Энтертайнмент
БРИТНИ СПИРС: ЗАЛУУСАА, ТА НАР Л МИНИЙ АМЬДРАЛЫГ АВАРЛАА

Поп хөгжмийн урлагийн “гүнж” хэмээгддэг нэрт дуучин Бритни Спирс бага залуудаа алдар нэрд хүрсэн ч 2007 оноос хойш хувийн амьдрал болон карьер нь хүнд байдалд орсон билээ. Дуучин бүсгүй санхүүгээ бие даан захиран зарцуулах эрхээ төрсөн эцэгтээ алдаж, бүх эрх мэдэл нь эцгийнх нь мэдэлд шилжин, сэтгэл зүйн хувьд гүн хямралд ороод байв. Тэгвэл Бритниг чөлөөлөхийг уриалсан #FreeBritney олон нийтийн хөдөлгөөн 2008 оноос өрнөснөөр дэлхий даяар Бритнигийн төлөө дуу хоолойгоо өргөж, аавынх нь олон жилийн дарангуйлал, сэтгэл зүйн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө нэгдэх болсон юм.
Энэ сарын 12-нд олон жил үргэлжилсэн шүүх хурал “арай гэж” өндөрлөж, Бритнигийн эцэс Жэймс Спирсийг асрамжаас хасч, Бритниг албан ёсоор “чөлөөллөө”.
Бритни CNN-д өгсөн ярилцлагадаа “#FreeBritney хөдөлгөөн, та нар л намайг чөлөөллөө. Би олон жил айж, дарамтлуулж, дуу хоолойгоо хаалгаж явсан. Залуусаа, та нар л миний амьдралыг, намайг 100 хувь чөлөөлсөн юм шүү. Би хохирогчийн дүрд тогломооргүй байна. Гэвч би консерватор дарангуйлал дор 13 жил амьдарчээ. Би үнэхээр бэрхшээл тулгарсан, жинхэнэ зовлон туулж буй хүмүүсийг өмгөөлөхийг хүсэж байна” гэжээ.
Бритни Спирсийн 40 насны төрсөн өдөр ирэх сард болох бөгөөд дуучин бүсгүй ирэх хоёр сард төрсөн өдөр болон эрх чөлөөгөө тэмдэглэх болно гэжээ.
Дуучин бүсгүй олон жил үерхэж буй найз залуу Сэм Асгаритай өнгөрсөн есдүгээр сард сүй тавьсан билээ.
Эх сурвалж: CNN

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм11 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Энтертайнмент12 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм13 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм12 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр13 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Улс төр13 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо