Спорт
“МОНГОЛЫН БОКС Э.ЦЭНДБААТАРААР ДУТАХГҮЙ”

Шинэ удирдах бүрэлдэхүүнээ сонгоод удаагүй байгаа Монголын боксын холбоо өнөөдөр/2021.09.09/ хэвлэлийн бага хурал зарлаж, МУГТ Э.Цэндбаатарыг шигшээ багаас хөөж буйг зарлалаа. Сүүлийн жилүүдэд тив, дэлхийн тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн чамгүй амжилт гаргасан Э.Цэндбаатарыг удаа дараа ёс суртахууны асуудал гаргасан гэж үзжээ.
Өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр олимпийн аварга, МУГТ М.Бадар-Ууган “Боксчин хүн маш сахилга баттай, өрсөлдөгч тамирчнаа хүндэлж байж тив, дэлхий, олимпод амжилт гаргадаг. Бид үе үеийнхээ тамирчдын замналаар л явна. Дэлхийн аваргын тэмцээн болохоос өмнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн болохоор нь бид ийм юм байж болохгүй гэж дараагийн тамирчдадаа ташуур өгч байна. Токиогийн олимпийн өмнө Монголын үндэсний олимпийн хороо сэтгэлзүйч, хоолзүйч, эмнэлзүйчдийг ажлуулсан. Цаашдаа ажил болгоод явна. Гудамжаар нүцгэн явж байхад нь тухайн үеийн боксын холбооны удирдлага шийдвэр гаргасан байх. Одоо үе дээрээ яръя. Э.Цэндбаатарыг алдчих гээд байгаа юм шиг сонин юм ярьж байна. Спорт бол нэг хүнээр дутахгүй. Би 2007 онд гарны гэмтэлтэй жоохон эмчлүүлэхэд дараагийн тамирчид маань тэмцээнд орох гээд хүлээж байсан. Спорт ардчилалтай байдаг. Ямар нэгэн тамирчныг бурхан шиг шүтэхгүй. Ар араасаа дараагийн тамирчдыг нь бэлддэг” хэмээн ярьжээ.
Өдгөө 24 настай МУГТ Э.Цэндбаатар 2019 оны сонирхогчдын боксын ДАШТ-ээс хүрэл медаль, 2018 оны Жакартагийн Азийн наадмаас алт, 2019, 2021 онуудын Азийн аваргаас алтан медаль тус тус хүртэж байв.
Дашрамд дурдахад, Э.Цэндбаатар Токио-2020 олимпийн наадмын дараа мэргэжлийн бокст хөл тавина гэдэг хэлж байсан билээ.

Спорт
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Спорт
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.