Бусад
БНХАУ-ын шинээр бүтээсэн цэргийн техник, төхөөрөмжийг АНУ-ын Тагнуулын газар нэрлэв

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт АНУ-ын Тагнуулын ерөнхий газраас БНХАУ-ын шинээр бүтээсэн цэргийн техник, төхөөрөмж болон цэргийн албан хаагчийн тооны талаарх хамгийн сүүлийн үеийн тайлан мэдээг бэлтгэн гаргажээ.
ТЭСРЭХ БӨМБӨГ
Энэ сарын эхээр БНХАУ-ын төрийн мэд-лийн мэдээллийн агентлаг “Global Times” тус улс хүчин чадлаараа атомын бөм-бөгийн дараа орохуйц хүчтэй тэсрэх бөмбөг туршиж буй талаар мэдээлж байсан. Тэгвэл АНУ-ын цэргийн шинжээчдийн үзэж буйгаар, уг тэсрэх бөмбөгийн хүчин чадал нь барилга, хамгаалах бэхлэлт зэрэг байгууламжийг богино хугацаанд газрын хөрснөөс арчих хүчин чадалтай гэнэ. Түүнчлэн БНХАУ-ын тэсрэх бөмбөг нь АНУ-ын атомын бус тэсрэх бөмбөгтэй харьцуулахад хэд дахин хөнгөн, зөөхөд авсаархан, хүчин чадлын хувьд илүү байгаа талаар АНУ-ын Тагнуулын ерөнхий газраас гаргасан тайланд онцолжээ.
ГАЗАР ДООГУУРХ БАЙГУУЛАМЖ
Энэ сарын 13-нд Хятадын ардын чөлөөлөх армийн англи хэл дээрх сайт дээр гарсан нэгэн нийтлэлд Хятадын уулархаг бүс нутагт дайсны халдлагаас хамгаалах зориулалт бүхий газар доогуур ган хэрэм барьж буй талаар мэдээлжээ. Нийтлэлд онцолсноор, уулархаг бүс нутагт газар доогуур цогцолбор барих нь илүү давуу талтай аж. Учир нь тус нутаг нь тэсэлгээ даах чадвартай учир улс орны стратегийн чухал зэвсгийг хадгалахад тохиромжтой байна.
БАЛЛИСТИК ПУУЖИН
АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин Өмнөд Хятадын тэнгис дэх арлуудын орчимд баллистик пуужин устгагч байрлуулсны дараа Хятадын ардын чөлөөлөх арми “DF-26” загварын баллистик пуужинг Өмнөд Хятадын тэнгист байрлуулснаа мэдээлж байсан билээ. “Global Times’’-ийн мэдээлж буйгаар, Өмнөд Хятадын тэнгист байрлуулсан баллистик пуужин нь 3,400 миль буюу 5471 километрийн тусгалтай аж. Бээжин “DF-26” загварын баллистик пуужинг өнгөрсөн 2015 онд танилцуулсан бөгөөд одоог хүртэл туршиж үзсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм.
ШАНХАЙН ГАЗАР НУТАГТАЙ ТЭНЦЭХҮЙЦ ХЭМЖЭЭТЭЙ АНТЕНН
“China Morning Post” Хятад Улс 3700 ам.дөрвөлжин талбай бүхий долгион хүлээн авагч антенн зохион бүтээсэн тухай өнгөрсөн сард мэдээлсэн. Уг антенныг цөмийн шумбагч онгоцнуудтай холбоо тог-тооход ашиглахаар төлөвлөж байгаа аж. Ингэснээр шумбагч онгоцнуудыг жолоодоход хүн шаард-лагагүй болох бөгөөд шумбагч хөлгийн флот нь БНХАУ, Япон, Вьетнам зэрэг улс хооронд маргаантай байдаг тэнгисийн бүсэд эргүүл хийх юм.
НИСЭХ ОНГОЦ ТЭЭВЭРЛЭГЧ ХӨЛӨГ
Далянь дахь Далянь хөлөг онгоц үйлдвэрлэлийн компани “001А” нисэх онгоц тээвэрлэгч хөлгийн дөрөв дэх туршилтаа амжилттай хийсэн талаараа мэдээлжээ. Тус улсын дотооддоо үйлдвэрлэсэн нисэх онгоц тээвэрлэгч хөлөг нь 315 метрийн урттай, 75 метрийн өргөн-тэй, 50 мянган тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Хөлөг онгоцны туршилтыг цаашид хэд хэдэн удаа хийж, ирэх 2020 он гэхэд тэнгисийн цэргийн хүчинд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын удирдагч Ши Жиньпин “дэлхийн хэмжээний” гэж хэлж болох хөлөг онгоц бүтээх төлөвлөгөөгөө зарласан юм. Энэ төлөвлөгөөний хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа төслийн нэг бол дотооддоо бүтээж байгаа хөлөг онгоц тээвэрлэгч хөлөг юм. Уг хөлгийн загварыг Зөвлөлтийн үеийн Варяг нисэх онгоц тээгч хөлгийн сууринд тулгуурлан үйлдвэрлэж байсан Ляонин хэмээх Хятадын анхны тээгч хөлөг онгоцын дараагийн загвар болгон сайжруулан бүтээж байгаа юм.
Шинжээчдийн үзэж байгаагаар, энэхүү шинэ тээвэрлэгч хөлөг нь Азийн бүс нутагт Хятадын цэргийн хүч тэргүүлэгч, хүч чадал нь улам нэмэгдэж байна гэдгийг харуулсан гэж үзэж байна.
БӨМБӨГДӨГЧ ОНГОЦ
Хятадын зэвсэглэл бараг тэр чигээрээ өөрийн үйлдвэрийн голдуу хуучин ЗХУ болон ОХУ-ын хуулбарууд гэнэ. Гэхдээ ОХУ-ын “СуЗО”, “Су27”, “Ми8”, “Ми17” болон АНУ-ын “Sikorsky S-70”, Европын “Eurocopter AS 332 Cougar”, “Gazelle”, Канадын “Bombardier challenger 600”, Израилийн “Harpy” зэрэг нисгэгчгүй онгоцууд ч бий. Эдгээрээс 500 гаруй нь Зөвлөлтийн “МиГ-21” сөнөөгчийн хуулбар болох “J-7” юм. БНХАУ нийт 2,000 орчим байлдааны онгоцтой тул Азийн бүсэд нэгдүгээрт, дэлхийд АНУ, ОХУ-ын дараа ордог.
ЦЭРГИЙН TOO
АНУ-ын Тагнуулын ерөнхий газрын тайланд дурдсанаар, одоогийн байдлаар тус улсын Ардын чөлөөлөх армид 2.3 сая цэрэг алба хааж байгаа бөгөөд бэлтгэл хүч нь 800 мянгад хүрчээ. Цэргийн тоогоороо Бээжин АНУ, Энэтхэг, Хойд Солонгос, ОХУ-аас ч түрүүлэв. БНХАУ-ын армийн хуурай замын ангид армийн нийт бие бүрэлдэхүүний 70 хувь буюу 1.6 сая цэрэг алба хашдаг. Тэнгисийн болон Цэргийн нисэх хүчин тус бүр 250 мянган албан хаагчтай.
Харин стратегийн пуужингийн анги нь 120 мянган цэрэгтэй бөгөөд стратегийн цөмийн хүчний мэдэлд 100-400 цэнэгт хошуу байдаг. Үүн дээр нэмээд дайны үед 660 мянган хүнтэй цагдаагийн бие бүрэлдэхүүн Хятадын Батлан хамгаалах яамны мэдэлд шилжсэн. Удахгүй хятадууд цэргийнхээ тоогоор төдийгүй зэвсэг техникээрээ дэлхийд тэр-гүүлэх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
БНХАУ цаашид зэр зэвсгээ сайжруулахын зэрэгцээ батлан хам-гаалах салбартаа өндөр технологийг өргөн нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Тус улсын арми 7,500 танк, 5,500 хуягт машин, 2,200 цэргийн машин, 25,000 их буутай.

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Энтертайнмент13 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг17 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм16 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм14 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм14 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм15 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм17 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм17 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно