Connect with us

Энтертайнмент

“PEOPLE AWARDS” ОНЫ ОНЦЛОХУУДЫГ ЗАРЛАЛАА

Нийтэлсэн

-

“PEOPLE” сэтгүүл нь үүсгэн байгуулагдсанаас хойш Монголын сэтгүүл зүйн салбарт өөрийн гэсэн өнгө төрх, байр суурийг хэдийнэ олсон билээ. Нийтлэлийн бодлого, фото зураг, агуулгаараа Монголын топ сэтгүүлүүдийн тэргүүн эгнээнд нэгдсэн “PEOPLE” сэтгүүлээс ОНЫ ОНЦЛОХУУДЫГ зарлалаа.

 

ОНЫ ОНЦЛОХ ТӨСӨЛ, ҮНДЭСНИЙ ГРАНПРИ-“MONGOL MADE”

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл Б.Пунсалмаа, Б.Солонго нар 10 хүний нэгдлээс бүрдэх савангийн 100 цехийг 21 аймаг, есөн дүүрэгт салбарлан байгуулах алсын хараатайгаар “MONGOL MADE” ХХК, төслийг үүсгэн байгууллаа. “MONGOL MADE” төслийн хувьд 1000 эмэгтэйг ажлын байраар хангаж, дотоодын савангийн хэрэгцээний 50 хувийг хангах том зорилго өмнөө тавьсан. Эх орныхоо савангийн хэрэглээний 50 хувийг хангах хэтийн зорилгын хүрээнд энэ хамт олон “Хулсны нүүрстэй саван”, “Багваахай цэцэгтэй саван”, “Ямааны тостой хүүхдийн саван”, “Чацарганатай саван” зэрэг хатуу савангаас гадна чацаргана болон нохойн хошуутай гарын шингэн саван үйлдвэрлэж байна. Түүгээр ч зогсохгүй гангатай болон тунгалаг аяга таваг угаагч шингэн гээд өнөөг хүртэл бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлсээр байна. байгалийн гаралтай органик бүтээгдэхүүний судалгаа шинжилгээ, орц найрлагад зориулж эрдэмтдийн баг хүртэл ажиллуулдаг “MONGOL MADE” төсөл Монголын савангийн зах зээлийн 95 хувь нь импортоос хамааралтай байгаа тохиолдолд 50 хувийг нь дотооддоо үйлдвэрлэх зорилго өмнөө тавьж, олон улсын шилдэг агентлагуудтай хамтран ажиллаж байна. Зөвхөн саван үйлдвэрлээд зогсохгүй эмэгтэйчүүд хагас болон бүтэн цагаар ажиллаж, өөрсдийн ажил хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх алтан боломжийг олгож байгаа “MONGOL MADE” төслийг “PEOPLE” сэтгүүлээс ОНЫ ОНЦЛОХ ТӨСӨЛ, ҮНДЭСНИЙ ГРАНПРИ-гийн эзнээр алдаршуулан нэрлэж байна.

ОНЫ ОНЦЛОХ БИЗНЕСИЙН САЛБАРЫН ГРАН ПРИ-Н.СОЛОНГО

Нарангэрэлийн Солонго 1999 онд үл хөдлөх хөрөнгийн худалдаа зуучлалын анхдагч, санаачлагч буюу зах зээлийн шилжилтийн үед борлуулалтын хөгжлийг эхлүүлсэн. Улмаар 2002 онд “Нафа” ХХК-ийг үүсгэн байгуулж, гадаад худалдаа эрхлэн Монголд худалдааны соёлыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан одоог хүртэл амжилттай ажиллаж байна. Тэрбээр олон улсын худалдааны үйл ажиллагаа, төслийг зохион байгуулан анхдагч болж чадсан бөгөөд  Франц, АНУ, Солонгос, БНХАУ, Хойд Америкийн орнуудтай худалдааны түншлэлийг нэр хүндтэйгээр, амжилттай нэвтрүүлсэн. 2014 онд Канад улсын алдарт “НАФА” брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газрыг нээн, монголчуудыг дэлхийтэй хөл нийлүүлэн алхах боломжийг олгосон. 2020 онд Shangri-la ballroom-д намар өвлийн эрхэмсэг, дэгжин, үнэ цэнийн илэрхийлэл болсон “NAFA FASHION SHOW”-г зохион байгуулж, загварын шоуны өндөр стандартыг тогтоож чадсан юм. Н.Солонго Монголын худалдаа үйлчилгээний салбарт 28 жил тасралтгүй ажиллаж, худалдаа үйлчилгээний соёлын хөгжилд манлайлж буйн зэрэгцээ үл хөдлөхийн салбарт  өөрийн өнгө төрхийг тодорхойлж, загварын шоуны спонсороор оролцож, залуу бизнес эрхлэгчдийг дэмжиж, нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аяныг олноор хийж байгааг нь үнэлээд “PEOPLE” сэтгүүлээс ОНЫ ОНЦЛОХ БИЗНЕСИЙН САЛБАРЫН ЭМЭГТЭЙ-гээр зарлаж байна.

ОНЫ ОНЦЛОХ ЭХ ОРОНЧ ХҮН-Н.ОЮУНБАТ

 “Протейн” ясны үйлдвэр нь малын хаягдал ясыг хэрэгцээт амин хүчлүүд болон уураг, кали, кальциар нэн баялаг тэжээлийн нэмэгдэл, бордоо үйлдвэрлэж байна. Мөн яс боловсруулах явцад ялгарсан тосыг саван, лаа болон гоо сайхны бүтээгдэхүүний амин чухал түүхий эд болгон ашигладаг. Өдөрт 100 тонн түүхий эд буюу малын яс, бусад дайвар бүтээгдэхүүн, жилд 36 мянган тонн түүхий эд боловсруулан 8000 тонн мах, ясны гурил буюу тэжээлийн уураг, 5000 тонн савангийн тос үйлдвэрлэх хүчин чадалтай нь “Протейн” ясны үйлдвэрийн үнэ цэнийг тодорхойлно. Итали технологи, инновацийн шилдэг шийдлийг шингээсэн, бүрэн автомат “Протейн” үйлдвэрт хаягдал ясыг 140 градуст чанаж боловсруулан дотоодынхоо хэрэгцээг хангахын зэрэгцээ экспортод ч гаргаад байгаа юм. Өмнө нь хог хаягдал болж байсан малын ясыг ийнхүү эд баялаг, эх орны үйлдвэрлэл болгон хувиргах үйлдвэр байгуулан ажиллаж байгааг нь өндрөөр үнэлж, “Promon Trade” ХХК, ”United Colors of Benetton-Монгол” брэндийн ерөнхий захирал  Н.Оюунбатыг “PEOPLE” сэтгүүл  “ОНЫ ОНЦЛОХ ЭХ ОРОНЧ ХҮН”-ээр зарлаж байна.

ОНЫ ОНЦЛОХ ЭРДЭМТЭН- С.САРАНТУЯА

Химийн ухааны доктор, дэд профессор С.Сарантуяа боловсролын салбарт 39 жил ажиллаж, 25 жилд нь их, дээд сургуулийн химийн танхимын багш, тэнхимийн эрхлэгчээр томилогджээ. Энэ хугацаанд тэрбээр, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хими технологи тал дээр голчлон судалгаа хийж ирсэн байна. Хөдөө аж ахуйн их сургуульд сүүлийн 13 жил ажиллахдаа ургамалд агуулагддаг биологийн идэвхт бодисуудын талаарх судалгааг хийсэн учраас үүндээ үндэслээд малын өөх тос, багваахай, чацаргана, нохойн хошуу, ганга ургамлыг ашиглан хүний эрүүл мэндэд тустай, хоргүй экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж явна. С.Сарантуяа доктор өдгөө “Mongol made” төслийн үйлдвэр хариуцсан захирлаар ажиллаж, эх орныхоо савангийн хэрэгцээний 50 хувийг хангах зорилгыг биелүүлэхээр зүтгэж яваа юм. С.Сарантуяа профессорын үндэсний үйлдвэрлэлд тэр дундаа гоо сайхны бүтээгдэхүүн, савангийн үйлдвэрлэлд өөрийн судалгааны үр дүн, мэдлэг оюунаа зориулан ажиллаж байгаа нөр их хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, “PEOPLE” сэтгүүлээс ОНЫ ОНЦЛОХ ЭРДЭМТЭН-ээр нэрлэж байна.

ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДИЙН БАРИАЧ-Р.ГАНЧИМЭГ

Уламжлалт бариа заслаар 17 жил дагнан ажиллаж байгаа Р.Ганчимэг саажилт, харвалт, уналт таталт, аутизм, дауны өөрчлөлт, хэл ярианы дутмагшилтай буюу мэдрэлийн гаралтай бүх төрлийн эмгэгтэй хүүхдүүдийг  эмгүйгээр, хэвлий дагасан тунгалагийн булчирхай, суганы булчирхайгаар нь эмчилсээр өдгөө Монголын маш олон үрсийг эрүүл саруул болгож, хөл дээрээ гүйх эрх чөлөөг өгч иржээ. Р.Ганчимэг өдөрт 50-70 хүүхэд, жилд 9000 хүүхдийг мэдрэлийн ямар нэгэн өвчлөлөөс бариа заслаар анагааж, эрүүл мэндийн салбарын ачааллаас хөнгөлөн, олон аав, ээж, үр хүүхэд, гэр бүлийг аз жаргалтай амьдралд хүргэсээр байна.    

 Овгийнхоо 4 дэх үеийн бариач, Анагаах ухааны уламжлалтын доктор, профессор Номинчулууны гарын шавь. Хүүхдийг зүгээр ч нэг барихгүй, шид, тарни их хэрэглэж, шившиж, домнон сүнслэг биеийг давхар анагааж, эмчилдэгээрээ онцлогтой. Хүүхдийн бариач Р.Ганчимэгийг “PEOPLE” сэтгүүлээс ОНЫ ОНЦЛОХ БАРИАЧ-аар зарлаж байна

ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ ХҮН-МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН М.АНХЦЭЦЭГ

Хүндийг өргөлтийн тамирчин, дэлхийн аваргын хошой хүрэл медальт, дэлхийн цомын аварга, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ М.Анхцэцэг 2021 онд өөрийн амжилтаа дэлхийд цуурайтууллаа. 10 настайгаасаа хүндийг өргөлтийн спортоор хичээллэсэн Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг 2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргасан түүхтэй. 2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13 настайдаа олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан юм. Тэрбээр 2017 оны 12 дугаар сард ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Ингэснээр Монголын хүндийн өргөлтийн холбооноос 12 дугаар сарын 3-ныг  “Монголын хүндийг өргөгчдийн баярын өдөр” болгон тэмдэглэж байхаар зарласан билээ. М.Анхцэцэг гавьяат 2016 оны Риогийн олимпод 8 дугаар байр, “Токио-2020” Олимпийн шагналт дөрөвдүгээр байр эзэлсэн. Тэрбээр 2021 оны 12 дугаар сарын 17-нд Узбекистаны нийслэл Ташкент хотноо хүндийг өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 87 кг-д Дэлхийн аварга болсон амжилтыг нь үнэлж, “PEOPLE” сэтгүүлээс ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ ХҮН-ээр зарлаж байна.

ОНЫ ОНЦЛОХ УРЛАГИЙН ХҮН-Б.БАТХИШИГ

Дуу хөгжмийн монгол платформ үгүйгээс болж хэрэглэгчид, уран бүтээлчдийн аль аль нь хохирдог. Тэгвэл Урлагийн салбарт 20 гаруй жил зүтгэж байгаа “Люмино” хамтлагийн дуучин Б.Батхишиг энэ асуудалд шийдэл олсон юм. Тэрбээр M+Music-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, уран бүтээлчдийнхээ оюуны өмчийг хамгаалах М+ Music аппликейшн боловсруулан ажиллуулж байна. Чанарын хувьд өндөр дэвшилтэт технологиор хийгдсэн, хэрэглэгч дуугаа татаад интернэтгүй үед ч сонсох боломжийг Б.Батхишиг олголоо. Ийнхүү Монгол платформтой болсноор уран бүтээлчид оюуны өмчийн хулгайд өртөхгүй байх, уран бүтээлээсээ ашиг олох давуу талтай болжээ. Хамтлагаараа “Пентатоник” наадмаас 4 удаа шагнал хүртэж байсан Б.Батхишиг урлагийн салбарт шинийг санаачилж, уран бүтээлчид болоод сонсогчдод маш том боломжийг нээж өгөхийн зэрэгцээ сошиал контент бүтээж, “Бажи&Ялалт” влогийг ч залуустаа хүргэж байгааг нь үнэлж, “PEOPLE” сэтгүүлээс ОНЫ ОНЦЛОХ УРЛАГИЙН ХҮН-ээр зарлаж байна.

ОНЫ ОНЦЛОХ ХҮМҮҮЛЭГИЙН ҮЙЛСТЭН-С.ӨЛЗИЙДЭЛГЭР

“Эника органик импекс” компанийг үүсгэн байгуулсан С.Өлзийдэлгэр ковидын цар тахалтай 2018 онд “Эмч, цагдаа, багш нартаа баярлалаа” аяны хүрээнд  88 аж ахуйн нэгжид нийт  2.5 тэрбум төгрөгийн хандив, “Зүрх мартахгүй” төсөлтэй гэрээ байгуулж, сар бүр борлуулалтын 10 хувийг хандив болгон өргөсөөр ирсэн нь энэ цаг үед ховордсон сайхан сэтгэл билээ. “Ворлд органик фүүдс” компанийн борлуулалтын хувийг нэн ховордсон амьтдыг хамгаалах санд төвлөрүүлдэг  байна. “PEOPLE” сэтгүүлээс “Эника органик импекс” компанийн захирал Сумъяагийн Өлзийдэлгэрийг “ОНЫ ОНЦЛОХ ХҮМҮҮЛЭГИЙН ҮЙЛСТЭН”-ээр зарлаж байна.

ОНЫ ОНЦЛОХ УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГА- “ТООНОТ” СТУДИ

“Тоонот” студийн уран бүтээлчид энэ цаг үеийн хамгийн эрэлттэй дуучид болсон сайхан мэдээг дуулгая. 2018 онд шинэ залуу уран бүтээлчдээр багаа бүрдүүлж, үзэгч, сонсогчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн “Тоонот” студийн хамт олон залуусын дуртай ХИТ бүтээлүүдийг ар араас нь гаргасаар байна. Тэд жил бүр “Toonot volume” цомог гаргадаг бөгөөд энэ жил ч мөн адил “Toonot volume-3” цомгоо гаргаж, цомгийн баяраа гурван жилийн ойтоогоо хамтатган тэмдэглэсэн.  Өдгөө “Тоонот” студид “Open mic”-ээр авьяасаа гайхуулаад амжсан Г.Уянгадарь охин болон бидний мэдэх “Дижитал” хамтлагийн Эркаг багтаа нэгтгэж, бүл нэмээд байгаа юм. “Тоонот” студийн хөгжмийн найруулагч, дууны инженер Э.Дэлгэрмөрөн, продюсер, реппер Desant буюу Г.Батболд, дуучин Jason (Б.Баяржавхлан), реппер OZ-trip (Э.Золбоо), Bilgang (Э.Билгүүн) нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээл туурвиж байна. “Тоонот” студийн хамт олон уран бүтээл гаргахаас гадна сайн үйлсийн аян, хандивын аян зохион байгуулж, тусламж хэрэгтэй хүмүүст хувцас хандивлаж, хүүхдүүдэд бэлэг өгөх гээд олон ажлыг амжуулдаг. “PEOPLE” сэтгүүлээс ОНЫ ОНЦЛОХ УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГА”-аар “Тоонот” студийг зарлаж байна.

ОНЫ ОНЦЛОХ ЭМЭГТЭЙ- ЗОРИГТБААТАРЫН БОЛОРМАА

Олон анхдагчийн эзэн З.Болормаа Франц улсын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан  эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн сэргээн засах технологийг  2016 онд Монгол Улсад анх удаа нэвтрүүлж “LA SANTE” эмнэлгийг үүсгэн байгуулсан. Мөн Италийн эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн зүүгүй нөхөн сэргээх технологийг мөн л Монголд анх удаа 2019 онд нэвтрүүлж, эрэгтэйчүүдийн “LA SALUTE ” эмнэлгийг үүсгэн байгуулсан. АШУҮИС-ийн Эх барих эмэгтэйчүүдийн тэнхим, “Өргөө” амаржих газар “Ла Сантэ” эмнэлгийн хамтарсан Монгол Улсад анх удаа нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо, шээс задгайрлыг мэсийн бус нөхөн сэргээх эмчилгээ болон кегель дасгалаар эмчлэх судалгааны ажлыг амжилттай удирдаж өндөр үр дүнг батласан. 2018, 2019 онд Франц улсаас эмч нар авч ирэн АШУҮИС, “Өргөө” амаржих газар, Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв, “Ла Санте” эмнэлэг “Сор” сан хамтран Шээс задгайрлын орчин үеийн оношлогоо эмчилгээ сэдэвт сургалт дадлагыг амжилттай зохион байгуулсан. 2016 оноос хойш Франц Итали Орос Хятад оронд лайф көүч, кегель көүч, сексологи судлал, сэтгэл судлал, иогийн багш, бясалгалын багшаар суралцсан З.Болормаа монгол хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндэд маш том хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. “PEOPLE” сэтгүүл “Ла санте” эмнэлгийн ерөнхий захирал З.Болормааг ОНЫ ОНЦЛОХ ЭМЭГТЭЙ-гээр зарлаж байна.

ОНЫ ОНЦЛОХ ХУУЛЬЧ-Р.БУЛГАМАА

Хууль Ринзааны Булгамаа нь Эрүүгийн эрх зүйн чиглэлээр гол төлөв дагнан ажилладаг. Энэ чиглэлээр иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалах, хууль зүйн үйлчилгээ үзүүлж өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ их дээд сургуульд багшлах, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогчийн эрх зүйн байдал, үндэсний болон олон улсын эрх зүйн зохицуулалт сэдвээр эрдэм судалгааны ажлыг хийж байна. Тэрбээр бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн хамгааллын чиглэлээр дагнан ажиллаж 2021 онд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 50 гаруй эмэгтэй, бэлгийн хүчирхийлэлд өртсөн 20 гаруй, зам тээврийн ослын улмаас бэртэж гэмтсэн 6 хүүхдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйл ажиллагааг үнэ төлбөргүй үзүүлжээ. Охид эмэгтэйчүүдийн эрхийн хамгааллын чиглэлээр ялангуяа ажлын байрны бэлгийн дарамтын эсрэг Ми Түү ( Me Too) хөдөлгөөнийг санаачлан өрнүүлсэн, үүнийхээ хүрээнд холбогдох яам тамгын газар, хууль санаачлагчид албан шаардлагыг хүргүүлж бидний дуу хоолой зохих үр дүнгээ өгч Хөдөлмөрийн шинэчилсэн найруулгад ажлын байрны бэлгийн дарамтын талаар нэлээд үр дүнтэй хэм хэмжээнүүд тусгалаа олсон. Р.Булгамааг “PEOPLE” сэтгүүл ОНЫ ОНЦЛОХ ХУУЛЬЧ-аар зарлаж байна.

ОНЫ ОНЦЛОХ ЗАЛУУ БИЗНЕСМЭН- Э.ХАЛИУН

Үзэсгэлэнт Копенхаген хотод DYRBERG/KERN хэмээх үнэт эдлэлийн брэнд 1985 онд үүсгэн байгуулагдаж, эмэгтэйчүүдэд нэн шинэ төрлийн гоёл чимэглэл санал болгож эхэлсэн билээ. Харин энэхүү брэндийг монголчуудад таниулсан хүн бол “Супер Рубин” ХХК-ийн захирал Э.Халиун юм. Э.Халиун 2012 онд DYRBERG/KERN брэндийг эх орондоо нээсэн бол өдгөө Монгол болон Япон улсад худалдаалах франчайз эрхийг эзэмшдэг. Тэрбээр загварлаг, ур хийц сайтай аксессуар брэндийг Монголынхоо хэрэглэгчдэд хүргэхээр шийдэж, ийнхүү анхны бизнесээ эхлүүлсэн түүхтэй. 2012 оноос хойш бизнесийн салбарт тасралтгүй зүтгэж, энэ хугацаанд Голландын “United Nude”, Данийн “Dansk”, ”Kunst” болон бусад хэд хэдэн брэнд оруулж ирээд зогсохгүй өөрсдийн “Үйтэм” хувцасны брэндээ ч үүсгэн байгуулсан. Бизнестээ “удаан боловч зогсолтгүй” гэдэг зарчмыг баримталж, бага багаар тасралтгүй өсөж дэвшин, салбарынхандаа үлгэр дуурайл, манлайлал болж яваа Э.Халиуныг “PEOPLE” ОНЫ ОНЦЛОХ ЗАЛУУ БИЗНЕСМЭН-ээр зарлаж байна.

ОНЫ ОНЦЛОХ ҮЛГЭР ЖИШЭЭ ГЭР БҮЛ-ЗАГВАР ӨМСӨГЧ Э.ЭНХБОЛД, ДИЗАЙНЕР Д.ОТГОНЖАРГАЛ

Загвар өмсөгч Э.Энхболд, дизайнер Д.Отгонжаргал нар өөрсдийн “O Couture” брэндээ үүсгэн байгуулаад долоо дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж, Монголын загварын салбарт өөрсдийн үнэ цэнээ хэдийнэ бий болгож чаджээ. Энэ хос жил бүр өөр төрлийн хэв маягийг харуулахыг хичээж, “O Couture”  брэндийн нэрийн загварын шоугаа уламжлал болгон зохион байгуулдаг юм. 2021 онд загварын шоугаа “Winter garden” нэрийн дор мөсөн өргөөнд энтертайнмент хэлбэрээр зохион байгуулж, бас нэгэн гайхамшигийг бүтээлээ. Залуу хос хамтдаа загварын салбар төдийгүй нийгэмд эерэг дүр төрхийг бүрдүүлж, хөдөлмөрлөсөн хүн амжилтад хүрдгийг баталсаар явна. “PEOPLE” сэтгүүлээс загвар өмсөгч Э.Энхболд, дизайнер Д.Отгонжаргал нарыг ОНЫ ОНЦЛОХ ҮЛГЭР ЖИШЭЭ ГЭР БҮЛ-ээр зарлаж байна.


ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ГРАН ПРИ-ГРАНДМЕД ЭМНЭЛЭГ

“Грандмед” эмнэлгийг үүсгэн байгуулсан “Жигүүр Гранд” групп нь Монголын ард түмний эрүүл мэнд, эрүүл амьдралын төлөө өдөр бүр шинийг санаачлан ажиллаж, хөрөнгө оруулалт хийсээр байна. 2009 онд анхны Сэргээн засах сувилал, 2013 онд “Грандмед” төв эмнэлэг, 2015 онд Олон улсын түвшинд хүрсэн Баатарван амралт, сувиллын цогцолбор, 2017 онд Гэр бүлийн амралт сувиллын төвийг байгуулан амжилттай ажиллаж байна. 2009 онд байгуулагдсан цагаасаа Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хүнд ачаанаас үүрэлцэж яваа “Грандмед” эмнэлэг сүүлийн зургаан жил Хан-Уул дүүргийн иргэдэд хэвлийн хөндийн яаралтай мэс заслын тусламжийг 24 цагаар үзүүлж ирсэн нь тус эмнэлгийн мэс заслын багийн мэргэжлийн өндөр ур чадвар, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлж байгаагийн хамгийн том үзүүлэлт юм. Өнөөдөр “Грандмед” эмнэлэг бүх төрлийн ерөнхий мэс засал, урологи, проктологи, эмэгтэйчүүд, үений болон үений дурангийн бүх мэс заслыг амжилттай хийж байна. Өнөөдөр “Грандмед” эмнэлгийн Монгол Улсад эмчлэх боломжгүй байсан жийргэвч солих болон мэдрэлийн ёзоорын дарагдлыг чөлөөлөх мэс заслын амжилт 96-98 хувьд хүрсэн нь Америк, Солонгосын түвшингээс давж, олон улсад тэргүүлж эхэллээ. “Грандмед” эмнэлэг нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт дэлхийд тэргүүлэгч шинэ инноваци, шилдэг технологийг нэвтрүүлснээр 2018 онд нуруу нугасны дурангийн мэс заслыг нутагшуулсан 4 дэх улс, 2020 онд Хүзүүний дурангийн бичил мэс заслыг нэвтрүүлсэн дэлхийн 2 дахь улс болсон байна. “PEOPLE” сэтгүүл ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ОНЫ ГРАН ПРИ ШАГНАЛЫН ЭЗНЭЭР “ГРАНДМЕД” эмнэлгийг зарлаж байна.

 ОНЫ ОНЦЛОХ ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-“ГРАНД МАРШАЛ”

Сүхбаатрын талбайгаас 19-н километрт Сүхбаатар дүүргийн 20-р хороо, үзэсгэлэнт Сэлбийн аманд эзний сэтгэлээр бүтээн байгуулж буй “Эрхэт Монгол” группийн “Гранд маршал” төсөл хэдийнэ нийслэлчүүдийн анхаарлын төвд орж, захиалгадаа дарагдаж эхэлжээ. “Гранд Маршал” төсөл нь үзэсгэлэнт Сэлбийн аманд 7.2 га талбайд орчин үеийн болон Монгол ахуйг хослон шингээсэн интерьер, экстерьерийн шийдэлтэй таун хаус, пентхаус, твин хаус, сингл хаус болон мульти хаус бүхий 500 айлын тансаг зэрэглэлийн өндөр чанартай цогцолбор хотхон юм. “Grand marshal luxury villas” нь “Сэлбэ” цогцолбортой зэрэгцэн хэрэгжих бүтээн байгуулалт бөгөөд хүний хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангасан цогц төлөвлөлттэй гэдгээрээ давуу талтай. “Эрхэт Монгол групп” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгө оруулалтаар нийт 8 км бохирын шугамыг Сэлбийн ам руу татаж төвийн шугаманд холбон, 19,8 км өндөр хүчдэлийн шугамыг хувийн хөрөнгө оруулалтаар татаж байна. Ингэснээр Сэлбэ орчмын айл өрх, аж ахуйн нэгжүүдийн байнгын бэрхшээл болсон тог, цахилгаан, бохирын асуудлыг шийдвэрлэхэд том түлхэц үзүүлэх юм. “PEOPLE” сэтгүүл ОНЫ ОНЦЛОХ ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-аар “ГРАНД МАРШАЛ” төслийг зарлаж байна.

ОНЫ ОНЦЛОХ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ БАЙГУУЛЛАГА-“МОНОС” ГРУПП

“Монос” групп 30 жилийн турш хүн ардын эрүүл оршихуйг дээдэлж, түүний төлөө зүтгэж, үйл ажиллагаа тасралтгүй явуулсаар байна. Өдгөө “Монос” групп нийт 1600 гаруй ажилтантай, Монголын эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн, үйлчилгээний салбарт тэргүүлэгч аж ахуйн нэгж болоод байна. Тэд ковидын хоёр жилд монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө нийгмийн хариуцлагын хүрээнд маш олон ариутгал, эмийн бүтээгдэхүүн шуурхай гаргасан. Эм бэлдмэлийг шахмал, бүрхүүлтэй шахмал, капсул, нунтаг, үрэл, гель, тосон түрхэц, цацлага, шингэн, ханд, сироп хэлбэрээр үйлдвэрлэж байна. “Монос” хүнс компани “Цэнэг” брэндийн 7 нэр төрлийн эрүүл мэндийн бэлдмэл, “Энхжин” брэндийн 11 нэр төрлийн эрүүл мэндийн цуврал цай, аньс, нэрс, чацарганатай, сүүтэй “Эко уусдаг цай”, “Berry-vit” ааруултай, үзэмтэй, витаминт төрөл бүрийн үрлүүд, Экос эрүүл мэндийн ус, Хаан жимс чацарганын цэвэр тос, аньс нэр чацарганын шүүс зэрэг 6 брэндийн 82 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ гарт хүргэж байна. “Монос косметик” ХХК нь косметикийн үндсэн үйлдвэрлэл болон органик үйлдвэрлэлийн нийт 115 нэр төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг. 2018 оноос 100 хувь органик гоо сайхны “Мойл” брэндийг зах зээлд гаргаж органик арьс арчилгааны ванны бөмбөлөг, биеийн тос, ванны хөөс, биеийн гуужуулагч, ванны давс, уруулын тэжээл, гоо сайхны саван, хүүхдийн саван зэрэг 37 нэрийн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Ийнхүү эрүүл мэнд болон гоо сайхны салбарт тэргүүлж яваа “Монос” группийг “PEOPLE” сэтгүүлээс ОНЫ ОНЦЛОХ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ БАЙГУУЛЛАГА-аар зарлаж байна.

ОНЫ ОНЦЛОХ ОЛНЫ ТААШААЛД НИЙЦСЭН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ БАЙГУУЛЛАГА-HAPPY FLOWERS

“Хаппи фловерс” ХХК хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч зуучлалын төв нь 2013 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж иржээ. Энэ хугацаанд давхардсан тоогоор 600 гаруй эмэгтэйг ажлын байраар хангаснаас 70 хувь нь өрх толгойлсон болон нийгмийн эмзэг давхаргын эмэгтэйчүүд байсан нь “Хаппи фловерс” компанийн нийгмийн хариуцлагыг харуулж байна. “Хаппи фловерс” компани нь хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч зуучлахаас гадна өндөр настанг цагаар болон өдрөөр асрах, айл гэр, албан байгууллагын дуудлагын цэвэрлэгээ, барилгын заслын дараах цэвэрлэгээний үйлчилгээг санал болгодог. Эзэгтэйн эрхэм анд “Хаппи фловерс” Монгол Улсын боловсролын салбарт тулгамдсан цэцэрлэгийн орон зайг нөхөн бидний бяцхан үрсийг хамгийн найдвартай, үнэнчээр өсгөн, хүмүүжүүлж, салбартаа манлайлж ирснийг үнэлэн “PEOPLE” сэтгүүлээс “ОНЫ ОНЦЛОХ ОЛНЫ ТААШААЛД НИЙЦСЭН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ БАЙГУУЛЛАГА”-аар зарлаж байна.

ОНЫ ОНЦЛОХ СУВИЛАХУЙ-“БААТАРВАН”

Баатарван рашаан, сувиллын цогцолбор нь 2015 онд байгууллагдаж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулахдаа олон нийтийн цахим санал асуулгаар оны шилдэг сувиллаар гурван удаа шалгарч,  магадлан итгэмжлэгдсэн Монгол  Улсын шилдэг сувилал болсон юм. Булган аймгийн Хутаг-Өндөр суманд, далайн түвшнээс дээш 850 м өндөр буюу нам дор газар байрладаг тул хүчилтөрөгчийн агаарт эзлэх хувь хэмжээ өндөр,  хүний зүрх судасны үйл ажиллагаанд нэн таатай нөхцөл бүрдүүлсэн байгалийн үзэсгэлэнт газар байрладгаараа онцлогтой. Баатарван сувилал жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, нэг ээлжиндээ 180-200 хүн хүлээн авах хүчин чадалтай. Орчин үеийн эмчилгээний технологиор иж бүрэн тоноглогдсон эмчилгээний өрөө, амрагч сувилуулагчийн тав тух, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн бүтэн люкс, хагас люкс, стандарт зэрэглэлийн өрөө тасалгаатай юм. Сувиллын үйлчлүүлэгчид ардын уламжлалт эмчилгээ, сэргээн засах эмчилгээ, физик эмчилгээ, хөдөлгөөн засал эмчилгээ, европ эмийн эмчилгээ гэх мэт бүх төрлийн эмчилгээг хамгийн тав тухтай орчинд хийлгэх бүрэн боломжтой. Баатарван сувилал эмчилгээ сувилгаа хийлгүүлэхийн зэрэгцээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан олон төрлийн үйлчилгээг цогцоор нь бий болгожээ. “PEOPLE” сэтгүүл ОНЫ ОНЦЛОХ СУВИЛАХУЙ-гаар “БААТАРВАН” сувиллыг зарлаж байна.

 

ОНЫ ОНЦЛОХ ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА-“НОМИН ХОЛДИНГ”

“Номин холдинг” 1992 оны долоодугаар сард “НОМИН-5” худалдаа эрхлэх аж ахуй нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. Энэ хугацаанд “Номин трейд” ХХК, 2002 онд “Номин Холдинг” ХХК болон өргөжжээ. Өнөөдөр энэ хамт олон борлуулалт үйлчилгээ, санхүү, импорт экспорт, дистрибьюшн, технологи, үйлдвэрлэл инженерингийн бизнесийн гэсэн таван чиглэлд  29 салбар компанитайгаар 30 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байна. “Номин холдинг” өдгөө хагас сая гаруй үнэнч хэрэглэгчдэдээ хамгийн өндөр хувь бүхий “Номин” бонус картын хөнгөлөлтийн эрхийг олгож, сард давхардсан тоогоор 1,5 сая худалдан авагч, хэрэглэгчдэд үйлчилдэг нь Монгол Улсын айл өрх бүрт НОМИН-гоор овоглосон салбар байгууллагууд хүрч үйлчилдгийн тод илрэл юм. Бүх сүлжээ дэлгүүрүүд олон улсын чанарын баталгааны стандартуудыг ижил түвшинд баримтлан үйл ажиллагаагаа явуулж, бүх бараа бүтээгдэхүүн магадлан итгэмжлэгдсэн эко стандарт лабораториор баталгаажсан төдийгүй бусад сүлжээ дэлгүүрүүд дотроо хямд үнийн баталгааг ханган ажилладаг. Монголын анхны Үндэсний сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулж, худалдаа, үйлчилгээний салбарт “Номин”-гийн гэх өндөр босго, стандартыг тогтоож чадсан энэ хамт олныг “PEOPLE” сэтгүүл ОНЫ ОНЦЛОХ ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА-гаар зарлаж байна.

НЫ ОНЦЛОХ ҮНДЭСНИЙ БРЭНД ҮЙЛДВЭРЛЭГЧ-“FLAMES”

​Монгол дээлийг орчин цагийн хүмүүсийн амьдралын хэв маягт тохируулан хялбаршуулж, малгайтай, тоногт бүс, халаас, ууттай болгож, үндэсний хувцсанд цоо шинэ салхи оруулсан хүн бол “Flames”-ийг үүсгэн байгуулагч Т.Хонгорзул юм. “Хадлан” дээлний эзэн Т.Хонгорзул “Flames” брэндээ 2015 онд үүсгэн байгуулснаас хойш өдгөө аялал, ангийн хувцас, цүнх, аяны хөнжил гээд олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэхүү брэндийг Монгол орны цаг уур, хүмүүсийн байнгын  хэрэглээнд тулгуурлан үйлдвэрлэдэг бөгөөд өдгөө “Хадлан” дээл үндэсний брэнд болжээ. “Flames” брэндийг биеийн дулаан барьдаг нано  дотор, ус,  салхины хамгаалалтай хамгийн сүүлийн үеийн  дулаалгын материалаар, гэрийн нөхцөлд  цэвэрлэх боломжтойгоор үйлдвэрлэдэг. Эд зүйлсээ аваад явж болохоор дотор талдаа халааснууд хийж өгснөөрөө онцлогтой. Бүтээгдэхүүнээ үнэ цэнтэй болгох зорилгоор үйлчлүүлэгчийнхээ нэрийг өлгүүр хэсэгт бичиж, дээлээ хийх ууттай болгосон нь үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн хүндэлийг хүлээгээд байна. “PEOPLE” сэтгүүл “ОНЫ ОНЦЛОХ ҮНДЭСНИЙ БРЭНД ҮЙЛДВЭРЛЭГЧ”-ээр “FLAMES”-ийн эзэн Т.Хонгорзулыг зарлаж байна.

ОНЫ ОНЦЛОХ БОЛОВСРОЛЫН САЛБАР-ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Техник технологийн дээд сургууль анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1984 оны 49-р тогтоолоор “Барилгын техник мэргэжлийн 5 дугаар  дунд сургууль” нэртэйгээр байгуулагдсанаас хойш 37 дaхь хичээлийн жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд барилга, дэд бүтцийн салбарт 19 мянга гаруй мэргэжилтнийг бэлтгэж, Монгол Улсын барилга, дэд бүтэц, нийтийн хоолны салбарт манлайлан ажилласаар иржээ. Төгсөгчдийн 86 хувь нь ажлын байраар хангагддаг. Дэлхийн инженерийн боловсролын CDIO санаачилгыг нэвтрүүлэх зорилгоор 2015 оноос үр дүнд суурилсан 12 стандартыг хэрэгжүүлэн эхлүүлсэн ажлын үр дүнгээ Азийн бүсийн зөвлөлд танилцуулж, CDIO гишүүн сургууль болох шалгуур, шаардлагыг ханган биелүүлж, 2020 онд гишүүн сургууль болсон. Сургуулийн дэргэд стандарт хэмжил зүйн газрын MNS ISO/IEC 17025:2018 стандартыг хангаж магадлан итгэмжлүүлсэн барилга замын материалын ахисан түвшний лабораторитой Техник технологийн дээд сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилд ТТДС болон бүрэлдэхүүн сургуулиудад нийт 3159 оюутан, суралцагч суралцаж байна. ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙГ “PEOPLE” сэтгүүл БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ОНЫ ОНЦЛОХ-оор зарлаж байна.

БАРИЛГЫН САЛБАРЫН ОНЫ ОНЦЛОХ-“УЛААНБААТАР ПРОПОРТИЗ” ХХК

“Улаанбаатар пропертиз” ХХК нь хамгийн чамин, тансаг, чанартай орон сууц, барилгуудыг барьсаар өдгөө барилгын салбарт өөрийн байр суурийг хэдийнэ тамгалжээ. И.Бямбасүрэн захиралтай уг хамт олон оршин суугчдын таалалд нийцсэн “Скай” апартмент, “Вайт хаус ресиденс”, “Гранде вилла” , “MN Tower” зэрэг олон хотхон, барилгыг сүндэрлүүлж, их хотын барилгын салбарт өөрийн түүхээ бичсээр байна. “Улаанбаатар пропертиз” ХХК-ийн хамт олон 2020-2021 онд ашиглалтад оруулах 800 хүүхдийн бага сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгтэй, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй, нэгдсэн лобби танхим, хүлээн авах ресепшн, хүлээлгийн танхим, нэгдүгээр давхартаа үйлчилгээний газрууд төлөвлөн, оршин суугчдад гэрээсээ гарахгүйгээр тав тухтай амьдрах боломжийг бүрдүүлсэн цогц төлөвлөлттэй 600 айлын “Ривер Вилла” хотхоны борлуулалтыг, мөн хүүхдэд ээлтэй, хүн төвтэй, төлөвлөлт төвтэй 900 айлын “Зайсан Вилла” хотхоны борлуулалтын ажлыг хийхээр төлөвлөн амжилттай ажиллаж байгаа юм. Салбартаа чанараар тэргүүлэгч “УЛААНБААТАР ПРОПЕРТИЗ” ХХК-ийг “PEOPLE” сэтгүүлээс БАРИЛГЫН САЛБАРЫН ОНЫ ОНЦЛОХ байгууллагаар алдаршуулан зарлаж байн..

ОНЫ ОНЦЛОХ ОЛНЫ ТААШААЛД НИЙЦСЭН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ БАЙГУУЛЛАГА-HAPPY FLOWERS

“Хаппи фловерс” ХХК хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч зуучлалын төв нь 2013 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж иржээ. Энэ хугацаанд давхардсан тоогоор 600 гаруй эмэгтэйг ажлын байраар хангаснаас 70 хувь нь өрх толгойлсон болон нийгмийн эмзэг давхаргын эмэгтэйчүүд байсан нь “Хаппи фловерс” компанийн нийгмийн хариуцлагыг харуулж байна. “Хаппи фловерс” компани нь хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч зуучлахаас гадна өндөр настанг цагаар болон өдрөөр асрах, айл гэр, албан байгууллагын дуудлагын цэвэрлэгээ, барилгын заслын дараах цэвэрлэгээний үйлчилгээг санал болгодог. Эзэгтэйн эрхэм анд “Хаппи фловерс” Монгол Улсын боловсролын салбарт тулгамдсан цэцэрлэгийн орон зайг нөхөн бидний бяцхан үрсийг хамгийн найдвартай, үнэнчээр өсгөн, хүмүүжүүлж, салбартаа манлайлж ирснийг үнэлэн “PEOPLE” сэтгүүлээс “ОНЫ ОНЦЛОХ ОЛНЫ ТААШААЛД НИЙЦСЭН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ БАЙГУУЛЛАГА”-аар зарлаж байна

 

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.

Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга  О.Хангай бичигдэж байна.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.

“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025”  үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.

Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.

Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.

Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.

Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Тайландын нийслэл Бангкок хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-27-нд болох бөгөөд 30 орны 295 (эрэгтэй 168, эмэгтэй 127) тамирчин оролцохоо мэдүүлжээ.
Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Б.Хишигбаяр, Г.Болдбаатар нарын удирдлага дор 19 жүдоч өрсөлдөх юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 73 кг-д Л.Анхзаяа, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д Б.Мөнхбаяр, -100 кг-д А.Энхбаяр, Б.Хүдэрчулуун, +100 кг-д Б.Гончигсүрэн, Ө.Пэрэнлэйжамц (багийн барилдаанд) нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн, 70 кг-д Д.Есүй, -78 кг-д А.Дуламсүрэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар өрсөлдөнө.
Азийн АШТ-ээс Монголын баг тамирчид нийт 26 алтан медаль хүртсэн ба Х.Цагаанбаатар, Х.Эрдэнэт-Од, М.Уранцэцэг, П.Лхамдэгд нар хошой аварга юм. Монголоос жүдо бөхийн Ази тивийн анхны алтан медалийг 1996 онд гавьяат тамирчин Д.Нармандах хүртэж байсан бол сүүлд (2024 онд) гавьяат тамирчин Б.Баасанхүү, Л.Энхрийлэн, ОУХМ Б.Эрхэмбаяр нар аваргалж байв.
АЗИЙН АШТ-ЭЭС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН ЖҮДОЧИД:
1996 онд: Д.Нармандах
2001 онд: Х.Эрдэнэт-Од
2003 онд: Х.Цагаанбаатар
2003 онд Д.Нямхүү
2005 онд: Х.Цагаанбаатар
2005 онд: Х.Эрдэнэт-Од
2009 онд: Г.Болдбаатар
2011 онд: П.Лхамдэгд
2012 онд: М.Уранцэцэг
2012 онд: П.Лхамдэгд
2013 онд: Д.Төмөрхүлэг
2015 онд: Ц.Мөнхзаяа
2015 онд: Ц.Наранжаргал
2016 онд: Д.Сумъяа
2016 онд: Д.Алтансүх
2016 онд: Н.Дагвасүрэн
2016 онд: Н.Түвшинбаяр
2017 онд: М.Уранцэцэг
2019 онд: Ц.Цогтбаатар
2019 онд: О.Ууганбаатар
2019 онд: Л.Отгонбаатар
2022 онд: Ё.Басхүү
2022 онд: Б.Ганхайч
2024 онд: Б.Баасанхүү
2024 онд: Л.Энхрийлэн
2024 онд: Б.Эрхэмбаяр
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим