Бусад
Б.ЭНХБАТ: Тэнгэрт байгаа ээждээ зориулан тоглолтоо хийнэ

“…Арван хуруу шиг найзууд минь Бүгдээрээ нэг ангийхан…” хэмээх дуугаараа олноо танигдсан Торгууд нутгийн дуучин МУСТА Б.Энхбаттай ярилцлаа. Залуу дуучин маань тун удахгүй “Ээжийгээ бодох л юм даа” хэмээх хоёр дахь бие даасан тоглолтоо хүргэх гэж байна. Тоглолтын найруулгаа шинэлэг, хүмүүст ухаарал хайрлахаар шийдэхийг хичээж байгааг зочин маань онцлосон юм.
-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган хүрэлцэн ирсэнд баярлалаа. Торгууд нутгын дуучин хэмээн нэрлэгдэх болсон шалтгаанаас тань яриагаа эхэлье гэж бодлоо.
-За баярлалаа. Намайг Батчулууны Энхбат гэдэг. Би Ховд аймгийн Булган суманд төрсөн, Торгууд ястан. Манай суманд ихэвчлэн Торгууд үндэстэн амьдардаг. Иймээс би Торгууд үндэстэн, нутаг усаа магтан дуулсан олон уран бүтээл гаргасан. Магадгүй үүнээс энэ нэрийг хүртсэн болов уу! гэж бодож байна.
-Дуучин мэргэжлийг яагаад сонгох болсон бэ? Анх урлагийн гараагаа хаанаас эхэлж байв?
-Би багаасаа их дуулах дуртай урлагт сонирхолтой хүүхэд байсан. Нэгдүгээр ангиасаа долоодугаар анги хүртэл бүжиглэж, сум, аймаг, орон нутгийнхаа тэмцээн уралдаанд ордог байлаа. Нэг удаа “Яргуй” наадамд багштай яваад дуулж байгаа хүүхдүүдийг хараад дуулмаар санагдсан/инээв/. Үүнээс хойш аравдугаар анги төгстлөө дуулж “Яргуй” наадамд эхний нэг хоёрдугаар байранд орж байсан. Улаанбаатар хотод ирж хүүхдийн дууны наадамд орж тэргүүн байр эзлэн ОУ-ын хүүхдийн Найрамдал зусланд амрах эрхээр шагнуулж байлаа. Энэ бүхэн маань дуучин болох эхлэлийг тавьсан.
-Мэргэжлийн дуучнаар хэзээнээс суралцах болсон бэ?
-Урлагийн дээд сургуулийг дуулаач, найруулагч гэсэн хос мэргэжлээр МУГЖ Буриад Долгормаа хэмээн алдаршсан Долгормаа багшийнхаа удирдлага доор 2007 онд төгссөн. Өөрөөр хэлбэл дуулаач мэргэжилтэй, найруулагчаар давхар мэргэшсэн гэсэн үг юм. Сургуулиа төгсөөд ЦДБЭЧ-т гоцлол дуучнаар таван жил ажилласан. Одоо бие даан уран бүтээл хийж байна.
-Найруулагчынхаа ажлыг хийж, уран бүтээл гаргаж байсан уу?
-Их сургуульд байхдаа ангийнхаа тоглолт, хүүхдийн жүжиг зэрэг багшаас өгсөн үүрэг даалгаварыг гүйцэтгэж найруулж байсан. Оюутан байхдаа ДБЭТ-т дагалдан хийж, дипломынхоо ажлыг хийж байлаа. Мөн Төв аймгийн “Монгол туургатан” театрт ажиллаж байсан. Энэ хугацаандаа Ганхуяг найруулагчийнхаа жүжгүүдэд туслах дүрүүдийг бүтээж, туслах найруулагчаар ажиллаж байсан.
-ЦДБЭЧ-д гоцлол дуучнаар ажиллаж байсан гэлээ. Тэр тухайгаа дурсаач?
-Энэ чуулгад ажиллах таван жилийн хугацаанд голлох үүрэгтэй дуучин байсан гэж хэлж болно. Манай чуулга алдартай чуулга. Одоо 30 гаруй дуучинтай. Анх би энд орж байхдаа хоор ангийн албаны даргаар ажиллаж байлаа. Энд байх хугацаандаа Чингис хаан рок дуурийн гол дүр, Хүннү дуурийн гол дүр зэрэг цэргийн тухай олон уран бүтээлд тоглож, гоцлол дуунуудыг дуулж байсан.
-Бие даасан анхны тоглолтоо 2013 онд “Сэтгэлд шингэсэн хайр” нэртэйгээр хийж байсан. Энэ жил хоёр дахь тоглолтоо хүргэх гэж байна. Хоёр дахь тоглолтын бэлтгэл ажил хэр амжилттай явж байна вэ?
-Тухайн үед тоглолтоо “Сэтгэлд шингэсэн хайр” дууныхаа нэрээр нэрлэж байсан. Энэ жилийн тоглолтоо ээждээ зориулан хийж байна. Ээж маань жилийн өмнө бурхан болсон. Иймд ээжийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэн тоглолтынхоо бэлтгэл ажилд ороод байна. Энэ тоглолтоо би ашгийн төлөө хийгээгүй тэнгэрт байгаа ээждээ зориулан хийнэ. Ээждээ зориулан хийж буй энэ тоглолтоо “Ээжийгээ бодлоо доо” дууныхаа нэрээр нэрлэсэн. Иймээс маш их хичээж ажиллаж байгаа. Тоглолтыг маань нутгийн зон олон маань маш их дэмжиж байна. Мөн тоглолтын тасалбар маань 80 хувьтай зарагдсан байгаа нь маш их саашаалтай хэрэг болж байна. Тоглолт болоход 10 хоног үлдлээ.
-“Ээжийгээ бодлоо доо” дуу бүтсэн түүхээс хуваалцвал
-Манай ээжийн бие нь өвдсөн байх үед энэ дууны шүлэг надад ирж байсан. Гэхдээ дууны агуулга нь ээжийгээ алдсан хүний тухай дуу байсан. Би яруу найрагчтай нь ахиж зөвлөөд амьд байгаа ээжийн тухай болгосон. Энэ дууны хөгжмийг Ховд аймгийн хөгжимт драмын театрын хөгжмийн зохиолч Н.Цолмон бичсэн.
-Тоглолтын талаар уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Тоглолт 2019 оны нэгдүгээр сарын 19-нд “Аса” циркийн тайзнаа 19 цагаас эхэлнэ. Энэ жилийн тоглолт маань ганцхан дуу хуураар үргэлжлэхгүй. Хүнд ухаарал хайрлах драм тал руугаа чиглэсэн хүний сэтгэлд хүрсэн тоглолт хийхийг зорьж байна. Та бүхний сайн мэдэх уран уншигч Дэлгэрцэцэг багш, МУГЖ Цэвэгмэд эгч маань ирж эхийн сайхан шүлгүүд унших юм.
Мөн МУГЖ Уранчимэг, Бямбажав МУСТА Эрдэнэдалай, Төрмандах, Чулуунчимэг, Буянжаргал нараас гадна олон уран бүтээлчид урилгаар ирж ая дуугаа өргөх юм. Тоглолтын ерөнхий найруулагчаар Ховд аймгийн хөгжимт драмын театрын найруулагч Цэцэгмаа ажиллаж байна.
Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Таньд уран бүтээлийн өндөр амжилт хүсье
Б.Бадралмаа
Ардчилал.мн

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Энтертайнмент13 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг17 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм16 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм14 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм14 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм15 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм17 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм17 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно