Энтертайнмент
Үр нь үлдэх хорвоо /ШҮЛЭГ/
Савандаа багтаж ядан гэдэсийг нь томруулж төрөөд
Саамширах цагаан сүүг нь хөхөж өсөж өндийгөөд
Санчгинд нь цагаан үс ургуулж эр хүн болчихоод
Санасан өдөр хэд билээ сайхан ээж таныгаа
Унтах ор дэрээ засуулж, хоолоо бэлдүүлж идээд
Урагдаж цоорсон хувцасаа нөхүүлж, угаалгаад
Сургууль, цэцэрлэгт хөтлүүлж хүргүүлж, авхуулаад
Сайхан эр болчихоод санадаг билүү ээж таныгаа
Хань ижилтэй болчихоод ач, зээг нь харуулаад
Халамцуу гэртээ ирж сэтгэлийг нь тарчлаан зовоож
Хадгалсан хэдэн төгрөгий нь авч үрж, дуусгаж явахдаа
Харамссан билүү сайхан ээж таныхаа төлөө
Амьдралд мөнх бус гэдгийг мэдсээр байж тоохгүй
Аав ээжийгээ үргэлж дэмжин тэтгэж байх юм шиг
Амьдралын замыг үргэлж засаж, гэрэлтүүлэх юм шиг
Андуурч явждээ хүү чинь таныхаа ачлалыг даасангүй ээ
Аливаа бүхэнд өөрөөсөө өөр аврал үгүй гэдгийг мэдэрч
Аваа өгөөнийхээ дэнсийг үр төлөөрөө тэнцүүлж
Амьдралд хат сууж, биеэ даан зүтгэж тэмүүлсээр
Амь тавьж үхэж чадахгүй, үрийнхээ төлөө амьд явна даа
Үр тань үлдэх хорвоод таныхаа үргэлжлэл болж
Үр хүүхдүүд тань нэр төртэй сайн сайхан явна…ээжээ
Үүнээс өөрөөр ачыг тань хариулах ухаанаа
Үнэндээ мэдэхгүй л байна даа уучлаарай… та минь
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.