Энтертайнмент
Архичин аав /ӨГҮҮЛЛЭГ/

Би гэдэг хүн чинь 14 жилийн өмнө энэ хорвоогоос явж бүх зүйлд баяртай гээд хэлж болох л байлаа.
Анх төрөхдөө зүрхний архаг дутагдал хэмээх их л муухай өвчнийг тээж төрсөн азгүй охин билээ.
Бие бялдар маань эрүүл тэгш ч тийм муухай өвчин намайг бага, багаар дотроос минь идсээр л байлаа. Заримдаа ингэж байхаар үхчихмээр санагддаг байснаа нуух юун.
23 нас хүртлээ миний амьдралын ихэнх хугацаа эмнэлэгт өнгөрсөн.
Эхэндээ ч ээж, аав минь хоёулаа зүтгэж л байсан, даанч миний өвчин тэр болгоноор нь илааршиж байсангүй зүгээр л өдөр хоногыг өнгөрөөж байсан юм.
Эмэгтэй хүн эрэгтэй хүнээсээ илүү тэвчээртэй болохыг ээжээсээ л тэгэхэд харж билээ.
Зүрхний хэмнэл алдагдаж, амьсгалахад ч бэрх үхэл, амьдралын заагт байхад ээж минь л миний хажууд гарыг минь атгасаар бурханд залбиран зогсдог байсан.
Аав минь энэ үед нэгэнт эргэлт буцалтгүй архи хэмээх адгийн муу нэртэй хар усанд толгойгоо автуулсан байсан юм.
Хааяа нэг гэрт ирдэг ч үнэр танар нь авахын аргагүй муухай үнэртэж гэрийг минь өмхий самхай үнэр нь эзэлчихдэг.
Аав нь үнсье гэхэд хэрэггүй ээ наад үнэр танар чинь муухай байна гээд түлхдэг байж билээ.
Тэр үед аав минь юу ч хэлэлгүй ээжийн өгсөн жаахан мөнгийг аваад л охинруугаа нэг харж гүнзгий санаа алдчихаад л гарч явдаг байлаа.
Миний өвчин нэгэн орой үнэхээр их хүндэрч ээж минь түргэн дуудаж тэр өдөртөө эмнэлэг бараадсан.
Эмч нар бүх л чадах зүйлийг хийж байсан ч нэгэнт л хориод жил тэссэн зүрх минь эмч нарт би одоо боллоо гэсэн юм гэнэлээ.
Энэ мэдээг эмч ээжид минь хэлэхэд ээж минь хорвоо дээр ганцаараа үлдлээ.
Төрүүлсэн үрээ урдаа оруулах нь гэж өөрийгөө зүхэн уйлсан гэдэг.
Чадах зүйл нь бурханд залбираад тэнгэрт сүү өргөж байсан юм даа.
Маргааш өглөө нь аав шараа тайлах зорилгоор архины мөнгө ээжээс асуухаар гэрт ирсэн гэдэг.
Хаалга тогшиж хэн нэгнээс айж бэргэх мэт доошоо харж зогсож байсан байх даа гэж одоо би боддог юм.
Хаалга тогшиж байхад хажуу айлын Ундармаа эгч өчигдөр шөнө охин чинь өвдөөд түргэн дуудаад эмнэлэг явсан гэж хэлсэн билээ.
Аав минь архи нь гараагүй ч эмнэлгийн зүг гүйж явахдаа энэ тэнд гишгэж, хүн амьтан мөргөхөд хүмүүс уурлан муу архичин минь замаа хараач гээд түлхэн унагааж байсан нь одоо миний зүрхэнд мэдэгддэг юм.
Эмнэлэгийн хаалгаар орох гэхэд нь хүмүүс оруулахгүй байсан гэдэг.
Ээж минь тэр үед гаднаас эм авсаар орохдоо нь таарсан юм.
Ээжийг хараад охин минь яаж байна, юу болов гэж асуухад ээж минь аавыг үгийн зөрөөгүй алгадаад чамд ерөн ямар хамаатай юм гээд түлхэж унагаад орсон гэдэг.
Эмэгтэй хүний гомдол, эх хүний цөхрөл байсан байх даа.
Газарт унаад босч ирэхдээ аав минь уйлсан байхыг намайг эмчлэгч эмч минь хараад өрөвдөн ярилцсан гэдэг юм билээ.
Сайн байна уу? Би таны охины эмчлэгч эмч байна.
Эмчээ охинд минь яавал туслах билээ гэж асуусан.
Амнаас нь архи үнэртэв ч сэтгэлээс нь гарах үгс нь эрүүл байсан болохоор эмч ярилцсан гэж одоо ярьдаг юм.
Аав минь мөнгө бол би өгч чадахгүй ээ. Та намайг харж байгаа биз дээ гэсээр доош харан нулимсаа арчсан юм гэсэн.
Харин мөнгөнөөс өөр юу ч байсан би олохыг хичээе гэж амласан.
Эмч “Одоо охинд чинь зүрх л хэрэгтэй” гэсэн гэдэг ганц л өгүүлбэрийг хэлсэн юм.
Аав минь доош харан нэлээд дуугүй зогсоод огцом толгойгоо өргөөд миний зүрхийг ав.
Эмч тэгвэл таньд шинжилгээ хийгээд үзье гэсэн гэдэг, яагаад эмч тэгж хэлсэн бэ гэвэл… зүгээр л энэ согтуу хүний сэтгэлийг ингэж тайвшруулъя гэдэг үгийг өөртөө хэлсэн гэдэг юм.
Бурхан намайг харсан уу?
Эсвэл аавыг минь ивээсэн үү?
Ээжийн минь залбирлыг сонссон уу? Бүү мэд хориод жил архи уусан аавын минь зүрх эрүүл гэсэн таатай мэдээгээр тэр өдрийн хамгийн сайхан үг болж олон хүнд хүрсэн билээ.
Намайг ухаан ороход нэгэнт би эрүүл болсон ч харин аавын минь зүрхгүй болсон бие эмнэлэгийн цогцос хадгалах газар байсан юм.
Би гурав хоногийн дараа аав дээрээ очиж харахад нүүрэнд нь инээмсэглэл тодорсон байж билээ.
Эмч хажууд зогсоод аав чинь чиний төлөө өөрийгөө тэнгэрт хүлээлгэн өгөхдөө охиндоо амьдрал бэлэглэлээ хэмээн инээмсэглэсээр явсан юм шүү миний дүү, энэ үг үнэнийг хэлэхэд ганц удаач болов таньдаа үнсүүлчихгүй яав даа гэдэг харуусалыг дагуулсан.
Ааваа миний зүрх одоо үнэхээр сайн байгаа минийх ч гэж дээ таны минь зүрх.
Таны минь зүрх дахин хоёр жаахан зүрх төрүүлэхэд минь үнэхээр сайн цохилсон.
Ааваа миний нөхөр эмнэлгийн үүдэнд таныг босгож бас таны зүрхийг минийх болгож өгсөн алтан гартан шүү дээ.
Нөхөр минь надад хэлдэг эр хүн архи уудаг ч хэзээ ч зүрх сэтгэл, хайраа уудаггүй юм гэж хэлдэг таны минь зургыг бурханы өмнө залаад өглөө болгон хүрд эргүүлээд гарч явдаг юмаа миний хань.
Ааваа та энэ хорвоод юуны төлөө амьдарч байна гэж хэнээс ч юм асууж байсан байх.
Би одоо хариулж чадна. Та охиныхоо төлөө миний зүрхийг хадгалж амьдарч явсан юм билээ гэж тэнгэрт байгаа таньдаа сонсогдтол хэлж чаднаа охин чинь.
Таньдаа хайртай шүү миний ааваа..

Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
-
Энтертайнмент17 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг20 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм20 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм18 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм17 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм18 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм20 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм18 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа