Энтертайнмент
Фото:Бүх цаг үеийн “Дэлхийн мисс”-үүд

Дэлхийн мисс тэмцээн нь хамгийн анхны гоо сайхны тэмцээний нэг юм. Тус тэмцээнийг хамгийн анх 1951 онд Их Британийн зар сурталчилгааны төлөөлөгч Эрик Морли зохион байгуулсан түүхтэй.
Энэхүү тэмцээнийг тухайн үедээ нэг л удаа зохион байгуулна гэж төлөвлөсөн боловч тэмцээнийг 1951 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болжээ.Дэлхийн мисс тэмцээнд оролцож титмийн эзэн болсон 19 үзэсгэлэнтэй гоо бүсгүйг нэрлэж байна.
Сара Жэйн-Хатт /Их Британи/- 1983 оны мисс
Ксенья Сухинова /ОХУ/-2008 оны мисс
Айшвария Рай /Энэтхэг/-1994 оны мисс
Синди Брикспир /Ямайк/-1976 оны мисс
Меган Ян /Филиппин/-2013 оны мисс
Женнифер Хьюстон /Гренад/-1970 оны мисс
Приянка Чопра /Энэтхэг/- 2000 оны мисс
Мэдлин Хартог-Бэл /Перу/- 1967 оны мисс
Линда Петирсдотир /Исланд/-1988 оны мисс
Энн Сидни /Их Британи/- 1963 оны мисс
Мирея Лалагуна Ройо /Испани/ 2015 оны мисс
Пенелопе Коелин /Өмнөд Африк/- 1958 оны мисс
Мануши Чиллар /Энэтхэг улс/ 2017 оны мисс
Азра Акин /Турк/- 2002 оны мисс
Росанна Дэвисон /Ирланд/-2003 оны мисс
Сузанна Дуижм /Венесуэль/ -1955 оны мисс
Стефани Дель Валле /Пуэрто-Рико/ 2016 оны мисс
Ролен Страусс /Өмнөд Африк/-2014 оны мисс
Ванесса Понче де Леон/Мексик/-2018 оны мисс

Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
-
Энтертайнмент17 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг20 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм20 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм18 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм17 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм18 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм21 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм18 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа