

-Өнөөгийн байдлаар зүрх судасны өвчлөл нэгдүгээрт, хавдрын өвчлөл хоёрдугаарт орж байна. Халдварт бус өвчлөл нь тулгамдсан асуудал болж байна. Бид өөрсдөө тодорхой харамсалтай жишээнүүдийн голомтонд амьдарч байгаа шүү дээ. Ойр дотнын хүмүүс инфаркт, хавдраар өвчлөөд насан өөд болоод байгааг мэдсээр байж урьдчилан сэргийлэхгүй байгаад байна. Мөн 55 наснаас дээш эрэгтэйчүүдийн бөөр, шээс дамжуулах эрхтэний өвчлөл тулгамдсан асуудал болсон. Нэг талаар эрэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүсийг бодвол бүрэг ичимхий байдагтай холбоотой. Шээс нь зовиуртай гараад байхад тэрийгээ нууж явсаар байгаад хүндрээд, бүр гарахгүй болчихсон хойно нь ирдэг. Нөгөө талаар энэ нь нөгөө л эрүүл мэндийн боловсрол бага байгаагийн шинж. Дээр үеийн монгол хүний дүр зураглалыг харахад том гэдэстэй хүн харагддаггүй бөгөөд дээл өмсөж, маш сайн бүсэлдэг байжээ. Энэ нь хэвлийн булчинг сул задгай тавихгүй чангалж байдаг гэсэн үг. Эрэгтэйчүүдийн бөөрний өвчлөл харьцангуй бага, түрүү булчирхайн хавдраар өвчилөх нь ховор байсан нь морио унадаг байсантай холбоотой гэж нэгэн настай эмч надад хэлж байсан. Морь унаснаар түрүү булчирхай байнгын сэдээлттэй буюу массажтай гэсэн үг, идэвхтэй байдаг байсан байх нь. Ер нь сүүлийн үед утасны хэрэглээ ч ихсэж байгаа нь биеийн хөгжилд ч нөлөөлж байна. Энэ мэт хавдар гэдэг өвчлөл маш олон шалтгаантай. Яг нэг зүйлийг оноогоод, үүнээс л болж хавдар үүсч байна гэвэл бас ташаа ойлолт. Хавдраас сэргийлэхийн тулд хүн бүр өөрсдийн ахуй амьдрал, амьдралын хэв маяг, хоол хүнсэндээ анхаарч байх ёстой.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.

Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.

2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.

Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:

• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.

• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.

• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.

• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.

• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.

Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.

Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.

Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.

Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм2 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад3 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм3 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд3 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм3 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм3 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм3 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр3 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр3 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр4 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр4 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр4 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм4 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр4 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр4 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм5 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм5 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм5 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг6 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим