Нийгэм
Монголын эмэгтэйчүүдийн холбоо ”Хүчирхийллийг хүчгүйдүүлэх” хөдөлгөөн эхлүүллээ

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон нийтийн хөдөлгөөн” өрнүүлэхээр санаачилсан талаараа өнөөдөр /2018.10.29/ мэдээлэл хийлээ.
Статистикийн мэдээллээс харвал, Монгол Улсын хүн амын 50.84 хувь эмэгтэйчүүд байдаг аж. Үүнээс 78000 гаруй эмэгтэй өрх толгойлон амьдардаг бол улсын хэмжээнд хагас болон бүтэн өнчин 37000 хүүхэд байдаг аж. Эдгээр тоон мэдээллийн цаана нуугдаж байдаг “Гэр бүлийн хүчирхийлэл” хэмээх нийгмийн сөрөг үзэгдэлд бүх нийтээрээ анхаарал хандуулахыг Монголын эмэгтэйчүүдийн холбооноос уриалж, “Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон нийтийн хөдөлгөөн”-ийг өрнүүлэхээр болжээ.
“Монголын эмэгтэйчүүдийн холбоо” санаачлан Монголын өмгөөлөгчдийн холбоо, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтран зохион байгуулж буй “Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон нийтийн хөдөлгөөн”-ий талаар Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Хүчирхийлэл газар авч хүний эрх тэр тусмаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ноцтой зөрчигдсөөр байна. Гарынхаа чадал, булчингийнхаа бядыг хүүхэд, эмэгтэйчүүдэд гаргаж, бахаа хангаж, хүслээ гүйцээдэг “араатнууд”-тай тэмцэх цаг болсон. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 86 хувь нь эр нөхрийнхөө хүчирхийлэлийг нуудаг, харин 14 хувь нь хүчирхийллийг тэсвэрлэлгүй, хэн нэгэнд хэлдэг гэсэн судалгаа байдаг. Сүүлийн нэг жилийн хугацаанд 15000 гэр бүл шүүхэд салах өргөдөл гаргасны 12000 нь гэр бүлийн гадуурх харилцаанаас болсон гэх статистик үзүүлэлт байна. Үүнээс болж 19000 хүүхэд аав, ээжийн бүтэн хайранд өсөлгүй хохирч байна. Гэр бүлээ хуурч, эхнэр хүүхдээ гомдоож, харилцаандаа сэв суулгаснаар хүчирхийлэл мөн үйлдэгдэх нөхцөл байдал үүсдэг нь судалгаанаас харагддаг. Иймээс “ХҮЧИРХИЙЛЛИЙГ ХҮЧГҮЙДҮҮЛЭХ” олон нийтийн хөдөлгөөнд таныг, та бүхнийг нэгдэхийг уриалж байна. Өөрөөсөө эхэлж, ойр дотны хүмүүстээ, хөрш айлдаа, хөндлөнгийн хүмүүст ч сайн сайхнаар хандаж, саар бүхнийг мэдээлж, тусч хүнлэг байдлыг бий болгох нь энэ хөдөлгөөний эхлэл юм. “ХҮЧИРХИЙЛЛИЙГ ХҮЧГҮЙДҮҮЛЭХ” санаачилгад хүн бүхний оролцоо чухал. Та хэн ч бай ирээдүйн сайн сайхны төлөө энхрий бяцхан үрс, элбэрэлт сайхан ээжүүдийн төлөө, элэг бүтэн амьдралын төлөө хүчирхийлэлгүй, хүнлэг нийгмийн төлөө яг одоо нэгдээрэй” гэлээ.

Нийгэм
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын төв цогцолборт 2025 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болно.
Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.
Нийгэм
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Өчигдөр буюу энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Макс моллын урд замд мотоциклтой мөргөлдлөө” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 24 настай, эрэгтэй, Э мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 19 настай, эмэгтэй, Ш гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тухайн мотоциклийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдоод байна.
Иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг сайтар мөрдөж, бусдын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 12268 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 14430 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 4135 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.
Дээрх тоон үзүүлэлтийг 2024 оны мөн үетэй харьцуулахад виз олголт 2.8 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 76.3 хувь, сунгалт 15.4 хувиар тус тус өссөн бол оршин суух зөвшөөрлийн хасалт 31.1 хувиар буурчээ.
2025 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 40003 гадаадын иргэн байна.
Албан хэргээр 607, хөрөнгө оруулагч 4404, хөдөлмөр эрхлэгч 20839, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 8466, суралцагч 3734, цагаач 1834, шашны зорилгоор 119 гадаадын иргэн оршин сууж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
-
Нийгэм10 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм12 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм12 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм11 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр12 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм11 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ