Connect with us

Энтертайнмент

ТАЙВАНЬД ХАДГАЛАГДАЖ БУЙ ХОСГҮЙ ҮНЭТ МОНГОЛЫН ТҮҮХЭН ДУРСГАЛУУД ОЛОН НИЙТИЙН ХҮРТЭЭЛ БОЛОВ

Нийтэлсэн

-

/Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээний үеэр Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө энэ удаагийн үзэсгэлэнд тавигдах үзмэрүүдийн жагсаалтыг Монголын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоод гардуулсан бөгөөд тус үзэсгэлэнгийн дараа эдгээр үзмэрүүдийг Монголын талд үлдээх болно./

Монголын Үндэсний номын сан байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Тайвань Монголын Үндэсний төв номын сангууд зохион байгуулж буй “Тайвань дахь эрдэнэс” (Treasures from Taiwan) хамтарсан үзэсгэлэн нь 12-р сарын 29-нд Монголын Үндэсний номын санд нээлтээ хийсэн ба тус үзэсгэлэн хоёр долоо хоногийн турш үргэлжлэх болно. Энэ удаагийн үзэсгэлэнд маш олон төрлийн түүхэн дурсгалууд тавигдаж байгаа бөгөөд үүнд Тайваний Үндэсний номын санд хадгалагдаж буй Юань гүрний үеийн 57 ном бүтээлийн хуулбар, Тайваний Үндэсний Хааны ордон музей, Тайваний Төв судалгааны хүрээлэнд  хадгалагдаж буй чулууны дардасууд, хаад хатдын хөргийн хуулбарууд зэрэг багтаж байгаа болно. Эдгээр түүхэн дурсгалын тусламжтайгаар Монголын эзэнт гүрний түүхийг алдаршуулах, түүхэн дурсгалыг хадгалж хамгаалах, Тайвань Монголын харилцааг гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой юм.

Энэ удаагийн үзэсгэлэнгийн хүрээнд 2019 оны 9-р сард дөрвөлжин үсгийн 750 жилийн ойг тэмдэглэж “Их Монгол Улсын Соёлын Өв, Нангиад Соёл Иргэншлийн Ул Мөр” үзэсгэлэнд тавигдсан үзмэрүүд тухайлбал “Монголын нууц товчоо”, “Эрдэнийн товч” болон Тайваний Төв номын санд хадгалагдаж буй Юань гүрний үеийн бичгийн дурсгалын хуулбарууд олон нийтийн хүртээл болж байна. Үүнээс гадна энэ удаагийн үзэсгэлэнд зориулан Юань гүрний үеийн 8 их хаан болон 8 хатны хөрөг буюу нийт 16 ширхэг хөргийн хуулбар, уран зургийн хуулбарууд, “Юань улсын түүх” болон чулууны дардасны хуулбарууд зэргийг олон нийтийн хүртээл болгох юм.

/Тайвань Монголын үндэсний төв номын сангуудын зохион байгуулж буй “Тайвань дахь эрдэнэс” хамтарсан үзэсгэлэн 12-р сарын 29-ний өдөр Монголын Үндэсний номын санд тууз хайчилж, нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг танхим болон цахим хосолсон хэлбэрээр Тайвань Монгол хоёр оронд нэгэн зэрэг зохион байгуулсан./

Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг танхим болон цахим хосолсон хэлбэрээр Тайвань Монгол хоёр оронд нэгэн зэрэг зохион байгуулсан бөгөөд Тайваний Төв номын сангийн захирал хатагтай Цэн Шүшиен, Монголын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо нар хамтран зохион байгуулсны зэрэгцээ Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө, Тайбэй дахь Улаанбаатарын Худалдаа, эдийн засгийн дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Л.Золзаяа, хоёр орны холбогдох яамдын удирдах албан тушаалтнууд уригдан оролцов. Энэ нь тус үзэсгэлэнд хоёр орны Засгийн газар өндөр ач холбогдол өгч буйг илтгэн харуулж байна. Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээний үеэр Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө энэ удаагийн үзэсгэлэнд тавигдах үзмэрүүдийн жагсаалтыг Монголын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоод гардуулсан бөгөөд тус үзэсгэлэнгийн дараа эдгээр үзмэрүүдийг Монголын талд үлдээх болно.

/Үзэсгэлэнд тавигдаж буй Юань гүрний үеийн бичгийн дурсгалын хуулбарууд/

Монголын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо энэ удаагийн үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Тайваний Төв сантай хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах боломж дахин тохиосонд туйлын баяртай байна. Тайваний Төв номын сангийн зүгээс өөрийн сан хөмрөгт байгаа түүхэн дурсгал болон бичгийн дурсгалаас хуваалцсанд гүнээ талархаж байна. Эдгээр түүхэн үзмэрүүд нь Тайваний төдийгүй Монгол орны хувьд хосгүй үнэ цэнтэй бөгөөд энэхүү түүхэн үзмэрүүдээр дамжуулан Монголын ард түмэн өвөг дээдсийнхээ түүхэн ул мөрийг үзэж сонирхох боломжтой боллоо.” гэв.

Тайваний Төв номын сангийн захирал хатагтай Цэн Шүшиен хэлсэн үгэндээ “Тайвань Монголын Үндэсний төв номын сангууд хамтарсан үзэсгэлэнгээр дамжуулан, харилцан бие биеийнхээ соёлыг ойлгох, танин мэдэх боломжийг бүрдүүлж, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж байна. Эртний бичгийн дурсгалууд болон хаад хатдын хөргийн хуулбаруудыг Монголын Үндэсний номын санд хүлээлгэн өгч буйд туйлын баяртай байна. Тайваний Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй үнэт ховор  түүхэн дурсгалын хуулбаруудыг хилийн чанадад түгээж, Монголын ард түмэнд эдгээр түүхэн дурсгалын үзүүлж сонирхуулах завшаан тохиож буйд туйлын баяртай байна.” гэв.

/Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө энэ удаагийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд уригдан оролцож, үг хэлэв./

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө энэ удаагийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд уригдан оролцсон бөгөөд тэрээр Тайвань Монголын үндэсний төв номын сангуудын хамтын хичээл зүтгэл, харилцан дэмжлэгийн үр дүнд Монгол анд нөхөд маань хилийн чанад руу зорчилгүй өвөг дээдсийнхээ дэлхий дахины соёл иргэншилд оруулсан чухал хувь нэмэр, нөлөөг олж харах боломжийг бүрдүүлсэнд талархал илэрхийлэв.

Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө цааш хэлсэн үгэндээ “Тайваний Үндэсний Хааны ордон музей, Тайваний Төв номын санд Монголын түүх соёлын дурсгалт зүйлс, түүхийн баримт бичгүүд олноор хадгалагдаж байгаа билээ. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар хоёр орны түүх, соёлын солилцоо, хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж ирсэн. Тухайлбал мэргэжилтэн, боловсон хүчин харилцан зочлуулах, соёлын дурсгалт зүйлсийг сэргээн засварлах сургалт семинарт холбогдох мэргэжилтнүүдийг хамруулах, сан хөмрөг дэх үзмэрүүдээ харилцан солилцож үзэсгэлэн зохион байгуулах, хамтарсан судалгааны үр дүнг нэгтгэн каталоги хэвлэн нийтлэх зэрэг ажлуудыг өрнүүлсээр ирсэн ба илүү олон Монголчуудад эдгээр соёлын дурсгалт зүйлсийн талаар мэдээлэл өгөхийг зорьсоор ирсэн. Нээлтийн ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн ихэнх хүндэт зочид Монгол дээл өмссөн байсныг хараад Монголын ард түмэн түүхэн уламжлалаа дээдлэн, чухалчлан үздэг болохыг миний бие олж харлаа. Цаашид талууд олон төрлийн үзэсгэлэн хамтран зохион байгуулж, харилцаа солилцоогоо гүнзгийрүүлэн, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж найдаж байна. COVID-19 цар тахлын аюул нэн даруй намжиж, Монгол анд нөхөд маань өөрийн биеэр Тайваний Үндэсний Хааны ордон музейд зочлох боломж удахгүй нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна.” хэмээн онцлов.

Үүнээс гадна энэ удаагийн үзэсгэлэнд зориулан Юань гүрний үеийн 8 их хаан болон 8 хатны хөрөг буюу нийт 16 ширхэг хөргийн хуулбар, уран зургийн хуулбарууд, “Юань улсын түүх” болон чулууны дардасны хуулбарууд зэргийг олон нийтийн хүртээл болгох юм.

/Үзэсгэлэнд тавигдаж буй Юань гүрний үеийн чулууны дардасны хуулбарууд/

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 27 (өвөл, зун, паралимп) спортын төрөлд 60 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 254 тамирчин бэлтгэл сургуулилтаа хангаж, тэмцээн уралдаанд оролцож байна.
Энэ оны эхний зургаан сарын байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээн уралдаанаас 19 алт, 29 мөнгө, 42 хүрэл медаль хүртжээ. Тухайлбал, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс зургаан мөнгө, 10 хүрэл, залуучуудын Азийн АШТ-ээс гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна.
Мөн их дуулгаас гурван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, гран при тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл, дэлхийн цомоос хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл, эрх олгох болон олон улсын бусад тэмцээнээс 12 алт, 13 мөнгө, 17 хүрэл медаль хүртлээ.
Үндэсний шигшээ багийн энэ оны ууган амжилтыг 2025 оны нэгдүгээр сарын 6-8-нд БНСУ-ын Ганвон хотод болсон цанын 15 км, 10 км гэсэн хоёр зайд Б.Ачбадрах алтан медаль хүртсэн бол отгон амжилтыг өчигдөр Унгар улсын Будапешт хотод болж буй жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч хүрэл медаль хүртсэн юм.
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.

Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.

Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Английн нийслэл Лондон хотод шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-15-нд болов. Тэмцээнд 64 орны 420 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас гурван баг өрсөлдөхөд “Монгол Б” баг 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байр эзэлж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Энэ тэмцээнд: GM 111, WGM 12, IM 61, WIM 6, FM 48, WFM 17, CM 17, WCM цолтой 7 тамирчин өрсөлдсөн байна. Дэлхийн аварга цолонд хүрсэн “Монгол Б” багт багийн ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр нар өрсөлдсөн юм.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм14 цаг өмнө

Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Нийгэм14 цаг өмнө

СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Энтертайнмент15 цаг өмнө

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Улс төр15 цаг өмнө

Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Улс төр15 цаг өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

Нийгэм15 цаг өмнө

Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Нийгэм15 цаг өмнө

Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм2 өдөр өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр2 өдөр өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм2 өдөр өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм2 өдөр өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм2 өдөр өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад2 өдөр өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм3 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм3 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм3 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм3 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг3 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм3 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр3 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм10 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим